Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30–70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°–аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс"–ээс тодруулах боломжтой.
ИРЭХ САРД АЖИГЛАГДСАН ЯВГАН БОЛОН ШОРООН ШУУРГАТАЙ ӨДРҮҮДИЙН ӨӨРЧЛӨЛТ
Зураг 1–д 68 станцын 1981–2021 оны 4 дүгээр сард ажиглагдсан явган (ЯШШөдөр) болон шороон шуургатай өдрийн (ШШөдөр) сүүлийн 40 жилийн өөрчлөлтийг 2 үеэр (1982–2001, 2002–2021) тооцон харуулав. Зураг 1а–аас харахад эхний 20 жилд (1982–2001) ЯШШөдөр –ийн тооны давтагдал орон зайн хувьд баруун бүс нутгаар харьцангуй их (3 – 15), говийн бүс нутгаар харьцангуй бага (1 – 10) байхад ШШөдөр – ийн тоо (Зураг 1в) говийн болон төвийн бүс нутгаар харьцангуй их (3 – 10) бусад нутгаар жигд тархалттай байна. Харин сүүлийн 20 жилд (2002 – 2021) ЯШШөдөр болон ШШөдөр -ийн тоо бүх бүс нутгаар илэрхий эрчимтэй нэмэгджээ. Ялангуяа төв болон говийн бүс нутгаар ШШөдөр бараг 2.0 дахин нэмэгдсэн нь харагдаж байна (Зураг 1б, г).
Зураг 1. 4 дүгээр сард ажиглагдсан явган (а, б) болон шороон (в, г) шуургатай өдрийн тоо, 1982 - 2021
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг (Зурaг 2).
Зураг 2. 4 дүгээр сарын агаарын температурын ОЖД, [ °С].
2000 оноос хойших жилүүдэд дөрөвдүгээр сарын агаарын температур ОЖД–аас харьцангуй дулаан байсан ба тухайлбал 2004-2005, 2007-2010, 2011-2012, 2014-2021 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2–6°С–аар дулаан байсан байна. Харин 1979-1980, 1983-1986, 1988, 1990-1991, 1993, 2010 онуудад агаарын температур олон жилийн дунджаас 2–6°С-аар хүйтэн байсан байна (Зурaг 3).
Зураг 3. 4 дүгээр сарын агаарын температурын олон жилийн явц
(Улаан – ОЖД–аас дулаан, хөх – ОЖД–аас хүйтэн)
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм ордог (Зурaг 4).
Зураг 4. 4 дүгээр сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц
[Ногоон – ОЖД–аас ахиу, шар – ОЖД–аас бага]
Хур тунадасны хувьд 1979-1981, 1985, 1990, 1994-1995, 1998-2003, 2014-2016, 2018, 2021 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон бол 1982-1984, 1987-1988,1992, 1996-1997, 2004, 2019-2020 онуудад олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна(Зурaг 5).
Зураг 5. 4 дүгээр сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 6). Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Баянхонгорын ихэнх, Завханы зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 7). Агаарын температур хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст 2–5°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн эхээр 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төвийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6, 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–3°С–аар, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 3–5°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд, Хэнтийн зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6, 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 16-18 м/с, зарим үед 20–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговийн зүүн хойд, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6, 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 18–20 м/с, зарим үед 22–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Зураг 6. 2022 оны 4 дүгээр сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, °С
[Д – агаарын температур ОЖД – аас дулаан, Н – агаарын температур ОЖД – ийн орчим]
Зураг 7. 2022 оны 4дүгээр сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм
[Б – хур тунадас ОЖД – аас бага, Н – хур тунадас ОЖД – ийн орчим, И – хур тунадас ОЖД – аас ахиу]
Зураг 8. Баруун аймгуудын нутгийн 2022 оны 4 дүгээр сарын температур, хур тунадасны явц
[Улаан – агаарын дундаж температур ОЖД – аас дулаан, хөх – агаарын дундаж температур ОЖД – аас хүйтэн, хар тод зураас– агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас – агаарын дундаж температурын ОЖД – аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 9. Төвийн аймгуудын нутгийн 2022 оны 4 дүгээр сарын температур, хур тунадасны явц

Зураг 10. Зүүн аймгуудын нутгийн 2022 оны 4 дүгээр сарын температур, хур тунадасны явц

Зураг 11. Говийн аймгуудын нутгийн 2022 оны 4 дүгээр сарын температур, хур тунадасны явц

ЗӨВЛӨМЖ
Энэ сард хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа бөгөөд бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, мал хөлдөж, осгох, уруудахаас болгоомжлохыг малчид, ард иргэддээ анхааруулж байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байна уу.