gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: "Амь зуухад асуудал тулгардаггүй ч нэмэлт зүйл авах хангалттай мөнгө байхгүй"

Г.Тэгшсүрэн
Эдийн засаг
2022-11-03
6
Twitter logo

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн албан хаагчдад “Олон нийтийн санаа бодлын судалгааны танилцуулга, дүн шинжилгээ”-г танилцууллаа.

Энэхүү судалгааг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Асуулга судалгааны төвийг төлөөлөн Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-гээс гүйцэтгэжээ.

Судалгааг 2022 оны 3-р сарын 11-нээс 4-р сарын 26-ны өдрүүдэд компьютерын тусламжтайгаар утсаар хийх ярилцлага (CATI)-ын аргаар судалгааны мэдээллийг цуглуулсан байна.

Санал асуулгад Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт 2,500 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулжээ. Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд, сонгуулийн тогтолцоо,  улс төрийн нам, Засгийн газар болон институцүүд, тэгш хамралт ба иргэний оролцооны талаарх иргэдийн санал бодлыг шинжилснээс гадна үнэт зүйлс, үзэл баримтлал ба эрх чөлөө, авлига, мэдээллийн эх сурвалж, хүн ам зүйн мэдээлэл гэсэн чиглэлүүдээр судалгааг хийжээ.

Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудын талаарх санал бодол ангиллын Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв чиглэл рүү явж байна уу эсвэл буруу чиглэл рүү явж байна уу? гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 48 хувь нь буруу, 44 хувь нь зөв, 8 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Мөн сүүлийн зургаан сарын хугацаанд таны амьдралын чанар хэр их өөрчлөгдсөн бэ? гэсэн асуулгад 2 хувь нь маш их сайжирсан, 18 хувь нь зарим талаараа сайжирсан, 42 хувь нь өмнөхтэйгөө ижил, өөрчлөгдөөгүй, 29 хувь нь зарим талаараа доройтсон, 10 хувь нь маш их доройтсон гэж хариулсан байна.

Түүнчлэн өнөөдөр манай улсад тулгамдаад буй хамгийн чухал асуудал юу вэ гэсэн асуултад эрүүл мэндийн үйлчилгээг судалгаанд оролцогчдын 35 хувь нь нэрлэжээ.

Мөн судалгаанд оролцогчдын 54 хувь нь амь зуухад асуудал тулгардаггүй ч нэмэлт зүйл авах хангалттай мөнгө байхгүй, 20 хувь нь би өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүндрэлтэй байгаа төдийгүй хамгийн наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэжээ.

Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан