Богд хааны ордон музейгээс “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн жил бүр зохион байгуулж, тухайн жилийн хамгийн шилдэг буюу Хаан, Хатан бүтээлийг шалгаруулдаг уламжлал тогтжээ.
Уламжлалт өв соёлоо хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд гар бие оролцож буй мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, өвлөн тээгчид, ардын авьяастнууд, уран үйлчид энэ үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг 2023 оны хоёрдугаар сарын 07-ныг хүртэл Богд хааны ордон музейд хүлээн авч, бүртгэх юм байна.
Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах уг үзэсгэлэнд оролцох бүтээлүүдэд:
- Монгол хэв маяг, нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг шингээх
- Монгол хээ угалз, бэлгэдэл бүхий байх
- Монгол уран хатгамал, оёдлын олон төрлийг ашигласан байх
- Уран нарийн хийцтэй байх
- Оюуны өмчийн зөрчилгүй байх зэрэг шалгуур тавьжээ.
Хөдөө, орон нутгийн оролцогчид “Мандчирын наран” ТББ-ын /Facebook/ цахим шуудангаар холбогдож, бүртгүүлэх боломжтой аж. Уран үйлчид 2021 оны нэгдүгээр сараас хойш урласан бүтээлийг шалгаруулалтад оролцуулах ба нэг уран бүтээлч дээд тал нь гурван бүтээлээр оролцож болно.

“ХААН БҮТЭЭЛ” шалгаруулалтад :
Мартагдах дөхсөн уламжлалт хэв маягийг сэргээн хөгжүүлэх оролдлого хийсэн, уран нарийн хийцтэй, өнгө, бэлгэдлийн төгс зохицолтой уран хатгамал, эсгий ширмэл, торгон зураг, зээгт наамлаар урласан бурхан шүтээн, аяганы уут, хөөрөгний даалин, малгай бүс, дээл, гутал хувцас гэх мэт бүх төрлийн бүтээл оролцоно.
“ХАТАН БҮТЭЭЛ” шалгаруулалтад:
Уламжлалт хэв маягаа шинэ санаагаар баяжуулан хөгжүүлсэн, уран нарийн хийцтэй, өнгө, бэлгэдлийн төгс зохицолтой уран хатгамал, эсгий ширмэл, торгон зураг, зээгт наамлаар урласан бурхан шүтээн, аяганы уут, хөөрөгний даалин, малгай бүс, дээл, гутал хувцас гэх мэт бүх төрлийн бүтээл оролцоно хэмээн Богд хааны ордон музейгээс мэдээлэв.