“Зээлье” аппликэйшнийг “Оптимал эн макс” компани өнгөрсөн наймдугаар сард нээжээ. Энэ аппликэйшнийг гар утсандаа татаж, 2 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой. Финтекийн бас нэг шинэ бүтээгдэхүүн болох энэ аппликэйшнийн онцлог, хэнд хэрхэн зээл олгодог үйл явцыг танилцуулах ажиллагаа өчигдөр Новотел зочид буудалд болов.
Финтек нь финанс, технологи гэсэн хоёр үгний товчлол юм. Мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээг нэгтгэсэн олон платформ, аппликэйшн хэдийнэ бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Угаас дэлхий нийтэд энэ салбарт хөрөнгө оруулалтууд төвлөрч, шинэ дэвшлүүд ар араасаа гарч байна. Энэ чиг хандлагыг Монголд ч харж болно.
2018 онд финтекийн салбарт нийт 111 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийж, 2196 гэрээ байгуулжээ. БНХАУ, Энэтхэг зэрэг Азийн орнууд энэ салбарт тэргүүлэгчийн эгнээнд байгааг эдийн засагч н.Анхбаяр танилцуулав.

“ЗЭЭЛЬЕ” АППЛИКЭЙШНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД ЮУ ВЭ?
Юуны өмнө та гар утсандаа “Зээлье” аппликэйшнийг татах хэрэгтэй. Дараа нь 12 асуултад хариулна. Хиймэл оюун ухаан таны хариултуудад хэдхэн секундын дотор дүгнэлт хийгээд, танд олгох зээлийн дүнг тогтооно.
12 асуултаар та хэр зэрэг хариуцлагатай зээлдэгч болохыг хэмжин, тогтооно.
Таны сарын орлого, хаана амьдардаг вэ гэх мэт өнөөх л тогтсон асуултуудыг асуухгүй. Харин танаас сэтгэл зүйн сорил авна. Учир нь “Зээлье” аппликэйшнийг сэтгэл судлаачид, мэдээллийн технологийнхон, эдийн засагчид хамтран бүтээжээ. Тэдний бүтээсэн аппликэйшн 12 асуултаар та хэр зэрэг хариуцлагатай зээлдэгч болохыг хэмжин, тогтооно.
Энэ аргачлалыг 2006 онд АНУ-ын Харвардын их сургуулийн лаборатори боловсруулжээ. Тэд хүн санхүүгийн шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлдөө автдаг уу, тухайн хүний зан төлөв, мэдрэмж зээл авах болон зээлээ төлөхөд нөлөөлдөг үү гэсэн асуултаар судалгаагаа эхэлсэн аж. Судалгааны үр дүнд бүх асуултын хариу тийм гэж гарсан байна. Энэ нь хүн рационал шийдвэр гаргадаг гэж үздэг санхүүчид, эдийн засагчдыг цочирдуулсан дүгнэлт гэхэд болно.
Филиппиний Lenddo компани энэ судалгаанд суурилан зээл олгож, өдгөө 7 сая хэрэглэгтэй болжээ. Тэд 20 орчим улсад 50 салбараа нээн ажиллуулж байна. Уламжлалт санхүүгийн үйлчилгээ болох банкуудын зээлийг авч чаддаггүй буюу банкуудын зээлийн шалгуурыг хангадаггүй байсан иргэдэд зээл олгож эхэлсэн нь хамгийн чухал гэдгийг сэтгэл судлаач Г.Мандухай онцолсон юм.

Харвардын их сургуулийн судалгаа психометр дата 80 хувийн баталгаатай гэж дүгнэсэн нь энэ бизнесийн эхлэл болжээ. Тэгвэл энэ загварыг Монголд нутагшуулж болох уу?
Мэдээний эхэнд “Зээлье” аппликэйшнийг наймдугаар сард нээснийг дурдсан. Өнгөрсөн есөн сарын хугацаанд 50 мянган хэрэглэгч сэтгэл зүйн сорилын асуултуудыг бөглөн зээл авчээ. Зээлийн эргэн төлөлт ч харьцангуй өндөр байгаа гэв. Иймд эхлүүлсэн ажилдаа итгэл төгс болсны дараа л “Оптимал эн макс” компани бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа.
Манай улс өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай. Мөн дундаж цалин бага буюу Үндэсний статистикийн газраас мэдээлснээр 1.2 сая төгрөг байна. Гэвч нийт ажилтнуудын дийлэнх нь 700 мянга болон түүнээс доош цалинтай. Эдгээр иргэд банкнаас зээл авъя гэхэд орлого бага, ажилласан жил хангалтгүй, барьцаа хөрөнгөгүй гэх мэт бэрхшээл тулгардаг. Энэ бол бодит үнэн. Тэгвэл “Зээлье” аппликэйшнийг хөгжүүлэгчид туршилт судалгаа хийж, монгол хүний онцлогт арга зүй боловсруулж, цоо шинэ шалгуураар зээл олгож эхэлжээ.
Тэд дараах дөрвөн төрлийн зан төлөвтэй хүмүүс зээлээ эргүүлэн төлдөг буюу ХАРИУЦЛАГАТАЙ ЗЭЭЛДЭГЧИД гэж тогтоосон байна.
Нэгдүгээрт, өөртэйгээ ажилладаг хүмүүс. Тэдний ойрын болон хэтийн зорилго тов тодорхой. Энэ төрлийн хүмүүс би юу хүсдэг вэ, цаашид яах ёстой гэх мэтийг эргэцүүлэн бодож, өөрөө өөрийгөө танин мэдэхээр хичээдэг, тэд бусдын шүүмжлэлийг сонсдог.
Хоёрдугаарт, дутуу зүйлд санаа зовдог хүмүүс. Тэд бусдыг гомдоох дургүй, хүн хуурахаас айдаг. Бүх зүйлийг төгс хийхийг эрмэлзэн, ямар нэг зүйл орхигдсон эсэхийг байнга хянадаг, нягталж шалгадаг хүмүүс.
Гуравдугаарт, Нийгмийн айдасгүй хүмүүс. Өөрөө өөртөө итгэдэг, бусдад саад болдоггүй.
Дөрөвдүгээрт, Зохион байгуулалт сайтай хүмүүс. Жишээ нь өглөө бүр тогтмол цагт гүйдэг хүмүүс юм. Тэд олон эерэг дадал хэвшилтэй, тав тухтай орчинд дуртай.
МӨНГӨТЭЙ ХҮН БҮР ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГГҮЙ. ХАРИУЦЛАГА ТӨЛБӨРИЙН ЧАДВАРААС ЧУХАЛ
Хүний зан төлөв олон янз бөгөөд сэтгэл судлаачид нийт 4500 төрөлд хуваан үздэг байна. Сэтгэл хөдлөлтэй, нээлттэй, сониуч, нийцтэй, ухамсартай зэрэг нь ТӨГС ХҮНИЙ зан төлөвүүд гэнэ. Мөн хүний нас ахих хэрээр илүү ухамсартай болдог гэх мэт сонирхолтой, танин мэдэхүйн мэдээллийг сэтгэл судлаач Г.Мандухай оролцогчидтой хуваалцсан юм.

Дараа нь “Зээлье” аппликэйшнийг санаачлагч, “Оптимал эн макс” компанийн үүсгэн байгуулагч А.Хосгариг товч илтгэл тавив. Тэрээр эдийн засагчаар дөрвөн жил ажиллах хугацаандаа мөнгөтэй хүн бүр зээлээ төлдөггүй. Хариуцлага төлбөрийн чадвараас чухал гэдгийг ойлгожээ. Ингээд статрт ап компаниа байгуулахад аав нь ихэд бухимдан, хэрэглэгчээс барьцаа шаардахгүй, орлогоо нотлохыг хүсэлгүй зээл өгнө гэхэд шүүмжлэлтэй хандсан байна. Гэхдээ А.Хосгариг захирал Филиппиний компани арван жилийн турш амжилттай хэрэгжүүлж буй загварыг Монголдоо туршсан тул их ажлын ард гарсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, хамт олондоо талархал илэрхийлсэн юм.
Орон зайнаас үл хамаарсан, таны цагийг хэмнэсэн “Зээлье” аппликэйшнийг татах бол энд дарна уу.