gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Жаргал: Тэгш хамруулан сургах боловсролын чанар, тасралтгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй

gogo.mn
Боловсрол
2022-02-10
484
Twitter logo

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч Ч.Жаргалтай тэгш хамруулан сургах боловсролын асуудлаар ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд эрүүл мэндээс гадна боловсролын асуудал маш чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам батлагдсанаар тэдэнд ямар давуу тал бий болсон талаар ярилцлагаа эхэлье.
-Тэгш хамруулах боловсрол бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудал биш юм. Бүх нийтийн насан туршийн, чанар хүртээмжтэй, тасралтгүй сурч боловсрох, оролцох, эрхээ эдлэх өргөн хүрээтэй ойлголт. Гэхдээ боловсролын гадна үлдэх,  сурах үйл явц нь тасралтгүй үргэлжлэхэд хамгийн их бэрхшээлтэй  тулгардаг  бүлэг бол тусгай хэрэгцээт хүүхдүүд юм. Тиймээс манай улс боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдийн боловсролын асуудалд онцгой анхаарч, эрх зүйн орчноо ч боломжийн түвшинд бүрдүүлсээр байна.

Эрүүл мэндийн шалтгаанаас гадна, хэл, соёлын ялгаа, шилжин суурьшигчид, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийн чадвар, онцлогт тохирсон боловсролын үйлчилгээг насан туршид нь олгох зохицуулалт нь тэгш хамруулах боловсролын гол зарчим байдаг.

Аль ч улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэгш хамруулах боловсролын асуудал тодорхой үе шатыг дамжиж бий болдог. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвхөн эрүүл мэндийн талаас нь үнэлж оношлон, тусгай цэцэрлэг, сургуульд сургадаг байлаа. Харин одоо тусгай болон ерөнхий боловсролын сургууль аль алинд нь сурах боломж нээлттэй болсон нь давуу тал юм. Хүн ер нь төрсөн цагаасаа эхлэн насан эцэслэх хүртлээ суралцагч байдаг. Тэрхүү суралцах боломж, хүртээмж, чанар, нөхцөл нь хүн бүрд нээлттэй байх нь тэгш хамруулан сургах боловсролын хамгийн том үзэл баримтлал юм. Эрүүл мэндийн шалтгаанаас гадна, хэл, соёлын ялгаа, шилжин суурьшигчид, суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийн чадвар, онцлогт тохирсон боловсролын үйлчилгээг насан туршид нь олгох зохицуулалт нь тэгш хамруулах боловсролын гол зарчим байдаг.

-Ерөнхий боловсролын сургуульд хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхэд цөөнгүй сурч байна. Гэвч тэдэнд туслах багш байхгүй, багшийн заасныг ойлгохгүй байх, онцлогт нь тохирсон орчин нөхцөлийг сургууль нь бүрдүүлээгүй зэрэг асуудал тулгардаг. Ялангуяа, багшийн заах арга, ур чадварын тухайд та юу хэлэх вэ?
-Ердийн  сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд сурах боломж бүрдсэн ч суралцах орчны асуудлаас эхлээд тодорхой дэмжлэг хэрэгтэй хэвээр байна. Тэгш хамруулах боловсролыг хэрэгжүүлэхэд бүх хүний оролцоо чухал. Ялгаатай байсан ч хамтдаа сурч хөгжиж, амьдарна гэсэн ойлголтоос л энэ бүхэн эхэлнэ. Манай улсын хувьд цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сургах, хүлээн авахдаа эерэг хандлагатай болсон. Харин хүүхдүүдийн онцлог, хөгжил, хэрэгцээ, суралцах хурд нь өөр учраас тэдэнтэй ажиллахад арга зүйн асуудал тулгарч буй нь нууц биш. Гэхдээ багш нарын олонх нь арга зүйгээ хөгжүүлж, онцлог хэрэгцээт хүүхэдтэй ажиллах гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг нь сайхан санагддаг. Манай институт жилд 6-7 мянган багшийг үндсэн сургалтад хамруулдаг. Тэдний 80 гаруй хувьд нь тэгш хамруулах боловсрол болон хөгжлийн онцлог ялгаатай хүүхэдтэй хэрхэн ажиллах талаарх хичээл сонсдог.Хуучин нэрээр БСШУС-ын сайдын А/292 дугаар журам гарахаас нэг жилийн өмнө мөн сайдын тушаалаар Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх зааврыг баталсан. Гэхдээ энэ төлөвлөгөөг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн оноштой хүүхэд бүрд хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, нийтээр нь зохион байгуулж буй хичээлд тухайн хүүхдийн суралцах чадвар, хурд нь гүйцэхгүй байгаа тохиолдолд л ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх юм. Зарим сургууль Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлж, хүүхдийг ахицаар үнэлэх сайн туршлага хуримтлуулсан. Мөн уг төлөвлөгөөг судлах, хэрэгжүүлэх шатандаа яваа багш нар ч бий.

-Төслийн зорилтот  сургуулийн багш нарын тэргүүн туршлагын талаар жишээ ярихгүй юу?
-Тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэхэд төсөл хөтөлбөрүүд дэмжлэг  болж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, Нээлттэй нийгэм форумын тэтгэлгүүд, ЖАЙКА олон улсын байгууллагын “START-1”, “START-2”, Японы Хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь - 1, 2” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг нэрлэе. Эдгээр төслийг зорилтот орон нутаг, сургуульд хэрэгжүүлснээр тэгш хамран сургах боловсролын тухайд олон сайн туршлага бий болсон. Жишээ нь, Хөвсгөл аймгийн “Титэм” хоёрдугаар сургууль, “Ирээдүй”21 дүгээр сургууль, Өвөрхангай аймгийн хоёрдугаар сургууль, Уянга сумын сургууль, мөн Ховд аймгийн сургуулиудыг  нэрлэж болно. ЖАЙКА байгууллагын“START-2 төсөл  эхлээд тусгай сургуулийн багш нарыг чадавхжуулж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг туршин үр дүнг тооцсон нь бодитой ажил хэрэг болсон.

-Онцлог хэрэгцээт хүүхдүүд анги дэвшин суралцахад багш нарын оролцоо нэмэгддэг. Багш нарыг хэрхэн урамшуулж байна вэ?
-Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлэхэд тогтолцоо, материаллаг орчин, олон нийтийн ойлголт, хүлээн зөвшөөрөх байдал, арга зүй гэсэн дөрвөн төрлийн бэрхшээл тулгардаг гэж үздэг. Гурван сайдын(ХНХ, БСШУС, Эрүүл мэндийн сайдын 2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн  А/304, А/699, А/460 ) хамтарсан тушаалаар хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн онцлогийг үнэлж оношлохоос эхлээд цаашид цогц дэмжлэг үзүүлэх зааварчилгааг баталсан нь тогтолцооны том үзүүлэлт гэж харж байна. Дараа нь Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургах талаар журамтай боллоо. Түүнчлэн хөгжлийн онцлог ялгаатай хүүхэдтэй ажиллаж байгаа багшид нэмэгдэл урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт бүрдсэн. Тодруулж хэлэхэд, Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө нь тухайн хүүхдийг ганцааранг нь сургах төлөвлөгөө биш юм. Тухайн хүүхдэд тохирсон хэрэглэгдэхүүн ашиглах, үнэлэх, орчныг бүрдүүлэхийг хэлж байгаа болохоос сурагчийг ганцааранг нь суулгаад нэмэлт цагаар ажиллана гэж ойлгож болохгүй.Энэ талаарх манай багш нарын ойлголт ер нь их сайжирч байгаа.

Манай багш нарын нийтлэг ойлголт нь академик мэдлэгийг үнэлэхийг чадварын ахиц гэж ойлгоод байдаг. Гэтэл нөгөө хүүхэд мэндлэх хүндлэх ёс мэддэг, баярлаж талархсанаа илэрхийлдэг, бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авдаггүй зэрэг олон чадвартай байж болно шүү дээ.

-Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдийг хэрхэн үнэлэх вэ? Сурагчийн нэрийг ангийн журналд бичээгүй тохиолдол  ч гарч байсан гэдэг юм билээ.
-Энэ хүүхэд бусдаасаа ялгаатай юм чинь өөр л зүйл хэрэглэнэ гээд байвал тэгш хамруулан сургах боловсролын үзэл зарчмаасаа хазайна. Хүүхэд л юм чинь бусадтай адилхан үнэлүүлэх, ялгаагүй байхыг хүсэж байгаа. Тиймээс багш тухайн хүүхдийн ахицыг харж үнэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн чадвар нь өчигдрийнхөөс ахисан байж болно шүү дээ. Түүнээс сайн  сурдаг хүүхэдтэй харьцуулж жишиж үнэлж болохгүй. Манай багш нарын нийтлэг ойлголт нь академик мэдлэгийг үнэлэхийг чадварын ахиц гэж ойлгоод байдаг. Гэтэл нөгөө хүүхэд мэндлэх хүндлэх ёс мэддэг, баярлаж талархсанаа илэрхийлдэг, бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авдаггүй зэрэг олон чадвартай байж болно шүү дээ. Алдаагүй зөв бодож, бичиж чаддаг бол сайн сурагч гэдэг хэвшмэл ойлголтоо өөрчлөх хэрэгтэй. Магадгүй хөгжлийн онцлог ялгаатай сурагч хичээлдээ биеэ даагаад ганцаараа ирж чаддаг болсон бол ахиц юм. Түүнчлэн аутизмтай хүүхэд өмнө нь хичээл дээрээ зохимжгүй зан үйл гаргадаг байсан бол одоо өмнөх даалгавраа хийгээд бусдадаа саад болохгүй сууж сурсан бол энэ нь чадвар юм. Үүнийг үнэлдэг байх хэрэгтэй.

-Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зөвхөн эрүүл мэнд талаас нь оношлоод тусгай сургуульд сургадаг. Зөв оношилж чадаж байна уу?
-Энэ бол аль ч улс оронд тулгамддаг асуудал. Онцлог хэрэгцээт иргэдийг эхлээд нийгмээс тусгаарладаг байлаа, дараа нь тусламж, үйлчилгээ үзүүлсэн ч тусад нь ялгаж хандах болсон.  Бусадтай адил сургая гэсэн ч тухайн хүний онцлог хэрэгцээг бүрэн судлаагүйгээс зүгээр л хамт олны дунд оруулчихсан. Харин одоо тухайн хүний онцлог хэрэгцээнд нь тохирсон орчныг бүрдүүлж, үйлчилгээ үзүүлдэг үе шатандаа явж байна. Аль болох эрт оношлох, хөгжлийн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин манай улсад бүрдсэн. Энэ нь миний өмнө дурдсан гурван сайдын хамтарсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал юм. Үүнийг саяхан шинэчлэн баталлаа.Ингэснээр хүүхэд төрсөн цагаасаа үзлэг, оношилгоонд ордог тогтолцоо бүрдсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийг ес, 18, 36 сартайд нь эрүүл мэнд, хөгжлийн цогц илрүүлэг хийх тогтолцоо бүрдсэн.

Сонсголын бэрхшээлтэй хүүхэд сурахаар байгаа бол зарим багшдаа дохионы хэл сургах, харааны бэрхшээлтэй сурагч сурахаар бол сурах бичиг, тараах материалаа брайл үсгээр хэвлүүлэх гэх мэтээр урьдчилан  бэлдэх хэрэгтэй. Хүүхдээ боловсролд тэгш хамруулахад багшаас гадна эцэг, эхийн оролцоо маш чухал.

Хүүхдийн хөгжлийн онцлог ялгааг эрт илрүүлэх хамгийн анхны үнэлэгч бол эцэг, эх асран хамгаалагч юм. Дараа нь өрх, сумын эрүүл мэндийн төвийн ажилтнууд байх юм. Ингэж үнэлснээр хараа, сонсгол, оюун ухаан, танин мэдэхүй, хөдөлгөөний өөрчлөлттэй хүүхдийг эрт илрүүлж, дараагийн тусламж үйлчилгээг үзүүлж чадна. Одоо тэгш хамруулан сургах боловсролын чанар, тасралтгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Багаас суурь, сууриас бүрэн дунд боловсрол руу шилжин сурахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд хамрагдалт буурдаг. Энэ нь багшийн арга зүйн чадвараас гадна тухайн хүүхэдтэй ажиллах хүсэл эрмэлзэл, хандлага, урам зориг их чухал. Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдийг харангуутаа ажиллахад хэцүү юм байна гээд л бодчихвол багшид асуудал үүсдэг. Харин тухайн хүүхдийн давуу талыг олж чадвал ажиллахад хялбар байх юм. Тиймээс дунд, ахлах ангийн багш нарыг чадавхжуулахад анхаарах хэрэгтэй байна. Сургууль бүрд дэмжлэгийн баг ажиллах зохицуулалт бий. Тэд асуудал бэрхшээлийг арилгахад хамтарч ажилладаг, тухайн хүүхдийн онцлогт тохирсон хөтөлбөр, хэрэглэгдэхүүн арга зүй боловсруулж хэрэгжүүлэх, олон нийт үе тэнгийнхний ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд сургалтын байгууллагадаа манлайлж ажиллах юм.

 “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд зорилтот сургуулийн багш нар бие даан сурах гарын авлага, арга зүйн орчуулгын номтой болж байна. Багшийн хөгжлөөс гадна тухайн орон нутаг, сургуулиудад хүртээмжтэй орчин бүрдүүлэх, анги танхимын тохижилт, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бэлтгэх  сайн жишээнүүд бий болж байна. Түүнчлэн сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл гэж байх ёстой. Энэ дэмжих зөвлөл нь жилийн бүрийн 3-5 дугаар сард хуралдаж, орон нутаг, хамран сургах тойрогт нь ямар онцлог ялгаатай хүүхэд суралцах мэдээллийг урьдчилан тооцож гаргах, сургуулийн бэлэн байдлыг хангах үүрэгтэй. Ингэж цэцэрлэг, сургуульд орохоос нь өмнө орчноо бэлдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жил эхлэлээс өмнө ямар онцлог ялгаатай хүүхэд тухайн сургуульд сурахыг тооцож, бэлэн байдлыг хангах нөлөөллийн ажлыг урьдчилан хийх боломж бүрдэх юм. Жишээлбэл, сонсголын бэрхшээлтэй хүүхэд сурахаар байгаа бол зарим багшдаа дохионы хэл сургах, харааны бэрхшээлтэй сурагч сурахаар бол сурах бичиг, тараах материалаа брайл үсгээр хэвлүүлэх гэх мэтээр урьдчилан  бэлдэх хэрэгтэй. Хүүхдээ боловсролд тэгш хамруулахад багшаас гадна эцэг, эхийн оролцоо маш чухал. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд ч эцэг, эх асран хамгаалагч тухайн хүүхдийг гэртээ хэрхэн хөгжүүлэх талаар тусгасан байдаг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан