АНУ-ын Конгрессийн номын сангийн номын санч, судлаач, нийтлэл М.Саруул-Эрдэнэ Монгол судлаач, алдарт эрдэмтэн, багш Кара Дьёрдийн (1935-2022) дурсгалд зориулан, дараах дурсамжийг бичсэн байна.
Бурханы шашинд ухааны таван орон буюу учир шалтгааны ухаан, дуун ухаан, тэжээхүй ухаан, урлахуй ухаан, дотоод ухаанд нэвт гэгээрсэн эрдэмтнийг “бандида” хэмээн өргөмжилдөг байж. Манай Монголын эрдэм номын түүхэнд олон мундаг бандида нар нар байсан тухай номч мэргэн Ри багш, Да багш, Ёндон гуай, Лх. Хүрэлбаатар, ЦэСо нарын бүтээлд дэлгэрэнгүй бичсэн буй. Энэ удаад миний бие орчин цагийн их “бандида”, эрдэмт гүүш Хар Дорж багшийнхаа тухай бичих гэсэн юм.
Хар Дорж гэхээр Монгол судлалаас ангид залуус монгол хүн юм байна хэмээн андуурах вий. Тэр ч бүү хэл хар бор царайтай, Дорж гэж хүн юм байна хэмээн бодож ч магадгүй. Цав цагаан царайтай мажар эрдэмтэн байдаг юм аа. Кара Дьердъ гэж мажар нэрээ монголчилсон нь тэр юм. Дьердъ гэж орос маягаар бидний бичээд байгаа энэ нэрээ багш латинаар бичихдээ Gyorgy гэдгийн учир нь христийн шүтлэгт Европын олон улсын хэлэнд Библийн нэрс түгэхдээ тухайн хэл бүрт өөрийн гэсэн төрхөө олсон байдаг, англид Жорж (George), орост бол Георгий болсон мөнөөх нэрийн мажар хувилбар нь болохоор тэр юм. Кара гэсэн овгийн тухайд бол уг нь монгол, түрэг хэлний ялангуяа өнгө заасан нэлээд үгс мажар хэлэнд нэвтэрсэн байдаг боловч Хар гэсэн утгатай нэр биш юм гэж өөрөө ярьж байсан. Нэг сонин зүйл хэлэхэд мажар хүний нэр манайхтай яг адил овог нь урдаа, нэр нь хойноо байгаа биз. Багшийн нэрийн асуудлыг үүгээр шийдсэн гэж үзээд цаашилъя.
Кара гэсэн овгийн тухайд бол уг нь монгол, түрэг хэлний ялангуяа өнгө заасан нэлээд үгс мажар хэлэнд нэвтэрсэн байдаг боловч Хар гэсэн утгатай нэр биш юм гэж өөрөө ярьж байсан.
Өгүүллээ яагаад бандида хэмээн нэрлэснээ одоо тайлбарласу. Нэг ухааныг учиргүй нарийсган үздэг болсон, тэр ч байтугай хэл шинжлэл дотроо л гэхэд зөвхөн авиазүйг ч юм уу насаараа судалдаг болсон өнөө үед олон талын мэдлэгтэй, зүгээр нэг мэдлэгтэй бус, бүгдийг нь уг үндсээр нь мэддэг судлаач улам бүр ховордсоор байгаа билээ. Харин Хар Дорж багш бол Монгол судлал дахь хамгийн сүүлчийн бандида ч байж мэдэх хүн юм.
Нэг удаа бид Блүүмингтон хотын ойролцоох ууланд аялсан юм. Алхаж явтал өмнө огт харж байгаагүй нэг өвөрмөц навч газар хэвтэж байхаар нь аваад “Энэ ямар гээч модны навч вэ?” гээдэхсэн, багш барьж харснаа “Аа, энэ нэг төрлийн царс юм. Энэ Блүүмингтонд хорь гаруй төрлийн царс ургадаг, Монголд бол гучаад төрөл байгаа. Энэ модыг англиар бол тэр гэдэг, монголоор тэр, мажараар тэр, шинжлэх ухааны латин нэр нь бол тэр” гээд л урсгаж гарав. Би гэж мулгуу толгой ямар тэр бүгдийг дор нь тогтоож авах биш, дэмий л дуу хураагчгүйдээ харамсан сонсож явсан сан.
Бас нэг удаа өрөөнд нь сууж байсан, цонхоор нь жирх гүйх харагдав. “Хүүе, жирх байна” гэсэн, “Тийм ээ, манай энэ өргөргийн дагуу ийм ийм жирх байдаг юм” гэж ирээд л Блүүмингтон хоттой нэг өргөрөгт орших бараг бүх улсын жирхийг өнгө зүс, бие бялдраар нь ялган өгүүлж билээ. Амьтан, ургамал судлаач хүн биш шүү дээ.
Индианад зочилж ирсэн найзуудаа багштай уулзуулах урамтай байдаг юм. Бүгд л нэг юм сонсож аваад буцна. Тээр жил зураач андууд болох Эрдэнэбаяр, Мөнхцэцэг нарынхаа бие даасан үзэсгэлэнг Индианагийн Их Сургууль дээр гаргасан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд уригдаж ирсэн Хар Дорж багш Эрдэнэбаярын улаан морьдыг ихэд сонирхож яваад сэтэртэй морь зурах дуртай гэдгийг нь дуулаадхав. Тэгээд “сэтэр” хэмээх үгийн гарлыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн сөн. Сэ гэдэг нь Цэрэн гэдгийн Цэ-тэй адил, “Нас” гэсэн утгатай, Тэр гэдэг нь Тарвa буюу Тарпо гэдгийн Тар, “чөлөөлөх, тонилгох” гэсэн үг, сэтэрлэнэ гэдэг нь тэгэхээр цэ-тар буюу “насанд нь чөлөөлнө” гэсэн үг ажээ. Дараа нь Мөнхцэцэгийн нэг зураг дахь үсээ тайрч буй бүсгүйн өвөрмөц дүрийг хараад дэлхийн маш олон улс дахь үсээ тайрах ёс, заншлын тухай хууч хөөрч байв.
“Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана жилтэй” гэнгүүт, “ингэхэд яагаад хулгана эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг”-ийг та мэдэх үү? гэж эхлээд л үнэхээр эрдэнээр бөөлждөг амьтан нь хулгана биш мангуст болох тухай сонирхолтойёо ярьж өгч билээ.
Аюурзана, Өлзийтөгс гэж хоёр найрагч андынхаа найргийн уншлагыг бас Индианад нэг зохиож байсан, аанай л идэвхтэй сонсогч нь Хар Дорж багш байв. Танилцаад монгол ёсоор нэр ус, ямар жилтэйгээ асуулцсан, Өлзий “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана жилтэй” гэнгүүт, “ингэхэд яагаад хулгана эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг”-ийг та мэдэх үү? гэж эхлээд л үнэхээр эрдэнээр бөөлждөг амьтан нь хулгана биш мангуст болох тухай сонирхолтойёо ярьж өгч билээ. Хожим би тэр ярианаас санаа авч, илтгэл өгүүлэл бичсэн.
Юмыг ул үндсээр нь тайлбарлаж өгөхийг хүсдэг учраас, бас эрдэм ном нь багтаж ядаж байдаг болохоор хичээл нь заримдаа нэг нэгтэйгээ уялдаа бүхий маш олон өөр сэдвийг хөндсөн утга соёлын жинхэнэ цогц болж хувирна. Тод үсгийн тухай хичээл зааж байв. Тод үсгийн түүхтэй холбогдуулан Ойрдын түүхийг ярьж сууснаа халимагууд Ойрдоос хэрхэн салсан тухай хүүрнэж эхлэв. “…Халимаг гэж юу гэсэн үг болохыг та мэдэх үү? Түрэг хэлний калмак гэдэг “үлдэх” гэсэн үг. “Үлдэж хоцрогсод” гэсэн утгатай.
Би хааяа Ижил мөрний хөвөөг “Халин асгарсан Халимаг” гэж тоглодог юм…” (Халимагийн тухай яриа аяндаа Буриад болон шилжив) – “…Буриадыг Монголын франц, эсвэл Францыг Европын Буриад гэлтэй. Учир нь энэ хоёр хэлэнд аль алинд нь хамжин шүргэх гийгүүлэгч байхгүй. Зөвхөн шүргэх гийгүүлэгчтэй хэлнүүд” – “Хамжин шүргэх гийгүүлэгчийг анх Рамстедтийн үед давхар гийгүүлэгчээр галиглах болсон юм. Энэ Финүүдийн галиг гэж сүлд модны чимэглэл шиг шүү…” – (Авиаг галиглах системүүдийн талаар ярьж эхлэв) – “…Хятад хүний нэрийг англиар галиглах хоёр систем байдаг юм. Монголчууд хятадуудын нэрийг англиар бичихдээ орсуудын өөрийнхөө хэлэнд тохируулсан галигийг англичилж буулгаад байдаг нь их буруу.
Орос хэлэнд хятад нэрийг боловсруулах галиг нь Бичурины боловсруулсан орос хэлэнд л таарах систем” – “Ингэхэд та Бичурины тухай сонссон уу?” (Хар лам байсан тэр хүний тухай маш сонин баримтууд, гэрийн хорионд байхдаа бүтээсэн олон сайхан зохиолынх нь талаар ярьж өгөв. Бичурины тухай яриа, түүний галиг, хятад нэрийг тэмдэглэх системийн талаарх хүүрнэл энэ удаад англи хэлний бичлэг, дуудлагын зөрөөний тухай асуудал болон хувирав) – “… Англи хэл бол олон жилийн алт эрдэнэс, хог буртаг аль аль нь холилдсон хэл. Зөвхөн gh гэсэн нийлцийг ф, г –гээр дуудахаас гадна заримдаа огт дуудахгүй. Тэрний хажууд Монгол бичгээр Улаганбагатур гэснийг Улаанбаатар болгож унших хавьгүй амар. Монгол бичиг бол хэцүү биш шүү дээ…” гээд л монгол бичгийн талаар явж өгнө дөө.
Арав илүү хэлийг зүгээр нэг эзэмшсэн төдийгүй нарийн судалсан, зэрэгцүүлэн үзсэн эрдэмтэн. Та хэдэн хэл үзсэн бэ? , ийм тийм хэлийг хэрхэн анх сурсан юм бэ? хэмээн нэг биш удаа ярилцаж байлаа. Иймэрхүү байдалтай хариулдаг юм: “Гэрийн маань хэл монгол. Би гэртээ хүүхдүүдтэйгээ дандаа монголоор ярьдаг байсан юм… Монгол судлал үзэж байгаа хүн герман хэлгүй байна гэж байхгүй, тэгээд би үзэж эхэлсэн… Англи хэлийг бүр багаасаа өөрөө номоос үзэж сурсан…
Миний багш Лигети францаар ном өгүүллээ бичдэг. Багшийнхаа юмыг үзэхгүй байлтай биш, франц хэл сурах хэрэгтэй болсон… Оросыг уу? Өө бүр багадаа, манай нэг хамаатан охин украйн хэлний сурах бичигтэй ирэхэд нь кирилл үсэг сураад, Зөвлөлтийн цэргийг 2-р дайны үед орж ирэхэд нь аль хэдүйн уншчихдаг болсон байсан…
Нээрээ ч одоо бодоход Хар багшийн тэр үед зовниж байсанчлан “мааслтай талх” гэдэг болчихсон биз дээ.
Хар Дорж багш монгол соёлд маш элэгтэй. Одоо бидний их ярьдаг болоод байгаа гаднын үг хэт ихээрээ орж ирж байна гэх мэт асуудлыг бүр дээрээс л ярьдаг байсан байгаа юм. Нэг удаа надад ийн хуучилсан: “Би дээр үед нэг монгол даргатай маргалдаж билээ. Дарга масло гэж үгэнд дуртай, би болохоор тос гэсэн нь дээр биш үү гэдэг. Дарга “Үгүй ээ, зөвхөн хүнснийхийг нь тос гээд, техникийнх нь масло гээд, үгийн сан баяжиж байгаа юм” гэнэ. Би тэгэхэд “Одоохондоо яахав, баяжиж байгаа харагдаж болно, яваандаа масло нь дийлээд будагных ч масло, талхан дээрээ тавьдаг нь ч масло болчих вий дээ” гэж хэлсэн. Уг нь бол масло, тос гэж ялгаж байхаар “тос”-ынхоо өмнө ийм тос, тийм тос гээд явах боломж монгол хэлэнд их байгаа шүү дээ…” Нээрээ ч одоо бодоход Хар багшийн тэр үед зовниж байсанчлан “мааслтай талх” гэдэг болчихсон биз дээ.
Бас манайхны хүний нэр, газар усны нэр зэргийг орос хэлээр дамжуулан, гажуудуулж авдагт их дургүй. Европын хэлний үгс, хятад, япон зэрэг хүний нэрсийг монгол хэлээр хэчнээн зөв, ойр бичиж болох байтал заавал орос хэлэнд тохирсон, тэдний гажуудуулсан дүрмээр аваад байгааг маш хатуу зүйрлэлээр зүрхэнд ортол хэлж билээ: “Дэлхийн 2-р дайны үед манайд айхтар өлсгөлөн болж, нэг хүн хүний огьсон бөөлжсийг идэж байхыг аав маань харсан байдаг юм. Заавал тэгж “бөөлжис” идэх хэрэг байгаа юу??????????”
Зарим хүн сүрхий эх оронч болох гэдэг ч юм уу, зарим нь нэгнээ доош хийхийг ч боддог уу, “Монгол хүн Америкт аяга таваг угаах ёсгүй” гэж ирээд л ярьж бичих нь бий. Нэг сонин дээр яг тийм нэртэй ярилцлага гарсныг хараад “Энэ их сонин сэтгэлгээ шүү. Юу хийх ёсгүйг нь л хэлээд байдаг, харин юу хийх ёстой нь байхгүй. Угаасаа анхны үеийн цагаачид гэдэг тийм л зам дамждаг шүү дээ. Мажарт гарсан бослогыг Зөвлөлтүүд дарсны дараа тавь, жараад оны үед Унгарын анхны үеийн цагаачид энд ирцгээсэн юм. Тэд бүгд л аяга таваг угааж эхэлсэн. Харин тэдний үр хүүхэд гэхэд эхнээсээ одоо мажар гаралтай сенатч гараад ирлээ. Тэр хүний нөлөө, нэр эргээд Унгарт сайнаар нөлөөлнө. Аяга таваг угаагаад муудахгүй ээ” гэж байж билээ.
Эрдэм судлалын олон салбарт эн тэнцүү их мэдлэгтэй, орчин цагт олгож болдог сон бол “бандида” хэмээн цолломоор, Хар нэртэй ч цагаан мөртэй, харь харагдавч монгол дотортой, багш тандаа Монголын Багш нарын баярын мэндийг хүргэе. Энэ Америкт лав тийм баяр байдаг эсэхийг дуулсангүй... хэмээн бичиж байжээ.
Чойжи-Одсэр “Бодичиръя Авадара”-гийн тайлбарынхаа төгсгөлд “тасарсан, гарамгай, цэцэн мэргэн” гэсэн утгаар “Хагархайяа Чосги Одзэр бээр” хэмээн бичсэн нь буй. Түүн лугаа зүйрлэхүй, Хагархайяа Хар Дорж багшийнхаа тухай эргэн дурсахад ийм байна.
М.Саруул-Эрдэнэ