Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн ТУЗ ажилдаа ирдэггүй, идэвх санаачилгагүй хэмээн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Ш.Лхагвыг ажлаас чөлөөлжээ. Харин тэрээр ТУЗ-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа аж.
Ш.Лхагва захирал "Манай байгууллагын ТУЗ-ийн даргын хувийн өс хонзонгоос болж би цаашид ажиллах боломжгүй боллоо. ТУЗ-ийн нарийн бичиг болон есөн гишүүний зөвхөн хоёр нь өөр байгууллагад ажилладаг. Бусад нь бүгд Сангийн яамны ажилчид тул хэт нэг талыг барьж, "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дүрмийг зөрчин, намайг ажлаас халлаа. Компанийн дүрмийн 8.7.1-д "Менежментийн ур чадвартай, энэ чиглэлийн боловсрол, дадлага туршлага, удирдах ажлыг хоёроос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлага туршлагатай, удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, дээд боловсролтой байх, СЗХ-ны тохиромжтой этгээдийн зөвшөөрөлтэй хүн байгууллагыг удирдана" хэмээн заасан" гэсэн юм.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь хөрөнгийн зах зээлд үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, арилжааны төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг. 100 хувь төрийн өмчит, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага юм. Тус төв арилжааны төлбөрийг олон улсын зарчмыг баримтлан гүйцэтгэх, үнэт цаасанд олон улсын стандартын дагуу ISIN дугаар олгох зэрэг дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад арилжаанд оролцоход арилжааны дараах таатай орчинг буй болгох, төлбөрийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажилладаг юм.
ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
1 |
Ч.Тавинжил |
ТУЗ-ийн дарга |
2 |
Л.Сонор |
ТУЗ-ийн хараат гишүүд |
3 |
Б.Одонтуяа |
|
4 |
Ц.Батзул |
|
5 |
Н.Түвшинжаргал |
|
6 |
Саруул |
|
7 |
П.Баянсан |
ТУЗ хараат бус гишүүд |
8 |
Х.Пүрэвсүрэн |
|
9 |
Б.Шаравсамбуу |