Ирээдүйд криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглана гэж унаа дуудлагын “Uber Technologies” компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ.
Тодруулбал: “Microsoft” компанийн адил “Bitcoin”-ийг төлбөрийн хэрэгсэл болгон аппликейшндээ нэвтрүүлнэ гэж тодотгосон байна. Хэдий тийм боловч ойрын хугацаанд энэ хэрэглээг зөвшөөрөхөд тохиромжгүй байгааг тэрбээр “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна.
Биржүүдийн гүйлгээний өндөр шимтгэлийн дүн, крипто олборлолтын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл зэрэг нь үүнд голлон нөлөөлсөн байна. Энэ асуудлууд шийдэгдсэнээр криптовалютын зах зээлд бага багаар нэвтрэхээ мэдэгджээ.
М.Эрхэс