Дижитал бүтээгдэхүүний дизайны шийдэл гаргагч, салбартаа шинийг эрэлхийлэгч залуус нэгдэж “Digital Product Conference” чуулганыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Арваннэгдүгээр сарын 17-д болсон чуулганаар бүтэн өдрийн турш бизнесийн сайн туршлага, хэрэглэгчдэд хүртээмжтэй дизайн, компаниудад тулгардаг системийн асуудлуудын тухай ярив.
Digital Product Conference-ийн үеэр Монголд анх удаа хамгийн шилдэг UXUI шийдэл бүхий мобайл аппликэйшныг шалгаруулж, шагнал гардуулсан. Ингэснээр ирэх жилүүдэд салбарын хөгжлийг хурдасгах, байгууллагууд UXUI шийдэлдээ илүү анхаарч, хэрэглэгч төвтэй дизайн шийдэл бүхий дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэхэд түлхэц болно гэж зохион байгуулагчид найдаж байна.
ХУРЛААС ОНЦЛОХ НЬ
Урьд жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулсан тус чуулганд дотоодын дижитал салбарын мэргэжилтнүүд болон Google, Microsoft зэрэг технологийн томоохон компанид ажиллаж буй монгол мэргэжилтнүүд байгууллагын туршлага, ажлын арга барилаас хуваалцлаа.
Мөн энэ жилийн хувьд хөгжүүлэгч ба дизайнеруудын ойлголцол, дижитал тоглоом, дижитал бүтээгдэхүүний салбарын ирэх 10 жилийн ирээдүй, AR, метаверс ертөнц зэрэг шинэ өнцгийг агуулгад багтааснаараа өмнөх жилүүдээс онцлогтой.
Шинэ бизнесүүдийн бүтэлгүйтлийн шалтгаан, сэтгэл хөдлөлтэй дизайн, сонгуулийн хуудасны загварын алдаа, метаверс зэрэг сэдвүүд бидэнд хэрэгтэй, шинэ мэдээллийг өгч чадсан юм.
Агааржуулалт, зай хүртээмж сайтай талбайд зохиосон, АНУ, Канадад байх панелистуудтайгаа онлайнаар ярилцсан зэрэг зохион байгуулалтын сайн талууд байсан бол илтгэгчдийн хувьд сэдвийнхээ хүрээнд чөлөөтэй ярьж байсан нь магтууштай.
"Unstuck Inc"-ийн Гүйцэтгэх захирал Д.Төртогтохын илтгэлд зах зээлд гараад бүтэлгүйтсэн бизнесүүдийн бүтэлгүйтлийн дөрвөн шалтгааныг онцолсон хэсэг нь Start-Up компаниудад хэрэгтэй зөвлөгөө байлаа.
Тодруулбал шинээр эхэлж буй бизнес болоод бүтээгдэхүүнийг нэгдүгээрт хугацаандаа баригдан гүйцэд бэлдээгүй буюу "Бэлэн биш", хоёрдугаарт бусад ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ялгарах онцлоггүй "Ялгарал байхгүй", гуравдугаарт хэрэглэж сурахад хугацаа шаардахуйц адармаатай "Ойлгомжгүй", дөрөвдүгээрт цаг үеийн нөхцөл байдалдаа тохироогүй хоцорсон эсвэл эртэдсэн "Буруу цаг үе" гэсэн шалтгааны улмаас шинэ бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд амжилт олдоггүй аж.
Түүнчлэн "Emotional design" буюу дизайнаа сэтгэл хөдлөлтэйгөөр бүтээх тухай ярьсан Энхтүвшин/TOM нарын илтгэл сонирхолтой байв. Хэрэглэгчдэд ямар нэг сэтгэл хөдлөл мэдрүүлэх, тэдний анхаарлыг татаж дизайндаа дурлуулахын тулд агуулга, зорилгоо илэрхийлэх өнгө загвартай дизайн бүтээх хэрэгтэй аж. Тухайлбал iPhone гар утасны пин кодыг буруу оруулахад гардаг хариу үйлдэл нь үг үсэг, дуу гардаггүй боловч хэрэглэгчид "Буруу", "Алдаатай", "Дахин оролдох" зэрэг мэдрэмжийг төрүүлдэг байна. Энэ мэт зарим илтгэлээс зочид өөрт хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг авч болохоор байлаа.
Чуулганд ирсэн зочдын жендерийн харьцаа нэг тал руугаа хэт хазайгаагүй тэнцүүхэн байсан нь хамгийн түрүүнд онцлох зүйлсийн нэг байлаа. Гэвч тэдний өмнөөс хараад ярьж буй 10 илтгэгчийн ганц нь эмэгтэй байсан нь дараа дараагийн чуулгандаа эмэгтэй манлайлагчдын оролцоог дээшлүүлэх шаардлагатайг харууллаа. Түүнчлэн чуулганы цагийн менежмент, илтгэлийн хугацаа зэрэг сайжруулах зүйл байсныг энд дурдах нь зүйтэй.
Дизайн, технологийн салбар тэр дундаа энэ чиглэлээр суралцаж буй оюутан залууст илүү хэрэгтэй энэхүү хэлэлцүүлэг хүртээмжтэй, шинэлэг болж өнгөрлөө.