Зүрх, судасны өвчин монголчуудын дунд хамгийн түгээмэл тохиолдож, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод удаж буй юм. Архи, тамхины зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэрэг амьдралын буруу дадал хэвшлийн үр нөлөөгөөр урт удаан хугацаанд үүсдэг энэ төрлийн өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтойг эмч, мэргэжилтнүүд сануулсаар байдаг. “Монголчууд өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэж хэлдэг бол зүрх судасны өвчин хэлж ирдэг” хэмээн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн зөвлөх, Гавьяат эмч Н.Баясгалан хэлсэн юм. Н.Баясгалан эмчтэй уулзаж, зүрх, судасны өвчин болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.
-Монголчуудын дунд зүрх, судасны өвчлөл өндөр байдаг. Түүн дотор эрэгтэйчүүд ямар эмгэгээр илүү өвчилж байна вэ?
-Улсын хэмжээнд нийт өвчлөлийн дунд зүрх, судасны эмгэг гуравдугаарт ордог ч нас баралтаараа тэргүүлдэг. Сүүлийн 10-20 жилд нас баралтын тоо буурч байгаа боловч нийт өвчлөл дундаа тэргүүлсэн хэвээр байна. Эрэгтэйчүүдэд судасны талын эмгэг илүү түгээмэл тохиолддог ба зүрхний ишеми, артерийн судасны өвчнүүд давамгайлдаг. Зүрхний ишеми өвчин, судсанд нөлөөлдөг титэм судас, тархины судас, захын судас, хөл гарын судасны эмгэг эрэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолдож байна.
Статистикаар эмэгтэйчүүдэд артерийн даралт ихсэх эмгэг давамгайлдаг бол эрэгтэйчүүдэд даралт ихсэх өвчнийг хянах, хүндрэхээс сэргийлэх тал дээр хангалтгүй байдаг. Эрчүүд даралтын эм уухаа мартдаг, даралтаа хянадаггүй гэх мэт хяналтгүй байдаг артерийн гипертензигээр өвчлөх нь илүү байдаг.
-Шалтгаан нь юу вэ?
-Монголчуудын 47 хувь нь тамхи татдаг. Түүн дотроо эрэгтэйчүүдийн 67 хувь нь тамхи татаж байна. Залуу эмэгтэйчүүд тамхи татах нь сүүлийн үед нэмэгдэж байгаа ба энэ нь нийт тамхичин хүмүүсийн 10 хувийг эзэлж буй юм. Тамхи нь захын судсанд илүү нөлөөлдөг. Тамхи татсаны улмаас тархи, зүрхийг тэжээж буй судаснууд бөглөрөх, хүндрэх, нарийсах нь эрчүүдэд илүү тохиолддог. Дээр нь архины зохисгүй хэрэглээ. Монголчуудын архийг задалдаг альдегиддегидрогеназа фермент нь бага байдаг учир амархан согтдог.
Архи, тамхины эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар бид хөндөн ярьсаар ирсэн. Архийг огт хэрэглэдэггүй, тохируулан хэрэглэдэг хүн, хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс гэж бий. Үүнээс хэтрүүлэн хэрэглэдэг хүн зүрх, судасны өвчинд өртөх эрсдэл өндөр. Монголчууд согтууруулах төрлийн ундааны зүйл хэрэглэхдээ стандарт хэмжээг баримталдаггүй. Архи хэтрүүлэн хэрэглэвэл судсыг гэмтээнэ.
Монгол хүн өндөр градустай архийг хоногт 30 мл, шар айраг бол нэг лааз, дарс бол 100 гр-ыг хэрэглэвэл судсыг агшаах, гэмтээх нөлөө нь бага гэж үздэг.
-Монгол хүн хоногт ямар хэмжээний архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл стандарт хэмжээ гэж үзэх вэ?
-Стандарт хэмжээ гэж ярихад архи уух ёстой гэж ойлгож болохгүй. Хүний бие организмын спирт задалж чадах хэмжээг анагаах ухаан тогтоосон байдаг. Монгол хүн өндөр градустай архийг хоногт 30 мл, шар айраг бол нэг лааз, дарс бол 100 гр-ыг хэрэглэвэл судсыг агшаах, гэмтээх нөлөө нь бага гэж үздэг.
Гэтэл тэр дундаа манай эрэгтэйчүүд долоо хоногт уух хэмжээг нэг дор уучихаад стандартаа барьж байна гэж ойлговол буруу юм. Гаднынхан оройн хоолны дараа 100 гр дарс уудаг нь эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүй зохистой хэрэглэж буй хэрэг. Гэтэл монгол хүмүүс нэг уухдаа их хэмжээгээр хэрэглэдэг тул эргээд өвчин үүсгэж байгаа юм. Эрчүүдийг хэнэггүй гэж хэлдэг нь энэ мэт шалтгаантай.
Эрүүл мэнддээ анхаарал тавьж, эмнэлэгт хандахгүй байгаа нь тэр хүн эрүүл гэсэн үг огт биш. Артерийн гипертензи зэрэг судасны эмгэгийг далд явцтай чимээгүй тахал гэж нэрлэдэг. Даралт ихсэхэд бие хангиниж, янгинатал өвдөхгүй. Эмчид үзүүлж, даралтаа хэмжихгүй л бол ихсэж байгаагаа ч мэдэхгүй. Ингэж эрүүл мэндээ үл хайхран явснаас сүүлийн үед цус харвалт өвчин залуужиж байна.
-Гэрийн нөхцөлд даралтаа хэмжиж, хянаад явах боломжтой байх, тийм үү?
-Даралтаа зөв хэмжих аргыг заалгаад гэрийн нөхцөлд хянаад явж болно. Архи, тамхины хэрэглээ, таргалалт зэрэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг бүгд мэднэ. Эрчүүдэд мэдээлэл хүрэхгүй байгаа юм биш. Мэдсэн ч өөртөө анхаарал тавьж, хэрэгжүүлэхгүй байгаагаас залуудаа цус харвах, зүрхний шигдээсээр өвчлөх тохиолдлууд гарч байна. Орчин үеийн залуус бие бялдраа хөгжүүлэх гэж бодибилдингээр хичээллэж, уураг хэрэглэдэг. Уураг буюу эрч хүч нэмэгдүүлэх, энержи дринк зэрэг нь зүрхний булчин, судасны ханыг гэмтээдэг. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь цусны бүлэгнэлтийн системийг гэмтээдэг.
-Хүмүүс цус өтгөн байна гэж цус шингэлэх бүтээгдэхүүн хэрэглэдэг нь зөв үү?
-Цус өтгөрсөн үед ус л сайн уух хэрэгтэй. Биеийн жингийн нэг кг тутамд 30 мл шингэн хэрэгтэй гэж үзэж шингэнийг зохистой хэмжээгээр хэрэглэнэ. Тэгэхээр 70 кг жинтэй хүн өдөрт дунджаар 2 литр цэвэр ус уухад шингэний хэрэглээгээ бүрэн хэмжээнд хангана гэсэн үг. Гэтэл мөн л эрчүүд шингэн зүйл маш бага хэрэглэдэг. Өглөөний цайгаа ууж гэрээс гараад л ус уухгүй явдаг ажлын онцлогтой хүмүүс ч бий. Жолооч хүн бол түгжрэл дунд ОО орохоос түвэгшээж ус уухгүй байна. Замын түгжрэл нь нийгмийн асуудал атал нөгөө талдаа эрүүл мэндийн асуудал болж байна.
“Цус өтгөн байна” гэхээр эрчүүд Эмийн сангаас “Цус шингэлдэг хамгийн сайн эм юу байна? гэдэг. Тэгвэл цус шингэлэх үйлчилгээтэй эм, бэлдмэл нь цус бүлэгнэлтийн системийг гэмтээдэг аюултай. Энгийнээр хэлбэл, өтгөн сүүн дээр ус хийвэл шингэн болно оо доо. Түүн шиг ус ууж цусаа шингэлэх нь хамгийн хоргүй зөв арга.
Цус өтгөрсөн үед ус л сайн уух хэрэгтэй. Биеийн жингийн нэг кг тутамд 30 мл шингэн хэрэгтэй гэж үзэж шингэнийг зохистой хэмжээгээр хэрэглэнэ.
-Зүрх, судасны эмгэгээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийлгэж зүрх судасны талаас эрсдэл байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Зүрх судасны өвчин халдварт бус өвчин. Өвчин хэлж ирэхгүй, хийсэж ирдэг гэж манайхан хэлдэг. Тийм биш, зүрх судасны өвчин хэлж ирдэг. Энэ бол амьдралын буруу хэв маягаас шалтгаалан урт удаан хугацаанд үүсдэг өвчин юм. Дээр хэлсэн архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэрэг сөрөг зан үйлээ өөрчлөх хэрэгтэй.
Мөн агаарын бохирдол, стресс зэрэг нийгмийн хүчин зүйлүүд ч өвчин үүсэхэд нөлөөлж болно. Мөн артерийн даралтаа хэмжиж үзэх хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдлаас болж даралт ихсэх өвчин залуужиж байна. Орчин үед гадаа тоглодог хүүхэд ховор болсон. Бүгд л гар утас, зурагт, компьютерийн өмнө ихэнх цагаа өнгөрүүлж байгаа нь маш харамсалтай. Хүүхдийг аль болох агаар салхинд гаргаж, хөдөлгөөнт тоглоом тоглуулах хэрэгтэй юм.
-Артерийн даралт ямар байвал хэвийн гэж үзэх вэ?
-Монгол хүний хувьд артерийн даралт 120/80-аас доош байвал хэвийн. 129/120 байвал хэвийн дээд даралт гэж үзнэ. Харин 130/180 дээш бол даралт ихэссэн гэж үзнэ. Даралт ихэссэн бол эмчид хандах шаардлагатай. Зарим хүн даралтаа хэмжээд ихэссэн байвал эмээгийнхээ даралтын эмнээс уудаг. Эмээгийн бие махбодь залуу хүнийхээс ялгаатай. Даралтын эм хувь хүн бүрийн биеийн онцлогт тохирсон олон төрөл байдаг. 70 настай хүний эм 30-тай залуу хүнд тохирох уу? Хөгшин, залуу хүмүүсийн цусны эргэлт, зүрхний шахуургын хувьд нөлөөлөх хүчин зүйл өөр өөр. Тэгэхээр ямар эм уухыг эмч л зөвлөнө. Даралтаа үз, тэмдэглэ. Эмчид үзүүл, эм уух хэмжээнд байна уу? гэдгийг тодруулах нь зөв.
Даралт их байвал эхлээд амьдралын хэв маягаа өөрчил. Хоол, цайныхаа давсыг багасга. Кимчи, даршилсан ногоо зэрэг давслаг хүнснээс аль болох татгалз. Монголчуудын хувьд даралт ихсэх нь давсны хэрэглээтэй их холбоотой. Давсаа багасгахын зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийж жингээ хасаж эхэлбэл заавал эм уухгүйгээр даралт буурч болно. Эм уусан ч дэглэм сахихгүй бол даралт буухгүй шүү дээ. Энэ бол хувь хүнээс шууд хамаарна.
Зарим эрэгтэйчүүд утаат тамхиа хаяж, хор багатай электрон тамхи хэрэглэж байна гэж хэлдэг. Хор багатай гэдгийг хэн ч батлаагүй. Хэрэглэсэн хүмүүс гарч чадахгүй байгаа нь электрон тамхинд никотин гэж донтуулагч бодис агуулагддагтай холбоотой. Тамхинаас гаргах алхмыг эмнэлэг, эмч хариуцахгүй.Тэгэхээр сэтгэл зүйн хувьд өөрийгөө ялан дийлж байж тамхийг хаяна. Үүний тулд тамхинаас гарах зорилго тавьснаа зарлаж, “Хэрэв би тамхи татвал ийм шийтгэл хүлээнэ” гэх мэтээр өөртөө хариуцлага тооцож болно.
Манай 70 настай үйлчлүүлэгч тамхинаас гарсан. Энэ хүн 50 жил тамхи татсан зүрх нь өвдөж, стент тавиулсан. Эмч түүнд тамхинаас гарахыг зөвлөсний дагуу өдөрт нэг хайрцаг буюу 20 ширхэг янжуур татдаг хүн тамхинаас гарсан. Тэр хүн “Энэ чинь долоо хоногийн л асуудал юм байна. Эхний долоо хоногт халаасаа ухаад тамхиа үгүйлээд байж яддаг. Долоо хоногоос хойш тамхины үнэр муухай санагдаад л бүр гарчихсан” гэж ярьсан. Энэ бол хүний тэвчээр, ухамсартай л холбоотой. Олон жил тамхи татаж, эцэст нь цус харвалт болж, группт орж группийн мөнгө нь хүрэлцэхгүй болсон хойноо “Тамхийг эрт л хаядаг байж“ гэж харамсахаас өмнө шийдвэрээ гаргаж, өөртэйгөө ажиллах ёстой. Хэн нэгэн эмч тамхинаас гаргахгүй шүү дээ.
-Илүүдэл жинг бууруулах болон хоол хүнсний зохистой хэрэглээ талаас нь Та ямар зөвлөмж өгөх вэ?
-Жингийн илүүдэл нь эрэгтэй, эмэгтэй хүнд адилхан. Таргалалт дундаа хэвлийн таргалалт нь зүрх, судасны өвчлөлд илүү нөлөөлдөг. Хэвлийгээр таргалбал хурхирна. Хүн хэвтэхэд өрц дээшээ болж, зүрх уушгийг шахсанаас амьсгал тасалдаж, хурхирдаг. Амьсгал тасалдаж байгаа нь даралт ихсэлт, зүрх судасны эмгэгийн шалтгаан болдог. Тэгэхээр гэдсээ багасгах хэрэгтэй.
“Цадтал битгий ид, идээд битгий хэвт” гэдэг дүрэм баримтлахыг би эрчүүдэд зөвлөдөг юм. Цэрийтэл идээд тарайтал хэвтдэг нь эцэстээ өвчин болдог.
Турна гээд гэнэт өндөр ачаалал авч, уулын оргил руу гарах зэргээр хэт их ачаалал авах нь буруу. Ачаалал авахын өмнө аягатайгаа ноцолд гэж хэлмээр байна. Аягаа жижиг болго. Бага багаар эрүүл мэндэд тустай хоол хүнс хэрэглэ. “Цадтал битгий ид, идээд битгий хэвт” гэдэг дүрэм баримтлахыг би эрчүүдэд зөвлөдөг юм. Цэрийтэл идээд тарайтал хэвтдэг нь эцэстээ өвчин болдог. Тэгэхээр хоол дахин идмээр санагдах үед л болих хэрэгтэй.
Хүрэн манжин, байцаа, броколли зэрэг тод өнгөтэй хүнсний ногоо, жимс хэрэглэ. Цагаан цайвар өнгөтэй давс, сахар, цагаан гурил зэргээс татгалз гэж хэлмээр байна. Манайхан өдөрт бараг гурван удаа махан хоол идэх гээд байна. Сүүлийн үед юу идэх вэ гэдгээс гадна хэзээ идэж байгаад маш их анхаарах болсон. Оройтож ирээд унтахын өмнө хүнд хоол идэх хэрэггүй. Оройтож гэртээ харьсан бол унтахын өмнө махан хоол идэх биш, хүрэн манжингийн зууш хутгаад идэж болно шүү дээ.
-Даралт ихсэх өвчнийг тоохгүй явах нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Даралт ихсэлттэй гэдгээ мэдэхгүй явсаар зүрх нь томорсон хүн байдаг. Даралт нь 170-180 хүрээд байхад тийм өндөр байдалдаа дасаж, өөрт нь зовуурь мэдрэгддэггүй. Зүрх бол шахуургын үүрэгтэй булчинлаг эрхтэн. Даралт өндөртэй цус шахаж байгаа учир зүрх зузаарч томордог. Зөв дасгалжуулж, зөв ажиллуулбал зүрх маш чадалтай эрхтэн.
Анзааргагүй явсаар судас нь бөглөрсөн хойно эмнэлэгт ирдэг. Бөглөрөхөөс өмнө дохио өгдөг. Хөл гар янгинаж өвдөх, хүйтэн оргих, бадайрах зүрх бачуурах, амьсгаадах зэрэг шинж илэрдэг ч яваад л байдаг. Тоохгүй явсаар хүндэрсэн хойноо ирдэг. Зүрх амьдралын буруу дэглэмээс болж өвддөг. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлбэл зүрх маш чадалтай эрхтэн. Зүрх хайрлаж яваарай гэж хэлмээр байна.
Зүрх, судасны өвчин монголчуудын өвчлөлийн гурав дахь шалтгаан, эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор удаж буйг Н.Баясгалан эмч анхаарууллаа. Эмчлэх, сэргийлэх бүрэн боломжтой өвчинд монголчууд яагаад ялагдсаар байна вэ. Архи, тамхины хэрэглээ, таргалалт зэрэг амьдралын буруу хэвшил тань эцэстээ өвчин болон даамжирч амь нас, эрүүл мэндэд заналхийлж, өвчлөл бүр залуужиж буйг санаж, эрүүл мэндийнхээ эзэн нь байгаач, эрчүүд ээ.