Өөрийнх нь амьдралтай ямар ч хамааралгүй эсвэл нөлөөгүй хэдий ч бусдын төлөө төрчихсөн юм шиг ажиллаж, амьдардаг хүмүүс байдаг.
Нийтлэгээрээ бол дор бүрнээ довоо шарлуулаад байхад болчих юм шиг хэдий ч тэр минь энэ минь гэсээр нийтийн сайн сайхны төлөө, хүний эрхийг хангуулахын төлөө ямар нэг зүйл хийхийг амьдралын зорилгоо болгочихсон, ажилладаг хүмүүсийг хүний эрх хамгаалагч гэж нэрлэдэг.
Нэршлийн хувьд ч, нийгэмд оруулж буй хувь нэмрийг нь ч үр шимийг хүртэгчдээр л хязгаарлагдах байдлаар олонд мэдэгддэг байж болох талтай. Заримынх нь хувьд хийж буй зүйлээ олон нийтэд хуваалцахыг төдийлөн чухалчилдаггүйгээс эсвэл дийлэнх цагаа ажилдаа зарцуулдгийн улмаас уу гэдгийн аль нь вэ гэдгийг мэдэхгүй. Гэсэн ч “Зоригтой”, “Тууштай” байж чаддагийнх нь нууц юу юм бол? Ер нь яагаад энэ аялалд гарчихдагийнх нь учрыг олохоор, ойлгохоор бид ч бас аялалд гарцгааж Завхан аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын "Өрнөх хөгжил" сүлжээний Гүйцэтгэх Захирал М.Дуламжав гуайтай танилцахаар болсон юм.
М.Дуламжав нь 2007 онд Завхан аймгийн эмэгтэйчүүдийн хамт Өрнөх Хөгжил эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээг байгуулснаас хойш шийдвэр гаргах болон бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний холбоог сайжруулж сайн засаглалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажилласаар ирсэн хүний эрх хамгаалагч эмэгтэй.
Бидний сонирхлыг хүүхдийн эмчээр ажиллаж байгаад хүний эрх хамгаалагчийн замналд гарахад нөлөөлсөн ХУГАРЛЫН ЦЭГҮҮД нь хамгийн их татсан юм.
Тодруулбал, 1987 оноос Улиастайд хүүхдийн эмчээр ажлын гараагаа эхэлж, Эрүүл мэндийн газрын даргын албыг ч хашиж явсан арвин туршлагатай М.Дуламжав гуайн эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо, аж байдлыг сайжруулах чиглэлээр сэтгэл шулуудан ажиллахад нөлөөлсөн хугарлын цэгийн эхнийх нь 1995 онд, удаах нь 2006 он. Тэрээр 1995 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон НҮБ-ын 4 дүгээр Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Завхан аймгаасаа сонгогдон оролцсон нь эмэгтэйчүүд хамтарч ажиллахын ач холбогдлыг ойлгуулсан гол үйл явдал байжээ. Арьсны өнгө, биеийн хэлбэр, хөгжлийн бэрхшээлтэй гэх зэргээр олон орны, олон янзын эмэгтэйчүүдийг хараад “Эмэгтэйчүүд нийлж чадвал нийгэмдээ маш том хувь нэмэр, өөрчлөлтийг авчирч чадах юм байна, эмэгтэйчүүд бодлого боловсруулахад оролцох ёстой юм байна” гэсэн бодолтойгоор буцаж ирж, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхантай хамтарч ажиллаж эхэлсэн гэдэг.
Яагаад эмэгтэй хүн улс төрийн алба хаших нь зөв гэж? Яагаад оролцох хэрэгтэй гэж асуухад тэрээр
Бээжингийн хурлаас, олон улсын, олон янзын эмэгтэйчүүдийн төлөөллөөс суралцаж дээрх асуултуудын хариулттай болсон.
- Эмэгтэй гэдэг хүйс улс төрд оролцоход саад болох ёсгүй, хүн амын тэн хагасын хувьд эрх нь бий.
- Эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр эмэгтэйчүүдийн асуудал шийдэгдэхгүй.
- Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм төлөвшүүлж байгаагийн хувьд эмэгтэйчүүдэд байгаа асар их нөөцийг улс орны хөгжил дэвшилд дайчлах шаардлагатай.
- Эмэгтэйчүүдийн сэтгэл зовоосон олон асуудал /ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн задрал, гэмт хэрэг хүчирхийллийн өсөлт, архидан согтуурах, эхийн эндэгдэл/ цогцоор шийдэгдэхгүй байгаа учраас болон улс төр бохирдож, давжаарсан учраас эмэгтэйчүүд оролцох хэрэгтэй гэх итгэл үнэмшил нь бат суусан.
Гэхдээ, хамгийн гол үйл явдал 2007 онд болжээ. Улаанбаатар хотод үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, нийгэмд үйлчилгээ үзүүлдэг Хүний эрх хөгжил төв, Ардчиллын боловсролын төв, Зохистой хөгжил жендэр төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Иргэдийн алъянс төв зэрэг төрийн бус байгууллагуудын туршлагыг судалж, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, эрхийн асуудлаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлснээр нүд нь ахин нээгдэж, цагаан атаархал өвөрлөн орон нутагтаа ирж, иргэний нийгмийн байгууллага ахлан ажиллаж байгаа эмэгтэйчүүдтэйгээ уулзан нэгдэж ажиллахаар шийдсэн байна. Энэ үед орон нутгийн ТББ-дыг үүсгэн байгуулагдахад Монголын Эмэгтэйчүүдийн Сан гол дэмжлэг үзүүлснийг онцолж байв. Дэмжлэг одоог хүртэл үргэлжилж, уур амьсгалын өөрчлөлт болон цэвэр усны асуудлаар ажиллаж байгаагаа М.Дуламжав гуай хуваалцсан.
Улмаар 2007 онд эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлүүд болох шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, давхар бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадваржуулах, орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах асуудлууд дээр төвлөрөн ажиллахаар шийдэж аймагт үйл ажиллагаа явуулж байсан эмэгтэйчүүдийн 15 төрийн бус байгууллагын эмэгтэйчүүд ”Өрнөх-хөгжил” сүлжээ байгуулан ажиллаж эхэлсэн ч албан ёсоор 2009 онд Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авч байжээ.
Гэрчилгээгээ авахаар бүртгүүлэхээр зорилго, стратегиа боловсруулахдаа ч бусад орон нутгийн ТББ-даас суралцсан байна.
Ярианы явцад, М.Дуламжав гуайн түүх бүхэлдээ л “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг” “Нам харгалзахгүйгээр хамтарч ажиллаж чаддаг орон нутгийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний түүх” гэж болохуйц санагдсан.
Нам харгалзахгүйгээр хамтарч ажиллаж чаддаг, намчирхалгүйгээр асуудалд ханддаг, эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжсэний онцлох үр дүнгүүдээс хуваалцвал:
- 2008 онд Аймгийн ИТХ-д 20 эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүд бие биетэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, хэн хаана дэвших гэж байгаа талаарх мэдээллийг олж авч зохицуулж чадсанаар 9 эмэгтэй сонгогдсон нь төлөөлөгчдийн 27.8 хувийг эзэлж тэдний анхны амжилт болж байсан.
- Улмаар сонгуульд нэр дэвшиж сонгогдсон эмэгтэйчүүдээ анхдугаар хуралдааны өмнө хүлээн авч уулзан баяр хүргэж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орох, бодлогын хороодын даргаар сонгогдоход бие биеэ дэмжих, нөлөөллийн ажил явуулснаар аймгийн ИТХ-ын бодлогын дөрвөн хорооны даргаар эмэгтэйчүүд сонгогдож, тэргүүлэгчдэд гурван эмэгтэй төлөөлөл орсон нь тэргүүлэгчдийн 33 хувийг эзэлж, ИТХ-ын нарийн бичгийн даргаар эмэгтэй төлөөлөгч сонгогдож чадсан,
- Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа болон сүлжээний байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар тогтмол мэдээлэл солилцож, хөрш зэргэлдээх баруун аймгуудын эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалтыг аймагтаа анх удаа зохион байгуулсан зэрэг нь ердөө л эхлэл байв. 2008 онд шүү дээ.
Намчирхалгүйгээр нутаг орныхоо асуудалд хамтарч чаддаг эмэгтэйчүүдийг зангидах, эв санааны нэгдэлтэй байхад гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн хүн нь М.Дуламжав буюу “Дуяа эмч” байсныг хэн хүнгүй хэлээд өгч байв.
Үүний нэг илрэл нь Дуяа эмчийг 2021 оноос Засаг даргын зөвлөлийн гишүүнээр сонгосон үйл явдал юм.
“Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: Дуяа эмч, маш олон төсөл хөтөлбөрүүдийг Улиастайд хэрэгжүүлж нутаг орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн учраас Засаг даргын дэргэдэх зөвлөлд оруулсан.”
Дуяа эмч, Сүүлийн жилүүдэд Завхан аймгийн цэвэр усны асуудлаар судалгаа, нөлөөллийн ажлууд хийж байгаа бөгөөд 2022 оноос Ногоон төгөл бүлгийнхнийхээ хамт Улиастайн урд хэсэг дэх 2,4 га газарт мод тарьсан нь ирээдүй хойчдоо үлдээхийг хүсэж буй өв нь ажээ.
Чулуулаг, уулархаг газарт мод тарихын тулд хүн бүл, хүч чадал багатайгаа мэдэрсэн эхэн үедээ өдийг хүртэл хүний эрхийг хамгаалахдаа шантарч байгаагүйгээр шантарсан ч суулгасныхаа дараа өөрийнх нь хүүхэд мэт санагддаг болсныг хуваалцсанаар бидний 2050 км-ын аялал өндөрлөсөн.
Нас хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал, танилын хүрээ, нам улс төрийн хэлхээ холбоог үл хамааран хамтарч, эрх ашгаа эрэмбэлж, ёс зүйг баримталж чаддаг нь М.Дуламжав хүний эрх хамгаалагчийн үнэт зүйл, давуу тал байсны үрээр Завхан аймаг дахь эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, хамтрал тасралтгүйгээр үргэлжлэх нь дамжиггүй юм байна гэсэн бодлоор аяны богц маань дүүрсэн юм.
Хүний эрх хамгаалагчдын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулагдаж буй зоригтон хөрөг найрууллын мультимедиа уралдааны хүрээнд Завхан аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын "Өрнөх хөгжил" сүлжээний Гүйцэтгэх Захирал М.Дуламжавын түүхийг хуваалцлаа.
Бичсэн: Ш.Саранхөхөө
Видео эвлүүлэгч: О.Марал