gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: 2022 оны зэрлэг амьтдын ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГУУД

Б.Сондор
Дэлхийд
2022-10-15
74
Twitter logo
Б.Сондор
74
Twitter logo
Дэлхийд
2022-10-15
ФОТО: 2022 оны зэрлэг амьтдын ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГУУД

2022 оны Зэрлэг ан амьтдын шилдэг 19 гэрэл зургийг шалгаруулжээ. Эзгүй байшинг шиншлэх цагаан баавгайнууд, олны хайртай горилл сармагчны сүүлийн мөч зэрэг гэрэл зурагт буусан зэрлэг амьтдын тухай өгүүлэх шилдэг бүтээлүүдийг дэлхийн өнцөг булан бүрд авсан гайхалтай зургуудаас шалгаруулсан байна.

Тэрээр тэмцээний 58 жилийн түүхэнд дээд шагналыг хүртэж буй тав дахь эмэгтэй болж байна.

2022 оны тэмцээний хамгийн их хүсэн хүлээсэн дээд шагналыг Америкийн Карин Айгнер “Том дүнгэнээн” /"The big buzz"/ нэртэй гэрэл зургаараа хүртлээ. Энэхүү ер бусын дүр зураг нь Техасын элсэн дээр цорын ганц эмэгчинтэй нийлэхийг хошуурцгааж буй багшран бөөгнөрсөн эр зөгийнүүдийн зураг аж.

Шүүгчдийн зөвлөлийн дарга Роз Кидман Кокс "Хөдөлгөөний мэдрэмж, эрч хүчийг зөгийн үйлдлийн түвшинд томруулан харуулж, эрэгчнүүд ганц эмэгчний төлөө том өрсөлдөгчид болж буйг харуулсан нь онцгой байна” гэжээ.

Мөн Айгнерын энэхүү зураг нь уур амьсгалын өөрчлөлт, пестицид, амьдрах орчны алдагдлын улмаас ховордож буй төрөл зүйлийн цөхрөлийг харуулж байна хэмээжээ.

Тэрээр тэмцээний 58 жилийн түүхэнд дээд шагналыг хүртэж буй тав дахь эмэгтэй болж байна. Ялагчдыг 19 төрөлд шалгаруулсны дотор "Оны шилдэг залуу гэрэл зурагчин" шагналыг Тайландын 16 настай гэрэл зурагчин Катанёу Вуттичайтанакор хүртжээ. Оны онцлох зэрлэг ан амьтдын гэрэл зургуудын үзэсгэлэнг Лондон дахь Байгалийн түүхийн музейд аравдугаар сарын 14-нд гаргахаар төлөвлөжээ.

 

2022 оны Зэрлэг ан амьтдын шилдэг 19 гэрэл зургийг шалгаруулжээ. Эзгүй байшинг шиншлэх цагаан баавгайнууд, олны хайртай горилл сармагчны сүүлийн мөч зэрэг гэрэл зурагт буусан зэрлэг амьтдын тухай өгүүлэх шилдэг бүтээлүүдийг дэлхийн өнцөг булан бүрд авсан гайхалтай зургуудаас шалгаруулсан байна.

Тэрээр тэмцээний 58 жилийн түүхэнд дээд шагналыг хүртэж буй тав дахь эмэгтэй болж байна.

2022 оны тэмцээний хамгийн их хүсэн хүлээсэн дээд шагналыг Америкийн Карин Айгнер “Том дүнгэнээн” /"The big buzz"/ нэртэй гэрэл зургаараа хүртлээ. Энэхүү ер бусын дүр зураг нь Техасын элсэн дээр цорын ганц эмэгчинтэй нийлэхийг хошуурцгааж буй багшран бөөгнөрсөн эр зөгийнүүдийн зураг аж.

Шүүгчдийн зөвлөлийн дарга Роз Кидман Кокс "Хөдөлгөөний мэдрэмж, эрч хүчийг зөгийн үйлдлийн түвшинд томруулан харуулж, эрэгчнүүд ганц эмэгчний төлөө том өрсөлдөгчид болж буйг харуулсан нь онцгой байна” гэжээ.

Мөн Айгнерын энэхүү зураг нь уур амьсгалын өөрчлөлт, пестицид, амьдрах орчны алдагдлын улмаас ховордож буй төрөл зүйлийн цөхрөлийг харуулж байна хэмээжээ.

Тэрээр тэмцээний 58 жилийн түүхэнд дээд шагналыг хүртэж буй тав дахь эмэгтэй болж байна. Ялагчдыг 19 төрөлд шалгаруулсны дотор "Оны шилдэг залуу гэрэл зурагчин" шагналыг Тайландын 16 настай гэрэл зурагчин Катанёу Вуттичайтанакор хүртжээ. Оны онцлох зэрлэг ан амьтдын гэрэл зургуудын үзэсгэлэнг Лондон дахь Байгалийн түүхийн музейд аравдугаар сарын 14-нд гаргахаар төлөвлөжээ.

 

1. АНУ-ын гэрэл зурагчин Карине Айгнер Өмнөд Техаст авсан "Том дүнгэнээн"  гэрэл зураг. Хэсэг зөгий ганц эмэгчинтэй нийлэхээр өрсөлдөж буйг томруулан авчээ. 1. АНУ-ын гэрэл зурагчин Карине Айгнер Өмнөд Техаст авсан "Том дүнгэнээн" гэрэл зураг. Хэсэг зөгий ганц эмэгчинтэй нийлэхээр өрсөлдөж буйг томруулан авчээ.

2. Дмитрий Кохын "Баавгайн байшин" гэрэл зураг.  Оросын Колючин арлын мананд бүрхэгдсэн эзэнгүй байшинд “зочилсон” цагаан баавгайнуудыг дурандаа буулгажээ. 2. Дмитрий Кохын "Баавгайн байшин" гэрэл зураг. Оросын Колючин арлын мананд бүрхэгдсэн эзэнгүй байшинд “зочилсон” цагаан баавгайнуудыг дурандаа буулгажээ.

3. Японы гэрэл зурагчин Жунжи Такасаго "Тэнгэрийн фламинго" гэж нэрлэсэн энэхүү зүүд мэт дүр зургаа Боливид авчээ. Зургийг Андын нурууны өндөрт орших  дэлхийн хамгийн том давсан тал  Салар де Уюнид авчээ. 3. Японы гэрэл зурагчин Жунжи Такасаго "Тэнгэрийн фламинго" гэж нэрлэсэн энэхүү зүүд мэт дүр зургаа Боливид авчээ. Зургийг Андын нурууны өндөрт орших дэлхийн хамгийн том давсан тал Салар де Уюнид авчээ.

4. Японы Гэрэл зурагчин Тони Ву аварга том далайн одны үржлийн үедээ хийдэг эрч хүчтэй бүжгийг дурандаа буулгасныгаа  "Харваж буй од" хэмээн нэрлэжээ. 4. Японы Гэрэл зурагчин Тони Ву аварга том далайн одны үржлийн үедээ хийдэг эрч хүчтэй бүжгийг дурандаа буулгасныгаа "Харваж буй од" хэмээн нэрлэжээ.

5. Брент Стиртоны "Ндакаси нүд аниж буй нь" хэмээх зураг.  Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төвд байдаг олны хайртай сармагчны амьдралын төгсгөлийн мөчийг харуулжээ. 5. Брент Стиртоны "Ндакаси нүд аниж буй нь" хэмээх зураг. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төвд байдаг олны хайртай сармагчны амьдралын төгсгөлийн мөчийг харуулжээ.

6. Гватемал дахь Аматитлан нуурын бохирдолд олны анхаарлыг татах зорилгоор гэрэл зурагчин Даниел Нуньезийн "Үхэж буй нуур" зургаа авчээ. 6. Гватемал дахь Аматитлан нуурын бохирдолд олны анхаарлыг татах зорилгоор гэрэл зурагчин Даниел Нуньезийн "Үхэж буй нуур" зургаа авчээ.

7. Матеуш Пьезиак "Шувуудын театр" зургаа Польшид авсан юм. 7. Матеуш Пьезиак "Шувуудын театр" зургаа Польшид авсан юм.

8. Фернандо Белмарын "Сарьсан багваахай залгигч" зурагт Мексикийн Кинтана-Ро мужид могой сарьсан багваахайг барьж буй агшинг буулгажээ 8. Фернандо Белмарын "Сарьсан багваахай залгигч" зурагт Мексикийн Кинтана-Ро мужид могой сарьсан багваахайг барьж буй агшинг буулгажээ

9. 16 настай Катанёу Вуттичайтанакорн Тайландын Брайд халимны өнгө, бүтцийн ялгааг томруулан харуулжээ. 9. 16 настай Катанёу Вуттичайтанакорн Тайландын Брайд халимны өнгө, бүтцийн ялгааг томруулан харуулжээ.

10. Даниел Мидерос "Нүдний шилт баавгай" зургаараа устаж үгүй болж буй амьтны сэтгэл хөдлөм хөргийг дүрсэлсэн байна. Гэрэл зургийг Эквадорын Кито мужийн Пенас Бланкас хотод авсан. 10. Даниел Мидерос "Нүдний шилт баавгай" зургаараа устаж үгүй болж буй амьтны сэтгэл хөдлөм хөргийг дүрсэлсэн байна. Гэрэл зургийг Эквадорын Кито мужийн Пенас Бланкас хотод авсан.

11. Испанид Исмаэль Домингес Гутьеррес "Үүлнээс дээгүүр". Манан дунд, үхсэн модон дээр сууж буй шувууны зургийг авчээ. 11. Испанид Исмаэль Домингес Гутьеррес "Үүлнээс дээгүүр". Манан дунд, үхсэн модон дээр сууж буй шувууны зургийг авчээ.

12. Ник Канакис Колумбын Татама үндэсний цэцэрлэгт хүрээлэнд авсан "Чих тавин чагнаж буй шувуу" хэмээх энэхүү гэрэл зургаар шувуунд ч нууц бий гэдгийг харуулахыг зорьжээ. 12. Ник Канакис Колумбын Татама үндэсний цэцэрлэгт хүрээлэнд авсан "Чих тавин чагнаж буй шувуу" хэмээх энэхүү гэрэл зургаар шувуунд ч нууц бий гэдгийг харуулахыг зорьжээ.

13. Карине Айгнерийн "Кубын холболт" зурагт Кубын соёл, дууч шувуудын тухай түүхийг өгүүлэхийн тулд явган хүний зам дагуу торонд өлгөсөн бухшувуу. 13. Карине Айгнерийн "Кубын холболт" зурагт Кубын соёл, дууч шувуудын тухай түүхийг өгүүлэхийн тулд явган хүний зам дагуу торонд өлгөсөн бухшувуу.

14. Гэрэл зурагчин Екатерина Италийн Пьемонт хотод Альпийн янгирууд ноёрхлын төлөөх тулаанд оролцож байхыг хараад "Тулааны зогсоол" зургаа авчээ. 14. Гэрэл зурагчин Екатерина Италийн Пьемонт хотод Альпийн янгирууд ноёрхлын төлөөх тулаанд оролцож байхыг хараад "Тулааны зогсоол" зургаа авчээ.

15. Усан доорх гэрэл зурагчин, биологич Лоран Баллеста далайн гүн рүү шумбаж авсан "Антарктидын мөсөн дор" хэмээх зургаараа амьдралын олон талт байдлыг харуулахыг зорьжээ. 15. Усан доорх гэрэл зурагчин, биологич Лоран Баллеста далайн гүн рүү шумбаж авсан "Антарктидын мөсөн дор" хэмээх зургаараа амьдралын олон талт байдлыг харуулахыг зорьжээ.

16. Канарын арлуудын эр хоубара шувуу эмэгчнээ өөрийн болгохдоо хийдэг гайхалтай үзүүлбэрийн үеэр авсан гэрэл зургаа Хосе Хуан Эрнандес Мартинес "Төгс дэвэлт" гэж нэрлэжээ. 16. Канарын арлуудын эр хоубара шувуу эмэгчнээ өөрийн болгохдоо хийдэг гайхалтай үзүүлбэрийн үеэр авсан гэрэл зургаа Хосе Хуан Эрнандес Мартинес "Төгс дэвэлт" гэж нэрлэжээ.

17. Ричард Робинсон "Халимны шинэ амьдрал" зурагтаа Шинэ Зеландын Окландын арлуудад устаж үгүй болох дөхсөн халимуудын нийллэгийн үеийн “итгэл найдварын” дүр зургийг үзүүлжээ. 17. Ричард Робинсон "Халимны шинэ амьдрал" зурагтаа Шинэ Зеландын Окландын арлуудад устаж үгүй болох дөхсөн халимуудын нийллэгийн үеийн “итгэл найдварын” дүр зургийг үзүүлжээ.

18. Ананд Намбиарын "Хадан дээрх хөөцөлдөөн" зурагт Кибберийн ан амьтдын дархан цаазат газрын цоохор ирвэст хөөгдөж буй янгирын сүргийг харуулжээ. 18. Ананд Намбиарын "Хадан дээрх хөөцөлдөөн" зурагт Кибберийн ан амьтдын дархан цаазат газрын цоохор ирвэст хөөгдөж буй янгирын сүргийг харуулжээ.

19. Агорастос Папатсанис Грекийн Олимп уулын ойн мөөгний зураг болох "Ид шидийн морелууд"-аараа нөгөө ертөнцийн тухай өгүүлэх үлгэрийг харуулахыг зорьжээ. 19. Агорастос Папатсанис Грекийн Олимп уулын ойн мөөгний зураг болох "Ид шидийн морелууд"-аараа нөгөө ертөнцийн тухай өгүүлэх үлгэрийг харуулахыг зорьжээ.

Эх сурвалж: CNN

Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан