gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлийн 570 гаруй га талбайг оршуулгын газар эзэлдэг

О.Хандмаа
Нийслэл
2019-11-13
7
Twitter logo
О.Хандмаа
7
Twitter logo
Нийслэл
2019-11-13

“Буяны зан үйлийн холбоо” ТББ-аас санаачлан оршуулгын үйл ажиллагаа эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх хурал зохион байгуулж байна. Энэ хуралд ЭМЯ, БОАЖЯ, НБОГ, дүүргүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, оршуулгын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй компанийн төлөөллүүд оролцов.

Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбогдох хууль эрхзүйн зохицуулалт хангалтгүй байдгийг хурлын зохион байгуулагчид онцолж байна.

Хууль эрхзүйн хүрээнд оршуулгын үйл ажиллагаа эрхлэгчдийн асуудлыг цогц хэлбэрээр авч үзэхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 86 дугаар журмыг баталсан байдаг аж. Тус журмыг сайжруулах, хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг нарийвчлалтай болгох шаардлага тулгарсан талаар оролцогч компаниудын төлөөлөл хэлж байлаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй найман оршуулгын газрын байршлыг тогтоожээ. Нийслэлийн газар нутгийн 570 гаруй га талбайг оршуулгын газар эзэлдэг. Үүний 380 га орчим нь зөвшөөрөлтэй газар аж.

НЗЗА-ний Хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С. Аригуун “Хүссэн хүн бүр нийслэлийн нутаг дэвсгэрт  оршуулгын газар бий болгож бизнес хийж байна. Оршуулгын үйлчилгээ зохион байгуулагчдад тодорхой шалгуур байх ёстой. Нийслэл хот маань тэлж буйтай холбогдуулан хуучны оршуулгын газруудтай хаяа нийлэх асуудал үүсээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэн хязгаарлах ажиллагаа нэн шаардлагатай. Иргэд оршуулгын зан үйлээ орчин цаг үеийн суурьшлын хэв маягтай уялдуулж өөрчлөх хэрэгтэй. Оршуулгын үйл ажиллагаа бол оршуулаад л орхичихдог зүйл биш. Түүний дараах олон жилийн түүхтэй үлддэг зүйл. Тийм учраас бид үүнд хүндэтгэлтэй, бодлоготой, зохион байгуулалттай хандах цаг нь ирсэн” гэв.

2017 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд 17.482 иргэн нас барснаас нийслэлд 7605 иргэн нас баржээ. Энэ нь улсын хэмжээний нас баралтын 43,8 хувийг эзэлж буй юм. Нас барсан иргэдийн 40 хувийг чандарлах зан үйлээр оршуулдаг байсан бол сүүлийн хоёр жилд 20 гаруй хувь болж буурчээ.

“Суварга Буян” компанийн гүйцэтгэх захирал Г.Бямбадорж, Оршуулгын үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлын талаар тодруулахад “Хууль эрх зүйн орчин, стандарт шаардлагатай байна. Энэ чиглэлд анхаарал хандуулж хэлэлцэхээр байгууллагуудын төлөөлөл цугласан. Манай компани Налайх дүүргийн III хороонд Бага-баян гэх газар зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлд зөвшөөрөлгүй хэрнээ оршуулгын үйлчилгээ үзүүлдэг газруудаас хариуцлага нэхэж шаардлага тавих хэрэгтэй гэв.

Нэг иргэнийг дунджаар 6м.кв талбайд оршуулдаг гэж үзвэл 2017 онд оршуулгын газар 3,5 га газраар тэлсэн байна.

“Буяны зан үйлийн холбоо” ТББ нь:         

  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг дээдлэх
  • Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах талаар төрийн бодлогыг дэмжиж хамтран ажиллах
  • Нас барагсдыг нутаглуулах уламжлалт зан үйл, олон улсын нийтлэг жишгийг олон нийтэд зөв тайлбарлан таниулах
  • Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох талаар судалгаа явуулж ажилладаг байна.

Түүнчлэн шинэ санал боловсруулах, оршуулга, буяны зан үйлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг шаардлагатай мэдээлэл, аргачилсан удирдамжаар хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, буяны зан үйлийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, таниулах үйл ажиллагаанд анхаарал хандуулж буй аж.

Холбооны санаачлагаар оршуулгын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандсанаар олон улсын жишгийн дагуу Монголд оршуулгын үйлчилгээ эрхлэгчид НӨТ-аас чөлөөлөгдсөн байна. Оршуулгын үйлийн чандарлах үйлчилгээний өртөг 980 мянган төгрөгөөс эхлэх ба үйлчлүүлэгчийн сонголтоос хамаардаг гэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан