gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Чингис хаан” нисэх буудлыг удирдах шинэ захирал Китанака Такэфүми ажилдаа оржээ

Э.Оргил
Эдийн засаг
2022-04-25
4708
Twitter logo

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагыг гүйцэтгэж буй “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэог үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүлээн авч уулзжээ. Түүнтэй хамт гүйцэтгэх захирлаар шинээр томилогдон ажилдаа орсон Китанака Такэфүми байлцав.  

Уулзалтаар сайд Л.Халтар гүйцэтгэх захирал Като Такэо цар тахлын хүнд үед  нисэх буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааг сайн хэрэгжүүлж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласныг онцлон тэмдэглэв.

Нисэх буудал богино хугацаанд ашиглалтад ороход Като сан таны хувь нэмэр өндөр байсныг үнэлж байна. Буянт ухаа дахь нисэх буудлын 600 гаруй ажилтныг шилжүүлэн авч ажлын байраар хангасанд талархал илэрхийлье. Түүнчлэн нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулахын тулд яамд, агентлаг, төрийн холбогдох байгууллагууд, түрээслэгчид, агаарын тээвэрлэгч зэрэг бүхий л газруудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо бэхжүүлэх, сайжруулах талаар хичээн ажилласныг тэмдэглэж талархал илэрхийлэв.

Гүйцэтгэх захирал асан Като Такэо Монгол, Японы найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Энэ хугацаанд багагүй саад бэрхшээлийг даван туулж чадсандаа баяртай байна. Нисэх буудал нь Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Японы компани менежментийг хийж байгаа ч Монгол Улсын өмч, улсын нүүр царай, гадаад руу гарах үүд хаалга тул үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Сайд Л.Халтар “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Китанака Такэфүми захиралд хандаж, шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсээд яамны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ олон улсын нисэх буудлын талаар олон нийтийн зүгээс Япон маягийн чанартай үйлчилгээг хүсэн хүлээж байгаа гэдгийг хэлж анхаарч ажиллахыг хүсэв.  

Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэж төмөр замын бүтээн байгуулалт хийгдэхийн зэрэгцээ аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж шинэ суурьшлын бүс, тээвэр логистикийн том төв болон хотжилт явагдах шийдвэр гарсныг танилцуулав.

Китанака Такэфүми нь өмнө нь олон улсын нисэх буудал дээр ажилласан туршлагатай тул Чингис хаан нисэх буудлыг аюулгүй, тохь тухтай буудал болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Цаашид нисэх буудлыг эдийн засгийн хувьд амжилттай ажиллуулахад нислэгийн тоог нэмэгдүүлэх явдал чухал ач холбогдолтой болохыг хэллээ. Иймд нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахын төлөө Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийлэв хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан