Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, цөлжилтийг бууруулах ажлыг сүүлийн жилүүдэд зөвхөн улсаас бус залуучууд, сайн дурынхан нэгдэж их бага хэмжээгээр хийсээр байна. Мод тарихаас илүүтэй арчлах, хамгаалах нь илүү чухал асуудал болж хариуцлагатай ургуулагч байгууллагууд олширч байгаа нь тун олзуурхууштай. Эдний нэг жишээ болж Toki апп байгальд ээлтэй үйлдэл бүрийг урамшуулах “OXYGEN” хөтөлбөрийг эхлүүлжээ. Таныг автомашины хэрэглээгээ багасгах, ахин хэрэглэх, цаас хэрэглэхгүй байх зэрэг байгальд ээлтэй үйлдэл бүрд тань Toki таныг OXYGEN-оор урамшуулж, олон олон бэлгийг өгөх болно.
https://www.youtube.com/watch?v=YOD_hCOHnOs&t=2s
1. Яаж?
Toki апп ашиглан нэгж дата авах, төлбөр төлөх, Umoney карт цэнэглэх, такси дуудах, кофе хүргүүлэх, банкны картаа холбох, тэр ч байтугай алхах бүрдээ oxygen цуглуулна. OXYGEN цуглуулах бүрд таны апп доторх мод ургаж, цол ахих бөгөөд цолд хүрэх бүрдээ хүрд эргүүлж:
- Нэгж
- Umoney
- Кофе
- Lunch
- Дата
- Ubcab такси дуудах эрх
- iPad mini
- Electric scooter
- Beats headphone
- iPhone 14
- Playstation 5
- Агаар цэвэршүүлэгч
- Macbook air
- Electric bike
- Пянз тоглуулагчийн эзэн болно. Хөтөлбөрийн төгсгөлд хамгийн их OXYGEN цуглуулсан 500 хэрэглэгч нь өөрийн эзэмшигчийн гэрчилгээтэй хайлаас модыг “Shambala2056” төслийн талбайд ургуулах эрхтэй болох юм. Ямар үйлчилгээ авахад хэдэн oxygen өгөх жагсаалтыг доорх зургаас харна уу. Мөн Toki апп-д нэвтрэн OXYGEN үйлчилгээнд ороход 24 цаг тутамд 3 OXYGEN өгөх ба апп-д нуугдсан OXYGEN-ийг олж хагалаарай. Урамшууллын эхний үе 3 сарын хугацаанд үргэлжилнэ.
2. Хаана?
Shambala2056 төсөл нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ар цацын ус гэх газар сонгон ногоон бүс болгохоор ажиллаж байна. Энд та Toki апп ашиглан мод тариулах боломжтой бөгөөд мод бүр өөрийн тэмдэглэгээ бүхий пайз, гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээтэй. Таны мод хэрхэн ургаж байна гэдгийг танд байнга мэдэгдэх болно. 24 цагийн харуул хамгаалалттай, сэргээгдэх эрчим хүчний усалгааны системтэй ба 5 жилийн турш таны модыг арчилж, ургуулах болно. Цөлжилтийн эсрэг, байгаль эх дэлхийнхээ төлөө таны хийж чадах хамгийн энгийн зүйл бол ердөө л мод тарих юм шүү.
3. Цөлжилт?
НҮБ-ын гаргасан судалгаагаар Монгол улс дахь бэлчээрийн 90% нь цөлжих магадлалтай бол 76% нь аль хэдийн цөлжөөд эхэлсэн гэж үздэг. Бид мод тарих, ногоон бүсийг үүсгэхгүй энэ чигээрээ байсаар байвал 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймгуудаас бусад бүх газар цөлжинө гэсэн тооцоолол гарчээ. Цөлжилттэй тэмцэх хамгийн амархан бөгөөд энгийн арга нь ердөө л мод тарих. Одоогоор нийт 18 мянган модыг тарьж, 30 жилийн усалгаа арчилгааны системийг бүрдүүлээд байгаа бол ирэх 35 жилийн хугацаанд 50га газарт 350 мянган мод тарихаар төлөвлөж байна.
4. Яагаад?
Нэг ширхэг мод дунджаар жилд 117 кг O2 буюу хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг. Нэг хүн жилд 9.5 тонн агаар амьсгалдаг ч 23% нь хүчилтөрөгч байна. Ингэснээр ойролцоогоор 740кг хүчилтөрөгчийг жилд амьсгалдаг байх нь. Тэгэхээр таны амьсгалах хүчилтөрөгчийг үйлдвэрлэхийн тулд 7-8 мод жилийн турш ажилладаг байх нь.
“Та энэхүү нийтлэлийг унших хугацаанд 0.011кг агаараар амьсгалаад байгаа бол нэг мод 0.007кг хүчил төрөгч гаргаад байна. Амьсгалах агаараа үйлдвэрлэхийн тулд, нөмрөн ирж буй цөлжилтийг арилгахын тулд эх дэлхийдээ бага ч болов хөрөнгө оруулах энгийн арга бол мод тарих юм шүү. Эх дэлхийдээ ээлтэй танд баярлалаа”