Ковидын аюулаас айсандаа тасалбараа харамсалтайгаар цуцалж Тайванийн аяллаасаа ухрахаас өөр аргагүйдэж гуньж байлаа. Харин ердөө хагас сарын өмнө хойшлуулсан аялалдаа гарч, хүсэн хүлээсэн Тайванийн Улаан дэнлүүний фестивальд баясаж, идээний дээжийг хүртэж, үзэхийн дээдийг үзэж, амрахын сайхныг эдлээд ирлээ.
Цагаан сарыг хаалт болгож зохион байгуулдаг Дэнлүүний Фестиваль Тайванийн сүр хүчийг харуулдаг том баяр. Нэгт, технологийн хөгжлийнх нь үл гүйцэгдэх хурд, цуцашгүй чадал, Хоёрт, эрх чөлөө соёлын үнэт зүйлсээрээ амь нэг ард түмэн гэдгийг мэдэрнэ. Энэ жилийн фестивалийн гол дүр ИРЭЭДҮЙГ ГЭРЭЛТҮҮЛЭХ САНСРЫН ТУУЛАЙ байв. Олон мянган хүнтэй зэрэгцэн ирээдүйн хүсэл мөрөөдлөө дэнлүүнд дайх боломжийг эдэлж баяртайгаар хөөргөлөө.
Ажлын томилолтоор аялж үзсэн улсын тоо хэдийнэ 10 давсан ч энэ удаагийнх шиг тухтай аялж амарч үзсэн нь үгүй, би. Тайвань бол зорин үзэх газрын жагсаалтдаа заавал багтаах орон гэдгийг хувийн туршлагаараа та бүхэнд аминчлан хэлье. Сийрүүлбэл,
ХООЛНЫ ДИВААЖИН: Тайванийг монголчууд гэдэс алдахгүй, гэрээ санахгүй газар хэмээн дотночилдог нь олон төрлийн амтаар халуун дулаан сэтгэгдэл төрүүлж, уярааж чаддагтай нь холбоотой. Далайн хоол хүнсээр хэн бүхний санаанд хамгийн түрүүнд буудаг боловч, нимгэн гурилтай шөлний мастер тогооч нар Тайваньд л бий. Наймдугаар сард, үхрийн махтай гурилтай шөлний тэмцээн болж, хамгийн супер жорыг тодруулдаг гээд боддоо. Ер нь олон орны хоолыг тухайн орноос нь илүү хийчих гээд байдаг “сул” талтай. Өө тийн, #bubbletea-н өлгий нутаг нь Тайвань юм билээ.
СЭРҮҮН бас ХАЛУУН: Суман галт тэргээр хот, хөдөө ээлжилсэн олон янзын тогтоцтой газраар аялахад дагаад халуун бас сэрүүнийг нь мэдэрнэ. Ийм аялалд ядрах нь бага тул таатай гэж.. Бороо асгарсан уулнаас далайн эргийн нар төөнөсөн халуун элсэнд хүрэхэд ердөө л 1.30 минут. Газар нутаг жижигдээ биш дэд бүтэц өндөр хөгжсөний давуу тал нь энэ.
ЯПОН ЁС ЗҮЙ ба ЕВРОП ХЭВ МАЯГ: Тайваньчууд бол их газрын хятадуудын үр удам бөгөөд 95 хувь нь хан үндэстэн. Үндсэн хэл нь хятад, хоорондоо харилцаж буйг сонсоход удаан тайван нам өнгөөр ярьж буйг түвэггүй ажиглана. Тайваньчуудтай харилцаж ажиллахад хэлсэндээ хүрдэг, үл ойлголцлоо тэр дор нь шийдэж, харилцаагаа засан сайжруулж үргэлжлүүлэхэд анхаардаг, бусдын асуудлыг өөрийнх мэт санаж, туслах гэдэг чин сэтгэлтэйг нь мэдэрсэн. Энэ аяллаас Тайвань бол зургаан улсын колоничлолд байсан ард түмэн. Үүнээс XVII зууны үеийн Голланд, Испани, ХХ зууны эхэн үеийн Японы эзэнт гүрний нөлөөлөл одоогийн тайваньчуудыг бий болоход хүчтэй түлхэц болсон гэж ойлгож авлаа. Нэг талаас япончууд шиг ёс зүй өндөртэй, нөгөө талаас европууд шиг амьдралын хэв маягтай гэж товчхон тодорхойлж болмоор юм шиг.
ТОП-5 хийж үзэх зүйлс
1.Шөнийн амьдралд нүд, чих баясаж, шөнийн хоолонд ходоод жаргав
Тайваньд шөнийн амьдрал үзэх гэж шөнийн цэнгээний газруудаар орох бараг шаардлагагүй. Гэрлээр бүрхсэн гудамд ярайсанхэдэн зуун төрлийн хоол амтлах нь нүдээ баясгаж, сэтгэлээ цэнгүүлэхийн жаргал юм. Шөнийн захыг жаргаж хэснэ гэдэг энэ буюу. Миний хувьд “Raohe night market” болон “Shilin night market” орсон бөгөөд бараг гэдэс ходоодоо хямартал нэлээд их идсэн ч, ямар ч зовиурлах зүйл араас нь болоогүй.
Хүнсний чанар, аюулгүй байдалд өндөр хяналт тавьдаг гэж тайвань хөтөч маань хэлж байна лээ. Амтат хоолтой зэрэгцэн гар урлалын дурсгалуудаас эхлээд маш олон төрлийн бараа зэрэгцдэг нь үнэхээр зугаатай. Алдарт гурилтай шөлнөөс нь эхлээд чанасан, шарсан, хуурсан, жигнэсэн бүх төрлийн мах, амттан гээд ёстой ногоон хурганы арьс ч байж мэдэхээр амьдралыг шөнө үзнэ.
2. Халуун рашаанд оров, ядаргааг хөөв
Тайванийн нийслэл Тайпэйд амьдардаг уугуул иргэд их хотын стрессээс салж, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө хотын ойрхон халуун рашаанд дуртай өдрөө очиж, шар айраг тулган амардаг аж. Нутгийн ёсыг дагаж, нэг цагийн зайд метрогоор яваад л шиврээ бороотой үед “Beitou” халуун рашаанд, уламжлалын дагуу шар айрагдав. Япон маягийн байшин, зам, гудамж угтсан нь нэг орноос нөгөөд газардах мэт эсвэл цаг хугацаагаар аялчихсан мэт үл итгэм сонин мэдрэмж төрүүлдэг юм билээ.
3. Таны мэддэг банш, гурилтай шөлнөөс өөр. Илүү онцгой!
Банш идэхийн өмнө “Taipei-101” хэмээх өндөр цамхагийн 101 дүгээр давхарт гарч хотыг 360 градус тольдоно. Дараа нь инстаграм зураг авхуулахад зориулан тохижуулсан өнцөг булангуудаас хүн бүр өөрсдийн сонирхлоороо сонголт хийж зургаа татуулдаг. Үүний эцэст өнөөх оргилоос огцом доошилж, хамгийн доод давхарт байрлах Тайванийн хамгийн алдартай “Din Tai Fung” хэмээх баншны ресторанд тухална. Би тухлахдаа 10 гаруй төрлийн баншийг амталжүзлээ. Нэлээн дугаарлан байж орсон ч цагаан хувцсаар өвч бүрхсэн эрчүүд “аквариумд” банш чимхэж жигнэж байгааг харахад өөрийн эрхгүй сонирхол төрнө. Харин эмэгтэйчүүд нь захиалга авч үйлчлэх үүрэгтэй. Захиалга өгөх ёстой юм билээ шүү. Баншны газар мөртлөө “Michelin Star” хүртэж олныг гайхшруулсан гэдэг. Жигнэсэн шарсан маш гоё шүүслэг баншийг хэрхэн шүүсийг нь асгалгүйгээр халбагаар идэхийг зааж өгдөг аж. Дессертэнд үлэмж нимгэн гурилтай шоколадтай банш ба хан боргоцойн бялуу амсуулсан. Хачин хэдий ч амталсны дараа НЭМҮҮЛЬЕ гэж өөрийн эрхгүй дугарна. Баншнаас гадна үхрийн махтай нимгэн гурилтай шөл бол бараг л үндэсний нэрийн хоол. Шилдэг жорын тэмцээн хүртэл зохиогдож гурилтай шөлний газрууд тэмцэлддэг. Ядаргаа тайлж, сэтгэл дулаацуулсан тэрхүү шөлийг миний хувьд Тайванийн анхны хот Тайнанд очиж амталсан билээ. Аа гэхдээ, Тайванийн хаа сайгүй гурилтай шөл алдаршсан байх агаад хоолны газар бүр өөрсдийн нууц жорыг шилдэг нь гэж үздэг.
4. “Spirited Away” кинонд гардаг уулын гудамж: “Jiufeng”
Японы #spiritedaway киног шинэ ба хуучны хооронд гацсан энэхүү хотоос сэдэвлэж хийсэн гэнэ билээ. Үнэхээр сэтгэл хөдөлж хөөрсөөн, энд. Намайг очих үед маш их бороо орж байсан тул“дараа нартайд ирье” хэмээхэд хөтөч маань “ер нь далайн хажууд учраас бороо их ордог шүү, энэ бол хэвийн байгаа нь” гэж хэлсэн. Тайпейгээс далайн эрэг хөвөөлөн нэг цаг машин эсвэл автобусаар яваад л ирчихдэг залуусын “амьд” гудамж. Хэдэн мянган улаан дэнлүүний дор, нарийн бас төөрмөөр олон гудамжаар зугаалж, хачин чамин бүхнээр нүдээ хужирлаж, амаа ангайлгаарай. Бороо орж буй үед “A-Mei Teahouse”.д цайны ёслолыг үзэж, бас нэг өөр цайг хандалж уунгаа, алсад харагдах уулс дунд цалгилах далайг цонхоор харж, гүн амьсгаа авах нь миний хувьд хамгийн оргил мөч байсан билээ. Диваажин ийм байдаг юм болов уу?
5. Аниргүй ертөнцийн ЗОДООНЫ УРЛАГ+БЯСАЛГАЛ+БӨМБӨР
Лам аятай халзан залууг даган уулын жимээр чимээ аниргүй алхсаар чулуун шатаар өгсөх үед цан зөөлөн цохигдож модон хаалга онгойв. Нэгэн эмэгтэй ”Уулын театрт тавтай морил” хэмээгээд дулаан инээмсэглэлээр угтав. Нью-Йоркийн их сургуулийг театрын урлагаар төгссөн хатагтай Liu Ruo-Yu нь 35 жилийн өмнө гэнэт нутаг буцаж, аавынхаа үлдээсэн газарт УУЛЫН ТЕАТР байгуулахаар шийдсэн нь энэ аж.
Байгаль эх үргэлж дохио өгч харилцдаг гэдэгт тэд итгэж дагадаг. Тиймээс цаг хугацааг зогсоосон мэт өөрийгөө сонсох завдал гарахад, байгалийн хүчийг улам бүр мэдэрч ертөнцийн гүнд нэвтрэх боломжийг олгодог учраас ийнхүү 20 минутын аниргүй алхалтаар бидний аяллыг эхлүүлсэн аж.
Хөтөлбөрт “ууланд алхана” гэж бичсэн байсныг алхаад орой дээр нь гарна гэж төсөөлж байв. Гэтэл гэгээрэлтэй дотно нөхөрлөх тэр гайхамшигт хүмүүстэй уулзаж, хүн хийгээд байгалийн шүтэлцээ, бусдад ойлгуулахыг хүсдэг гүн ухааныг хуваалцсан нь Тайваньд ирсэн анхны өдрийн гэнэтийн бэлэг байлаа.
Тэд зодооны урлаг, бясалгал, бөмбөр хөгжмийн зэмсэг гэсэн хослолыг театрын урлагаар амилуулан байгаль эхийн хэлэхийг хүмүүнд хүргэх хүслийг дамжуулж мэдрүүлэхийг зорьдог. Аялагч бидэнд анхан шатанд суралцах, оролдох боломж олгосон билээ. “Давгүй бөмбөрдөж байна” гээд намайг хөөргөхөөр нь, шавь нарынх нь сургуулилалттай хальт танилцсан чинь бөмбөрөө үүрч шатаар өгсөж уруудаж гүйгээд Хятадын Шаолин шиг хүнд юм билээ.
Тэдэнтэй уулзсаны маргааш Дэнлүүний фестивальд тус хамтлаг үзүүлбэрээ толилуулж, олны сэтгэлийг огшоож байхыг харав. “Гэтэж буй бар, Нуугдаж буй луу” бүтээлийг U-Theatre-ийн хамт олон. Ахин очихоороо дахин тэдэнтэй уулзана гэдгийг өөртөө амласан.
Тайвань улс 2 дугаар сарын 20-нд дотор орчинд маск зүүх ёстой гэсэн хоригоо албан ёсоор цуцалж' ковидын өмнөх эрх чөлөөт амьдралдаа эргэн оров. Тус улс энэ жил аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 500 мянган жуулчны аяллын зардлыг хөнгөлөхөд 173 сая ам.доллар зарцуулахаа зарлалаа. Ялангуяа томоохон арга хэмжээнүүийн үеэр цаашлаад 8+ хүнтэй групп аялагчдад илүү боломж олгох аж. Бид үүнтэй холбоотой зохицуулалтууд тодорхой болмогц Joinme.mn холбогдох мэдээллийг цаашид та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно…
Нийтлэл бичсэн: Б.Энхцэцэг
Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.