Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал өчигдөр (2019.12.08) Соёлын төв өргөөнд боллоо. Морин цагт Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэнээр баярын хурал эхлэв. Хурлыг нээж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм.
Тэрбээр “Ардчилсан Монгол Улсын иргэд, эрхэм хүндэт журмын нөхөд, Ардчилсан намын гишүүд дэмжигчид та бүхэндээ ардчилсан хувьсгалын түүхэн ойн баярын мэнд дэвшүүлье. Эдүгээгээс 30 жилийн өмнө өрнөсөн Ардчилсан хувьсгал нь нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзаж, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож, байгуулах замаар иргэд улс төрийн болон хууль ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх боломжийг монголчуудад олгосон билээ.
Он жилүүд холдон одоход түүхийн ховор нандин агшнууд хүний ой ухаанаас бүдгэрч балардаг жамтай. Харин түүх үнэнээрээ үлдэж, түүхэн үйл явдлын үнэ цэн бодитойгоор үнэлэгдэх ёстой. Өнөөдрийн эрх чөлөөт амьдралыг бид тэмцэж олсон.
Энэхүү тэмцэл 1989 оны Цагаан морин жилийн тэсгим өвлийн хүйтнээр Хонхны дууг эгшиглүүлэн хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө жагссан залуусын дуу хоолойгоор эхэлж, ардчиллын үзэл санаа орон даяар түгэн дэлгэрсэн билээ.
Түүхэнд анхны гэсэн олон ололт, бас анхны гэх тодотголтой алдаанууд ч ардчилсан намын нэр дээр бичигдэж ардчиллын төлөөх амаргүй тэмцэл, бэрхшээл, сорилт үйл хэргийг ард түмэнтэйгээ намын жирийн гишүүд дэмжигчидтэйгээ хамт нуруун дээрээ үүрч ирсэн. Түүхийн энэ хүнд давааг хамтдаа туулсан, гишүүд дэмжигчид та бүхэндээ 30 жилийн ойн баярын халуун мэндийг дахин дэвшүүлье” гэв.
Үүний дараа тэртээ 30 жилийн өмнө Монголыг нойрноос сэрээсэн “Хонхны дуу”г Монголын хүүхдийн ордны найрал дуучид дуулав. Хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид суудлаасаа өндийж, гар гараасаа барилцан “Хонхны дуу”-гаа даган дуулж байлаа. Ингээд баярын хурал шагнал гардуулах ёслолоор үргэлжлэв. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтан гадас одон болон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ардчилсан намын ахмад зүтгэлтэн, гишүүд дэмжигчдийг шагналаа.
Төрийн дээд “Алтан гадас” одонгоор Говь-Алтай аймгийн Ардчилсан намын гишүүн Б.Даваасүрэн, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын гишүүн Н.Баярсайхан, Дорноговь аймгийн Ардчилсан намын гишүүн Б.Эрдэнэжаргал, Завхан аймгийн Ардчилсан намын гишүүн Ж.Цэрэндулам, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүн Т.Батбаяр, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүн Т.Лхагважав, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Ардчилсан намын гишүүн Л.Мягмарсүрэн, Увс аймгийн Давст сумын Ардчилсан намын гишүүн З.Баялжинням, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүн Д.Бат-Очир, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүн Ч.Цэцэгмаа, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүн Л.Ганболд нар тус тус шагнагдав. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Говь-Алтай аймгийн Ардчилсан намын гишүүн Ш.Галсандорж, Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүн Ж.Цэцэгмаа, Завхан аймгийн Ардчилсан намын гишүүн Ш,Цэндсүрэн, Архангай аймгийн Хашаат сумын Ардчилсан намын гишүүн Ш.Даваасүрэн, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүн Ш.Батчимэг, Д. Түмэндаваа, Орхон аймгийн Ардчилсан намын гишүүн Ц.Мягмар нарыг тус тус шагналаа.
Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан Увс аймгийн Давст сумын Ардчилсан намын ахмад гишүүн З.Баялжинням “30 жилийн өмнөх тэмцлийн үр дүнд өнөөдрийн энэ баярт оролцоод сууж байгаадаа баяртай байна. Яг одоо энэ баярын хуралд суугаад бодож байхад Монголчууд маш олон баярыг сүр дуулиантайгаар тэмдэглэдэг.
Гэтэл өнөөдрийн бидний энэ эрх чөлөөг хэн авч ирсэн, ямар замыг туулж эрх чөлөөнд хүрсэн гээд энэ өдөр бол бүх ард түмнээрээ тэмдэглэж өнгөрүүлэх улс нийтийн баяр байх ёстой гэж бодож байна. Залуус дүү нартаа хандаж Ардчилал биднээр дуусах ёсгүй, та бүхэн үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй юм гэдгийг хэлье” гэв.
Энгэртээ одон медалиа гялалзуулсаар инээмсэглэн суух СХД-ийн 16-р хорооны Ардчилсан намын ахмад гишүүн Х.Хайсан “Маш их баяртай байна. Үе үеийн зүтгэлтэн найзуудтайгаа нэг дор чуулж түүхэн баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа сэтгэл өег байна.
Би насаараа л Ардчилалд үнэнчээр зүтгэж ирсэн хүн. Орчин үеийн залуус маань түүхээ сайн мэдэхгүйгээс болоод ч тэр үү хэн дуртай нь ардчиллыг харааж суух болж. Гэтэл таны өнөөдөр унаж буй машин, орон байр, мал сүрэг энэ бүгд таны хувийн өмч байгаа нь, та түүнийгээ өөрийн дураар захиран зарцуулж буй нь ардчилсан хувьсгалын үр дүн шүү дээ. Тиймээс цаашдаа ардчиллынхаа үнэ цэнийг улам бэхжүүлж, улс эх орныхоо эрх эрх чөлөөний төлөө тууштай тэмцэх хэрэгтэй” гэлээ.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга Д.Баттулгаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Монголд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш 30 жил өнгөрчээ. Энэ ойг Ардчилсан намын зүгээс өндөр ач холбогдол өгч улс эх орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. 30 жилийн ойн баяр бол зөвхөн ардчилсан нам, ардчиллыг дэмждэг хүмүүсийн баяр биш, нийт Монголын ард түмний баяр юм.
Хамгийн гол нь бид энэ баярыг зүгээр л тэмдэглээд өнгөрөх биш, Ардчиллын 30 жилийн хугацааны ололт амжилт, түүхэн замналыг Монгол Улсынхаа хойч ирээдүй болсон залуучуудад мэдүүлэх ажлууд зохион байгуулж буйгаараа онцлог юм. Үүний нэг том ажил нь "Ардчиллын замнал-алдаа, оноо-сургамж-сорилт" таван боть номыг хэвлэн гаргасан.
Энэхүү таван боть номын эхний боть нь Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны гэгээн дурсгалд зориулсан бол бусад дөрвөн номын тухайд ардчилалд хувь нэмэрээ оруулсан үе үеийн алдартай хүмүүсийн хэлсэн үг, яриа, дурсамжууд, түүхэн баримтуудаас бүрдсэн. Мөн залуучуудын бүсийн чуулганыг зохион байгууллаа.
Энэ өдрийн баярын хүндэтгэлийн хуралд маань ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан ахмад гишүүд, Монголын ардчилсан намыг үүсгэн байгуулж байсан анхдагчид болон Ардчилсан намын удирдлагууд, үе үеийн гишүүд дэмжигчид хүрэлцэн ирлээ. 21 аймаг есөн дүүргээс төлөөлж 595 хүн энэ өдрийн баярт маань хүрэлцэн ирсэн байна. Мөн дээрээс нь 22 улсын элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид ирсэн маш том үйл явдал болж байна” гэв.
Баярын хурлын дараа Ардчилсан намын удирдлага, гишүүд дэмжигчид Их эзэн богд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Мөн энэ өдрүүдэд Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн дунд зохион явуулсан Урлагийн их наадмын шигшээ шалгаруулалтад шалгарсан 21 аймгийн ардчилсан намын гишүүд дэмжигчдээс бүрдсэн урлагийн тоглолт СТӨ-нд болсон бол Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхийг арван жилээр нь гурван хэсэгт хувааж хийсэн түүхэн баримтат киног танилцуулсан юм.