gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Барилгын компанийн хариуцлагагүйгээс болж дөрөв хоногт дөрвөн залуу нас барлаа"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2022-06-27
298
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 07 минут
2022.06.27

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос барилгын талбайд кран унасан ослын талаар болон цаашид урьдчилан сэргийлэх асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт "Барилгын талбайд гарсан эмгэнэлт ослуудын шалтгаан нөхцөлийг үнэн зөв тодруулж, хохирогчдын гэр бүлд болон олон нийтэд бодит мэдээллийг хүргэн, хууль эрх зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхээр МҮЭ-ийн холбооноос ажлын хэсэг гаргажээ.

  11 цаг 11 минут
2022.06.27

МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Эрдэнэбат "Өнгөрсөн долоо хоногт 16 давхар барилгын өргөгч кран унасны улмаас хоёр залуу амиа алдаж, нэг иргэн бэртэж гэмтсэн осол гарсан. Мөн үүнээс нэг хоногийн дараа баасан гарагт Маршал таун дахь барилга дээр өргөгч кран нурж, нэг хүн нас барж, нэг хүн гэмтсэн.

Энэ мэдээллийг эхлэхээс өмнөхөн суурийн нүх ухаж байсан хоёр залуу, блокт даруулж нас баржээ. Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газраас ослын газарт ажиллаж байна. Мэдэгдэж байгаа нь л энэ. Амь нь тасраагүй л бол мэдэгдэхгүй, нуугаад өнгөрч байгаа маш олон осол гарч байгаа.

Барилга бүр дээр осол гарч, хүний амь нас авч оддог нөхцөл үүсээд байна. Ашиг, орлого олох гэж ажиллаж байгаа барилгын компанийн эзэд энэ асуудалд шууд хариуцлага хүлээх ёстой. Томоохон барилгын компаниуд ардаа хууль, хүчнээр хамгаалуулсан, хэрэг гарахад дараад өнгөрөхийг оролддог,  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хувцас, малгай төдийхнөөр төсөөлдөг хариуцлагагүй байдал тогтсон байна. Үүнээс болоод хийж бүтээх 18-35 насны хайран сайхан таван залуу гурав хоногийн дотор нас барлаа.

Урьдчилсан дүгнэлт гарчээ. Үндсэндээ краны буруу л гэж. Аюулгүй ажиллагааг хангаагүй л бол тэр кранаар ажил гүйцэтгэх ёсгүй. Гэтэл осол гарахад тухайн барилгаас ашиг, орлого олж байгаа захирлууд асуудлыг өөрсдөөсөө зайлуулж, туслан гүйцэтгэгчдээ буруу өгөх байдлаар асуудалд хандаж байгаа. Хүний амиа тоглож, бизнес хийхгүй ээ.

Залуучууд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар ч ойлголтгүй. Хий гэснийг нь л хийж байна. Ийм нөхцөл, байдлаас болж хүний алтан амь эрсдэж байна. Гэтэл үүнийг тоож байгаа хүн алга, найр наадам л яриад байх юм. Залуучууд маань эрүү ахуй, аюулгүй байдал хангаагүй газарт бүү ажил. Аминаас илүү ажил гэж үгүй.

Барилгын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг сургуультай нь гэрээ хийгээд барилга дээр маш их ажиллуулдаг юм байна. Гэтэл аюулгүй орчинд ажиллах эрх нь ноцтой зөрчигдөж байна.

Тийм учраас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УИХ-ыг яаралтай горимоор хуралдаж эрсдэлтэй барилга, байшингуудыг шалгаж онц байдал зарлахыг шаардаж байна" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан