gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Нийгэм

СУДАЛГАА: Эрэгтэй удирдах ажилтнуудын цалин эмэгтэйчүүдийнхээс 420 мянга, эрэгтэй ажилтнуудын цалин 84 мянган төгрөгөөр илүү

Б.Чимэг
Нийгэм
2023-03-07
22
Twitter logo
Б.Чимэг
22
Twitter logo
Нийгэм
2023-03-07

Хувийн хэвшлийн байгууллагуудын “Ажлын байран дах жендэрийн эрх тэгш байдал”-ыг тодорхойлох судалгааг 2020 онд хийжээ.

Хувийн хэвшлийн байгууллагуудын “Ажлын байран дах жендэрийн эрх тэгш байдал”-ыг тодорхойлох судалгааг 2020 онд хийжээ. Энэ судалгааны өгөгдөлд шинжилгээ хийж, дүгнэлтийг боловсруулахдаа “Аксон Нейролаб” ХХК-ийн судлаачид захиалагч байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар гүйцэтгэсэн байна.

Тус судалгааны дизайн, өгөгдөл цуглуулга, өгөгдлийн шинжилгээ, тайлан боловсруулах үйл явц нь шинжлэх ухааны зарчимд суурилжээ. Судалгааг Австралиaн Ажлын байрны жендэрийн эрх тэгш байдлын агентлагийн стандартын дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэсэн аж.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 77 хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Тэдний төлөөлөл болох 104 аж ахуйн нэгж, байгууллага дахь жендэрийн эрх тэгш байдлын өнөөгийн нөхцөл, хэрэгжүүлж буй бодлого журам, жишиг туршлагыг судлах, жендэрийн тэгш бус байдал бий, эсэхийг тогтоох нь судалгааны зорилго юм.

Судалгааны асуулгыг Австралийн засгийн газрын “Ажлын байран дахь жендэрийн эрх тэгш байдал”- ыг тодорхойлох судалгааны асуулгад үндэслэн, Шинэ Зеландын “Жендэрийн хандлага”-ыг тодорхойлох судалгааны асуулгыг нэмэлтээр ашиглан боловсруулжээ.

Мөн манай улсын ажлын байран дахь жендэрийн эрх тэгш байдлын онцлогийг тодорхойлох зорилгоор нэмэлт асуултууд оруулсан байна. Судалгааны асуулга нь дараах агуулгыг хамарчээ:

-Удирдах ажилтны жендэрийн талаарх үзэл бодол
-Ажиллах хүчний бүтэц, бүрэлдэхүүн
-Удирдах түвшний ажилтнуудын бүрэлдэхүүн
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангасан цалин, урамшуулал хангамжийн бодлого
-Ажиллахад таатай орчин бүрдүүлэх, ажлын уян хатан нөхцөл бий болгох
-Жендэрийн эрх тэгш байдлын тухай ажилтнуудтайгаа зөвлөлдөж байсан эсэх
-Жендэрийн тэгш бус байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээ
-Нэмэлт асуултууд

Судалгаанд 104 хувийн хэвшлийн байгууллагын 90 эмэгтэй, 14 эрэгтэй гүйцэтгэх захирал, хүний нөөцийн удирдах ажилтан 39’469 ажлын байрыг төлөөлөн оролцжээ.

“ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ” ГЭЖ ЮУ ВЭ?

Монгол Улсын Үндсэн Хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль зааснаар

Эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцоно. Эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх юм.

Ерөнхий дүгнэлт: Судалгаанд оролцсон байгууллагуудын удирдах ажилтнууд жендэрийн хэвшмэл ойлголттой байна.

Эрх барих төлөөллийн байгууллагуудын 27.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь стратегийн түвшний шийдвэрт эмэгтэйчүүдийн оролцоо бага байгааг илтгэнэ. Харин бусад түвшинд эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын эзлэх хувь харьцангуй тэнцвэртэй байна.

Судалгаанд оролцсон байгууллагуудын 84 хувь нь тухайн байгууллагын хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тулгамдсан асуудал биш гэж үзсэн. Судалгаанд оролцогч байгууллагуудын 74 хувь нь ажилтнуудтайгаа жендэрийн эрх тэгш байдлын талаар огт зөвлөлдөж байгаагүй, дүрэм журам, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө нарийвчлан тусгаагүй байна.

Судалгаанд оролцсон байгууллагуудын 90 хувь нь жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих тухай цалин, урамшуулал, хангамжийн бодлогодоо нарийвчлан тусгаагүй.

Цалингийн мэдээллээ өгсөн байгууллагуудын 81 хувь хүйсээс хамаарсан ялгаа байдаггүй гэж үзсэн бол 18.5% ялгаатай гэжээ.

Ялгаатай цалинтай гэж мэдээлэл өгсөн байгууллагуудын эрэгтэй удирдах ажилтнуудын цалин 420’102 төгрөг (12.9%), эрэгтэй ажилтнуудын цалин 84’839 төгрөгөөр (8.2%) эмэгтэйчүүдээсээ илүү байна.

Судалгаанд оролцсон байгууллагуудын 69 хувь ажилтнууддаа уян хатан нөхцөл санал болгодог гэж хариулсан бөгөөд цалингүй чөлөө олгох (23.2%), илүү ажилласан цагийг нөхөж амраах (22.7%), ажлын уян хатан цаг баримтлах (16.8%) зэрэг арга барилыг түгээмэл ашигладаг байна.

Ажилтнуудынхаа гэр бүл, хувийн амьдрал дахь оролцоог судалгаанд оролцсон байгууллагуудын 61 хувь дэмждэг гэжээ. Үүнд хүүхэд асрах чөлөөтэй ажилтнуудад тэтгэмж олгох (41.3%), хүүхэд асрах чөлөөнөөс ирсэн ажилтнууддаа дасан зохицох сургалтууд орох (38.5%), ажилтнуудынхаа хувийн амьдрал, гэр бүл дэх оролцоог нь дэмжих үйлчилгээнүүдийг санал болгох (33.7%) зэргээр дэмждэг байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй ажилтнуудыг хамгаалах тухай судалгаанд оролцсон байгууллагуудын 90 хувь нь дүрэм журам, үйл ажиллагаандаа тусгадаггүй гэж хариулжээ.

ЗӨВЛӨМЖ

1. Жендэрийн эрх тэгш байдалд хамаарах асуудлаар нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх. Үүнд:

  • Дундаас дээш шатны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулах;
  • Эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн зөрүү, түүний шалтгаан, нөхцөлийг тодруулах;

2. Жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг дараах агуулга, хүрээнд хийх:

  • Бүх шатны албан хаагчдын дунд
  • Удирдах түвшний албан хаагчдын дунд

Сургалтын агуулга:

  • Жендэрийн тухай үндсэн ойлголт
  • Жендэрийн мэдрэмжтэй ажлын орчин
  • Ажлын орчин дахь жендэрийн ялгаварлан гадуурхалтыг таних нь

-Жендэрийн эрх тэгш байдлын агуулгыг байгууллагын бодлого, дүрэм журамд тусгах нь

  • Ажлын байрны бэлгийн дарамт
  • Адил цалин хөлс олгох
  • Удирдах албан тушаалд хүйсийн харьцааг харгалзах
  • Хүүхэд асрах чөлөө олгох гэх зэрэг.

3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх дараах бодлогыг хэрэгжүүлэх. Үүнд:

  • Эмэгтэй болон эрэгтэй ажилтнуудын ур чадвар, гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэж, албан тушаалаа ахиулахад нь адил тэгш боломжоор хангах;
  • Цалин, урамшуулал, хангамж, хүний нөөцийн бодлого гэх мэт компанийн бүх түвшний дотоод бодлого, дүрэм журамд тусгаж, хэрэгжүүлэх;
  • Ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг дэмжих болон ажлын уян хатан нөхцөлөөр хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны дарамт, нэн ялангуяа ажлын байрны бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох механизмын талаарх заалт тусгаж, хэрэгжүүлэх;
  • Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж буй ажилтанд чиглэсэн журам боловсруулж хэрэгжүүлэх (Үүнд: цалинтай чөлөө олгох, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх гэх мэт).

Судалгааг Австралийн Засгийн Газрын санаачилгаар Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Зориг сан хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайлал 2020” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Хувийн хэвшилд жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих” төслийн баг захиалжээ. Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн дэргэдэх бизнесийн судалгааны “Аксон Нейролаб” ХХК судалгааг гүйцэтгэсэн байна.

Австралийн “Ажлын байран дахь жендэрийн тэгш байдлын тухай хууль”-ийн дагуу Ажлын байран дахь жендэрийн тэгш байдлыг хангах газраас 100-аас дээш ажилтантай хувийн хэвшлийн ажил олгогч нараас жил бүр авдаг асуулгыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр уг судалгаанд ашигласан.

Судалгааны асуулгыг жендэрийн үндэсний мэргэжилтний зөвлөсний дагуу өөрийн улсын нөхцөл байдалд тохирохуйц загварт буулгажээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан