Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн хэрэгцээг бүрэн ханган, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд ажилладаг “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний нөөц, үйлдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Тус компанийн баруун, зүүн бүсийн болон дөрөвдүгээр үйлдвэрийн нийт 14 шугам өдөрт 2500 тонн орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Сүүлийн үед БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс оруулж ирэн, гэр хорооллын иргэдэд тарааж байна гэсэн худал, ташаа мэдээлэл гарах боллоо. Холбогдох байгууллагуудаас лавлахад лабораторийн туршилтад ашиглах зорилгоор тодорхой хэмжээний хагас коксжуулсан шахмал түлшийг авчирсан гэх мэдээлэл өгсөн.
Манай улсад хагас коксын үйлдвэр барих ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Хагас коксжуулсан шахмал түлш нь хүхрийн хэмжээ багатай, шаталт сайтай учир олон улсад утааг бууруулахад ашигладаг. Хэрэглээнд нэвтэрсэн тохиолдолд агаарын бохирдол 80 орчим хувь багасах боломжтой.” гэв. Коксжуулсан нүүрсийг дангаар нь хэрэглэхгүй, сайжруулсан шахмал түлшний орц найрлагад тодорхой хэмжээгээр нэмэх аж.
“Тавантолгой түлш” ХХК-ын ерөнхий инженер Н.Алтансүх “Бид энэ өвлийн бэлтгэл ажилд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх ёстойгоос 140 мянган тонн түлшийг үйлдвэрлэж, борлуулж эхэлсэн.
Одоогоор 110 мянган тонн түлшийг нийслэлийн долоон дүүргийн 97 агуулахад нөөцөлсөн. Удахгүй ахин хоёр шугам шинээр залгах учир сайжруулсан шахмал түлшний нөөц, түүхий эд хангалттай, үйлдвэрлэлд асуудал байхгүй.
“Тавантолгой түлш” ХХК-д ажиллаж буй 3000 гаруй ажилчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн худал мэдээллийг цааш нь тараахгүй байгаасай. Манай компанид импортоор бараа оруулж, зарсан тохиолдол байхгүй.” гэлээ.
Сайжруулсан шахмал түлшний нөөцийг дүүрэг тус бүрээр танилцуулбал
- Сонгинохайрхан дүүргийн 38 агуулахад 28644 тонн
- Баянзүрх дүүргийн 9 агуулахад 11250 тонн
- Чингэлтэй дүүргийн 12 агуулахад 13000 тонн
- Сүхбаатар дүүргийн 16 агуулахад 8300 тонн
- Хан-Уул дүүргийн 10 агуулахад 13685 тонн
- Баянгол дүүргийн 3 агуулахад 19790 тонн
- Налайх дүүргийн 6 агуулахад 4379 тонн байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээл “Өглөө таван цагт гурван үйлдвэрээс ачилт эхэлдэг.
Нэмэлт түлш шаардлагатай үед түгжрэл болон бусад асуудлыг багасгах үүднээс долоон дүүрэгт түлшний нөөцөө хуваан хадгалж байна. Өнгөрсөн жил 50 орчим агуулахад 70 мянган тонн орчим нөөцтэй байсан.” гэсэн юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтэс хэрэглэгчдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшний чанар, стандартыг хянадаг. Сар бүр түүврийн аргаар бүтээгдэхүүнээс дээж авч, нөөцийн хэмжээ шаардлагатай хэмжээнд байгаа эсэх, бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орсон эсэх, бүтээгдэхүүн хадгалж байгаа агуулах стандартад нийцэж буйд тогтмол хяналт тавьдаг юм байна.
Агаарын чанарын хяналтын хэлтсийн ахлах Б.Угтахбаяр “Энэ жил орон нутгаас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завдсан хоёр тохиолдол гарсан. Мөн шахмал түлшийг орон нутаг руу гаргах зөрчил ихсэх хандлагатай байна. Яагаад нийслэлээс гаргахыг хориглов гэхээр орон нутагт одоогоор шахмал түлш хэрэглэх дадал тогтоогүй. Шаардлага хангасан зууханд ашиглахгүй бол угаарын хий үүсгэх аюултай. Мөн ачилт, тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүний чанарт өөрчлөгдөх боломжтой учир аюул, эрсдэлийг тооцох хэрэгтэй.” гэв.
Одоогоор нийслэлд нийт 650 шахмал түлш борлуулах цэг байна.
- Төв зам дагуу 365 цэг
- Гэр хороололд 243 цэг
- Өндөрлөг цэгт 26 цэг
- Алслагдмал бүсэд 16 цэг ажиллаж байгаа юм.
“Тавантолгой түлш” жилд дунджаар 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахаар стандартаа шинэчлэн батлуулж, шохойлог чулуулгийн агууламжтай доломит гэх бүтээгдэхүүнээр түлшээ барьцалдуулж эхэлжээ. Ингэснээр шаталтаас үүсэх хүхэрлэг хийн агууламж 3-4 дахин буурах боломж бүрдсэн гэв.