Монгол улсаас гарал үүсэлтэй, Өмнөговь аймгийн Бүгийн цав хэмээх хавцлаас олдсон палеонтологийн нэн ховор олдвор болох Дейнохейрус хэмээх үлэг гүрвэлийн гавлын болон хойт хөлний хоёр тавхайны ясыг манай улс хүлээн авлаа.
Бельгийн Вант Улсын Брюссель хотын Байгалийн шинжлэх ухааны музейн захирал, доктор Паскаль Годефройт тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ШУА-ын Палеонтологийн төвийн лабораторит болсон юм.
Дейнохейрус буюу “ер бусын аймшигт гар” гэсэн утга бүхий нэртэй уг үлэг гүрвэлийн олдвор нь шинжлэх ухаанд өмнө нь судлагдаж байгаагүй, дэлхийд гайхагдах нэн ховор олдвор бөгөөд 1965 онд Монгол-Польшийн палеонтологийн хамтарсан экспедиц анх урд хоёр саврууг илрүүлэн ийм нэр өгсөн байна. Гэвч уг олдворын гавлын яс байхгүйгээс судалгааны ажил эхэлж чадахгүй өдгөө 49 жил болжээ.
Дейнохейрусын гавлын ясыг Франсуа Эскулле анх олж Бельги дах БШУ музейд хандивласан байсан юм.
Сайд Ц.Оюунгэрэл өөрийн нэр дээр хүргэгдэн ирсэн хүлээн авсан олдворуудыг Үлэг гүрвэлийн төв музейд албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд Үлэг гүрвэлийн төв музейгээс олдворуудыг ШУА-ийн Палеонтологийн төвд судалгаа шинжилгээний зориулалтаар түр шилжүүлэх гэрээ байгуулав. Ингэснээр Дейнохейрус нь “Үлэг гүрвэлийн төв музей”-д Т-Батаарын дараа орох хоёр дох үзмэрээр албан ёсоор бүртгэгдлээ.