gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ялалтын баяраар "Мөнхөд дурсагдах дайчид" явган жагсаал болно

Э.Оргил
Нийгэм
2019-05-04
0
Twitter logo

Аугаа их Эх орны дайны ялалтын 74  жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод "Мөнхөд дурсагдах дайчид" (Үхэшгүй мөнхийн хороо) хүндэтгэлийн явган жагсаал энэ сарын 9-ний өдөр буюу Ялалтын баяраар болно.

Явган жагсаал 09.30 цагт Офицеруудын ордны өмнөх «Монгол ард» эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явах юм. Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөрөг зургийг барьж оролцох боломж хүссэн хүн бүхэнд бий. 

Жагсаалыг Монголын Ахмадын холбоо, Монголын хурандаа нарын нийгэмлэг, Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл, Монголын Энхтайван, найрамдлын байгууллага, «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй юм. Энэ арга хэмжээг Монголын залуучуудын холбоо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам дэмжин ажиллаж байна. 

"Үхэшгүй мөнхийн хороо" нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм.  2012 оны тавдугаар сарын 9-нд энэхүү хөдөлгөөнийг орчин үеийн хэлбэрээр үүсгэн байгуулжээ.

2018 онд ОХУ-д энэхүү хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чанадад 1 саяас давж, 80 гаруй улс орныг хамарчээ. "Үхэшгүй мөнхийн хороо" нь Олон нийтийн, ашгийн төлөө бус, улс төрөөс ангид, төрийн бус иргэний санаачилгын хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Аливаа хүн шашин шүтлэг, үндэс угсаа, улс төрийн болон бусад үзэл бодлоосоо үл хамааран уг хороонд нэгдэн орж болох ба "Үхэшгүй мөнхийн хороо" нь хүмүүсийг нэгтгэдэг хэмээн Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан