Мэдээллийн технологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч “Ай Ти Зон” компани дэлхийд тэргүүлэгч Dell EMC компанийн “Зүүн азийн хөгжиж буй орнуудын шилдэг коммершиал дистрибьютер 2019”-өөр шалгарлаа.
Dell EMC компаниас жил бүр Азийн бүс нутаг дах Шилдэг борлуулалтай дистрибьютер компаниа шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн шилдгийг тодруулах үйл ажиллагаа Малайзын Ланкави арал дээр өнгөрсөн сарын 22-24ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус үйл ажиллагаанд Dell EMC компанийн азийн бүсийн 20 гаруй орны 150 төлөөлөгчид оролцсон бөгөөд зүүн азийн хөгжиж буй орнууд дах Шилдэг коммершиал буюу байгууллагын зах зээл дэх шилдэг борлуулалттай компаниар “Ай Ти Зон” компани нэрлэгдлээ.
Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр Ай Ти Зон компанийн дэд захирал У.Эрдэнэбямба
“Бүс нутгийн эдгээр дистрибьютерүүдийн дундаас шалгаран, ийнхүү шилдэг нь болсондоо маш их баяртай байна. Өнгөрсөн жилийн хувьд эдийн засгийн голлох салбаруудын томоохон компаниудтай хамтран “next generation” буюу дараа үеийн технологи шинэчлэлтийн 20 гаруй том төслийг маш амжилттай хийж гүйцэтгэсэн нь тус шагналыг хүртэх суурь боллоо гэж бодож байна.” хэмээн хэлсэн юм.
Дэлхийн технологийн зах зээл дэх гол тоглогчдын нэг “Dell Technologies” компани нь энтерпрайз технологи хөгжүүлэгч “EMC“ компанитай 2016 онд нэгдсэнээс хойш ашиглахад хялбар хийгээд өртөг багатай Hyper-Converged технологи, Data Protection буюу өгөгдөл хамгаалалт, их өгөгдлийн дэд бүтцийн шийдлүүдээрээ гол байр суурийг давхар эзлэх болсон юм.
Тус брэндийн Монгол дах анхны дистрибьютер “Ай Ти Зон” компани нь энэхүү чиглэлийн дагуу шинээр танилцуулагдаж буй өндөр технологиудыг хэрэглэгчдэдээ цаг алдалгүй, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх зорилгоор инженерүүдийнхээ чадавх хөгжүүлэлт дээр тасралтгүй анхаарсаар ирсэн билээ. 2019 оны байдлаар Dell EMC Hyper converged шийдлийн албан ёсны нэвтрүүлэлт (deployment) болон сервис үйлчилгээг дотооддоо үзүүлэх боломжтой болж, “DellEMC Technology Architect”, “HCI VxRail Deployment and Support” зэрэг мэргэшсэн сертификатаар чадавхаар багаа тэлсэн.
“Ай Ти Зон” компани Dell брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 19 дэх жилдээ амжилттай ажиллаж буй бөгөөд тус брэндийн компьютер, нөүтбүүк, сервер, сторэйж, тоног төхөөрөмж, энтерпрайз технологиудыг мэргэжлийн түвшинд хүргэн борлуулалтын дараах баталгаат үйлчилгээгээр найдвартай ханган ажилладаг юм.