“Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах нь” шинжлэх ухаан бодлогын хэлэлцүүлэг Туушин зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хуралд Азийн улс орнуудын төр, засгийн газрын байгууллага, агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон үндэсний судалгаа, шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд өчигдөр болсон нэгдсэн хуралдааны талаар мэдээллийг ЭНДээс унших боломжтой. Гурван хэсэгт болж буй салбар хуралдаанаар Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хот, суурин газрын цэвэр агаар үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, Агаарын бохирдол, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн боловсруулах, Мэдээлэл харилцаа, ухуулга, нөлөөллийн үндэсний стратегийг хэлэлцэн боловсруулах юм.
Нэгдүгээр хэсгийн "Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, хот, суурин газрын цэвэр агаар төлөвлөгөө" сэдэвт салбар хуралдааныг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн зөвлөх Сён-Ми Чой чиглүүлж байна.
Үндсэн оролцогчид:
- Калифорнийн Бэрклийн их сургуулийн профессор Кирк Р.Смит,
- Их Британийн Батийн их сургуулийн профессор Андреас Киприану,
- Австралийн Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Клейр вон Моллендорф
- Азийн цэвэр агаар ТББ-ын дэд гүйцэтгэх захирал Глинда Э.Батан,
- Рикардо эрчим хүч ба байгаль орчны зөвлөх компагт Марк Брүүмфиелд,
- Пакистан улс дахь АХБ-ны төслийн мэргэжилтэн Асиф Турангзай,
- Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа
Чиглүүлэх асуултууд:
- Нотолгоо мэдээ, мэдээллийн хэрэгцээ шаардлага, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх шинжлэх ухааны арга аргачлал, инноваци
- Үндэсний, орон нутгийн бодлогыг бэхжүүлэх, орчныг сайжруулах
- Зорилтот хөтөлбөр арга хэмжээ
- Санхүүжилтийн боломж, сорилт
- Хамтын ажиллагаа түншлэл
Хэлэлцүүлгийн эхэнд оролцогчид өөрсдийгөө танилцуулав.

Казахстан улсыг төлөөлөн оролцож буй Зандарберк Бекшин “Казахстан улс Монгол улстай цаг агаарын хувьд ижил. Дулаан болон цахилгааны станцууд, металлын үйлдвэрлэл, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл явуулдаг. Үүнтэй холбоотойгоор агаар, хөрс, усны бохирдол их учир судалгаануудыг явуулж байна. Хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөл 2003 онтой харьцуулахад тав нэмэгдсэн. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Түүнчлэн дутуу төрөлтийн хувийн жин өндөр. Нэг жилд 5-6 мянган хүүхэд дутуу төрж байна. Эдгээр тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох шаардлагатай. Энэ оны арван хоёрдугаар сард хүрээлэн буй орчны шинэ хуулийг хэрэгжүүлэх гэж байна. Хог хаягдалд төлбөр ногдуулдаг болно. Хүрээлэн буй орчинг бохирдуулж байгаа газруудад торгууль ногдуулж, орж ирэх санхүүжилтээр нь эрүүл мэндийн байгууллагаа дэмжинэ.
Агаарын бохирдол үлэмж их болсон газар шуурхай үйл ажиллагаа явуулахаар зураглал гаргасан. Ингэснээр аль бүс нутаг хамгийн их бохирдолд өртөж байгааг тодорхойлж чадна. Таван жилийн турш бид мониторинг хяналт явуулсан. Бүх газар нутгаа хяналтын эл системээр хангана. Дараачийн шатанд орон нутгийн эрүүл мэндийн түвшинг хянана. Бүс нутаг болгоноор хянаснаар нарийвчилсан мэдээллийг шуурхай авч байна. Бүс нутаг болгон өөрийн онцлог бохирдуулагч аюул занал бүхий бохирдуулагчдыг гурав ангилсан” хэмээн илтгэлдээ дурдав.

Мьянмар улсын ЮНИСЕФ-ийн төлөөлөгч Тин Хтут "Манай улсын хувьд агаарын бохирдол хамгийн гол асуудал болоод байна. Хүүхдийн өвчлөлийн түвшин өндөр. PM2.5 хэт өндөр байдлаас болж хүүхдийн эндэгдэл нэмэгддэг. Гол төлөв хуучин машин импортолдгоос улбаалан хорт утаа ихэсдэг. Таван наснаас дооших хүүхдүүдэд чих, хамар, хоолой, багтраа, уушгины өвчлөл их байдаг. 2016 он өвчлөлийн оргил үе байсан. Хүмүүсийн хэрэглээний түлшнээс болж агаарын 62 хувь бохирддог. Агаарын чанарын хоёр станцтай. Энэ нь 24 цаг ажиллаж шуурхай мэдээлэл өгдөг. PM10-ийн дүн шинжилгээ, ажиглалт хийсэн. Химийн бодисын агууламжийг судалж үзсэн. Агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах зорилгоор өвчлөлийн судалгаа хийсэн. Байгаль, орчны хууль журмуудыг боловсруулсан. Эко системийн тэнцвэрийг хангахаар зорьж ажиллаж байна. Өрхийн хэрэглээний зуух, янданг боловсронгуй болгох арга хэмжээ авч байна. Мөн манай улсад хуванцар савны хэрэглээ өндөр. Зарим айлууд хуванцар сав түлдэг. Үүнтэй холбогдуулан хууль баталсан. Хуванцраас ялгарах утааны химийн элементүүдийн хүний биед үзүүлэх хор нөлөөг судалж байна" хэмээлээ.

Индонез улсын төлөөлөн оролцогч Ибу Риснавати тус улс дахь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй арга хэмжээнүүдээс танилцууллаа.
Тэрээр "Манай улсад ойн түймрээс улбаатай PM2.5-ийн хэмжээ үлэмж нэмэгдэж байсан. Мөн хот суурин газар PM10 их байсан. Манай улсад таван жил тутам томоохон ойн түймэр гардаг. Түүнчлэн хот суурин газрын хүн ам нэмэгдэж байгаатай холбогдуулан агаарын бохирдол нэмэгддэг. Агаарын чанарын доройтол нь эдийн засагт нөлөөлдөг. Агаарын бохирдлын нөлөөллийг хянах зорилгоор хэмжилт хийж, зураглал гаргасан. Бид карбоны агууламжийг багасгаснаар хүн амын эрүүл мэнд, эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг судалсан. Засгийн газраас нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Тухай бүрд нь үр дүнг дүгнэж ажиллаж байна" гэлээ.

Монгол Улсын Орхон аймгийг төлөөлөн С.Жаргалсайхан илтгэл тавив. Тэрээр "Бид агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө гаргаж ажилласан. Орхон аймагт 30000 орчим автомашин картаар бүртгэлтэй, өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Эдгээрийн
- 1,4 хувь нь шинэ,
- 5% нь шинэвтэр,
- 8,6% нь 7-9 жилийн насжилттай,
- 85% нь 10-аас дээш насжилттай авто машинууд байна.
Нүүрсний 11 хүнд, 14 хөнгөн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Эрдэнэт Дулааны цахилгаан станц ТӨХК жилд 300– 400 мянган тонн нүүрс түлдэг.
Бид аймгийнхаа иргэдэд хийн зуух, цахилгаан халаагуур, сайжруулсан түлш олгосон. Аймгийн хэмжээнд гурван зорилт тавьж байна. Үүнд:
- Дулаан алдалтыг багасгах
- Гэр хорооллын айл өрхийг дулааны шугамд холбох
- Цахилгааны хүчдэлийг нэмэх
2021 оноос цахилгаан халаагуураар аймгийнхаа иргэдийг хангах боломжтой гэж үзэж байна" хэмээн илтгэлдээ дурдлаа.

Баянхонгор аймгийг төлөөлж Г.Батжаргал "Манай аймаг "Утаагүй Баянхонгор" төслийг хэрэгжүүлж 200 орчим Монгол гэрт ШУТИС-тай хамтран хийсэн судалгааны үр дүнд дулаалга хийсэн. Орон нутгийн зүгээс 9600 өрхийн цахилгааныг нэмэгдүүлж шөнийн тарифт хоёр хэмжээт тоолуур тавьсан.
Гэр, байшингаа дулаалах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлсэн. Дулаан их алдалт нь нүүрс их түлэх шалтгаан болдог. Бид аймгийнхаа айл өрх бүрийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилготой байна" хэмээлээ.

Улс орнууд агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ тухай хуваалцаж, туршлага солилцов.
Ингээд Монгол Улсын агаарын бохирдлын талаар үзэл бодлоо илэрхийлцгээв.
Калифорнийн Бэрклийн их сургуулийн профессор Кирк Р.Смит "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэх тун амархан. Жишээ татвал Бээжин хотын агаарын бохирдлын 60 хувь нь өөр эх үүсвэрээс үүдэлтэй. Харин Улаанбаатар хотын агаарын бохирдлын 75 хувь нь айл, өрхөөс буюу гэр хорооллоос гаралтай. Энэ асуудлаа л шийдвэрлэх хэрэгтэй. Агаарын ганцхан бохирдуулагч эх үүсвэртэй өөр хот би мэдэхгүй. Түүхий нүүрсийн хэрэглээг цахилгаан болгох шийдэл бий" гэсэн юм.
Мөн хэлэлцүүлэгт оролцогчид төрийн тогтвортой байдал маш чухал, урт хугацааны бодлогыг иргэдэд ойлгомжтой томьёолох шаардлагатай. Аливаа судалгаанд дүн шинжилгээ хийх чадавхаа сайжруулахад улс орон бүр анхаарах нь зүйтэй гэх зэрэг санааг дэвшүүлж байна.

Ингээд хэлэлцүүлэгт оролцогчид шинжлэх ухаан, бодлого, санхүүжилтийн механизм зэрэг сэдвийн дагуу бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж эхэллээ.
Бүлгийн гишүүд өөрсдийн санал бодлоо тусгаж хэлэлцсэний дараа нэгдсэн үр дүн, санал санаачилгаа танилцуулав. Үүнд:
- Техникийн ур чадварыг хөгжүүлэн эрдэм шинжилгээний байгууллага болон засгийн газар хоорондын харилцан уялдааг сайжруулах шаардлагатай байна. Агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлж буй газруудад татварын хөнгөлөлт олгох, татвараас чөлөөлөх хүртэл арга хэмжээг авч болно
- Байгаль, орчин, эрүүл мэндийн салбарын мэдээлэлд үндэслэн тооцоолол гаргах шаардлагатай. Агаарын чанарыг сайжруулахад зориулагдсан төсвийн хөрөнгийг зөв зарцуулж, агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий газруудад татвар ногдуулж болно
- Байгаль орчин, эрүүл мэндийн үнэлгээг тогтмол хийх шаардлагатай. Дүн шинжилгээ хийж бодлогод тусгах. Мөн нийгмийн бүлгүүдийн өртөмтгий байдлын үнэлгээ хийх нь зүйтэй
- Агаарын бохирдлыг бууруулах асуудалд байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо үгүйлэгдэж байна
- Судалгаа шинжилгээний төсөв хомс. Байгаль орчин, эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллах
- Цэвэр агаарын хуулийг хэрэгжүүлж эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалж ажиллах
- Иргэдэд цэвэр агаарт амьдрах соёлыг суулгах нь чухал. Олон нийтэд агаарын бохирдол нүдэнд харагдахгүй ч хор хөнөөл түгээж байдаг талаарх мэдээллийг түгээх
- Олон нийтийн агаарын бохирдлын талаарх ойлголтыг сайжруулах
- Хүүхдүүдэд сургалт хийж мэдлэг мэдээллийг багаас нь ойлгуулах
- Агаарын бохирдол нь ганцхан төрийн шийдэх ёстой асуудал биш. Хувийн хэвшлийн оролцоог хангах
- Санхүүжилтийн асуудлыг нэгдсэн цогц байдлаар авч үзэх зэрэг багтав.

Бүлгийн хэлэлцүүлгийн төгсгөлд баримт бичгийн төслийн нэрийг баталгаажуулахаар оролцогчдын санал, сэтгэгдлийг сонссоны эцэст “Агаарын бохирдол ба түүний нөлөөлөлтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааны зураглал” хэмээх нэрээр тогтлоо.
Тус төслийг цааш нь холбогдох улс орнуудад өгч, хэлэлцүүлэх ба тавиур дээр байж байдаг баримт бичиг биш, бодит байдал дээр хэрэгжих чухал төсөл болохыг зохион байгуулагчид онцолж байна.