Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн Мунира Абдулла 27 жилийн турш комд байсны дараа ухаан оржээ.
Абдулла 32 настай байхдаа 1991 онд зам тээврийн осолд орж тархины хүнд гэмтэл авсан байна. Тухайн үед түүний сууж явсан машин автобустай мөргөлдсөн бөгөөд арын суудал дээр дөрвөн настай хүүгийн хамт явж байж.
Эмэгтэйн хүү Омар Вебайр тус улсын “National” сонинд олон жилийн өмнө болсон осол болоод эмчилгээний талаар ярилцлага өгчээ. Тэрээр “Би хэзээ ч бууж өгөөгүй. Учир нь ээжийгээ нэг л өдөр сэрнэ гэдэгт үргэлж итгэж байсан. Хайртай, дотнын хүмүүсийнхээ төлөө хэзээ ч итгэл алдарч болохгүй. Ийм нөхцөлд байгаа хүмүүсийг хөсөр хаяж болохгүй. Тиймээс энэ түүхийг хуваалцаж байна. Миний ээж надтай хамт арын суудал дээр явж байсан. Осол болох үед шууд л намайг тэврээд хамгаалсан” хэмээн даваа гарагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Абдулла олон жил эмчилгээ хийлгэж явсны эцэст өнгөрсөн жил Германы эмнэлэгт ухаан орсон байна. Тэрээр хамгийн анх үйлдэл үзүүлж чаддаггүй ч өвдөлт мэдэрдэг байсан гэнэ. Абу-Даби хотод олон жил эмчилгээ хийлгэсний дараа Герман руу явах боломж олджээ. Тэнд олон ч хагалгаанд орсон гэнэ.
Абдулла эхлээд сонин дуу авиа гаргаж байгаад хүүгийнхээ нэрийг хамгийн анх дууджээ. Омар энэ мөчийг 27 жил хүлээсэн аж. Одоо Абдулла аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлж, өвчнийг мэдэрч, харилцан ярих чадвартай болсон гэнэ. Олон жил комд орсны дараа сэргэх тохиолдол ховорт тооцогддог байна.
Эх сурвалж: BBC