gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шувууд яагаад дулаан орныг зорьдог вэ?

Нийгэм
2007-09-04
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-09-04
Шувууд яагаад дулаан орныг зорьдог вэ?

Есдүгээр сар гарч, гадаа намрын налгар өдрүүд үр­гэлжилж байна. Удахгүй нав­чис шаргалтаж, сэрүү унана. Бас шувууд буцна.

Нүүдлийн шувуудын түрүүч буцаж байгаа энэ үед шувууд яагаад нүүдэг, хаана очдог талаар МУИС-ийн шувуу судлалын тэнхмийн багш, доктор С.Гом­­­бо­баа­тар­тай хөө­рөлдс­өнөө сонир­хуу­лъя.

Шувуудын түрүүч буцаж байна

Өдгөө хөмрөг, дууч, ша­тан сүүлт гэх мэтийн жижиг төрлийн шувууд түрүүчээсээ нүүдэллэж байна. Ер нь есдү­гээр сарын дундуур олон зүйл шувуудын нүүдэл ихэсдэг бөгөөд хамгийн цаад тал нь аравдугаар сарын эхээр буц­даг байна. Гэхдээ шувууд эрт, орой нүүхэд тухайн жилийн цаг агаарын байдал ихээхэн нөлөөлдөг. Яагаад зарим шувууд эрт, зарим нь орой нүүдэг вэ. Энэ нь тухайн шувууны идэш хоолтой холбоотой байж бо­лох бөгөөд намар цагт жимс, ногоо ид боловсордог учраас жимсэн идэштэй нь орой нүү­дэл­лэдэг. Харин сэрүүн унас­наас шавьж, хорхой бага­сахад энэ төрлийн идэш­тэнгүүд эрт нүүдэг байна.

Шувууны нүүдэл гэж юу вэ?

Манай улсад нийтдээ 485 зүйл шувуу бүртгэгдсэн бай­даг. Тэдний зарим нь нүүж, зарим нь суурин амьдардаг. Шувууны нүүдлийг орон зайн хувьд хол, ойр нүүдгээс шалтгаалж алс нүүдлийн зүйл шувуу, харьцангуй ойр нүүдэллэдэг зүйл шувуу гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл, үржлийн нутгаасаа өвөлжих нутаг руугаа хүрэхээр алс хол нисэхийг нүүдэл гэх бө­гөөд өндрөөс нам газар руу, уулнаас тал хээр нутаг руу гэхчилэн орон зайн хувьд ойр­хон нүүхийг шилжих гэдэг байна. Бүр тив алгасч нүү­дэг шувууд байдаг. Тод­руулбал, Сибириэс Австрали руу нүү­дэллэх хэсэг байхад энүүхэн урд хөршид очоод ирдэг шувуу ч байна. Жишээ нь, Монголоос Хятад хүрэхийг алс нүүдлийн гэж хэлдэггүй байна.

Шувууд яагаад дулаан орныг зорьдог вэ?

Энэ шалтгааныг судлаа­чид одоо хүртэл нарийн суд­лаагүй байгаа. Гэсэн хэдий ч тодорхой таамаг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, нүүдлийн шувуудын үржлийн нутагт идэш тэжээлийн олдоц бага болсноос, мөн үржлийн ну­тагт цаг агаар сэрүүсч, ус хөлдөх зэргээс шалтгаалан амьдрах нөхцөл тохиромжгүй болох, зан төрх, гене­тикийн хувьд намар боло­хоор хүс­сэн, хүсээгүй нүүдэг байхаар зохицуулагдсан байдаг уч­раас шувууд дулаан орон руу нүүдэг гэсэн таамаг дэв­шүүлжээ. Ер нь шувууд тодорхой нэг газар өвөлжөөд тодорхой цагт буцаад ирдэг нь Монголд төдийгүй дэлхийд судлагдсан байдаг. Зарим нэг зүйл шу­вуу­дын хувьд өмнөх жил үүрлэсэн үүрэндээ дараа жил нь буцаад ирдэг. Үүнийг тухайн нутаг усны хөгшчүүл ч баталдаг. Ийм шувуудын тоонд идлэг шонхор, хар өрөв тас, цэн тогоруу багтдаг аж. Тэд яагаад хуучин үүрэндээ ирдэг вэ гэдэг нь бас л сонин. Судлаачдын үзэж байгаагаар шувууд тодорхой нэг ба­римжаагаар нисдэг. Энэ ба­рим­жаагаа яаж авдаг талаар мөн л нарийн судлагдсан зүйл үгүй ч хэд хэдэн таамаг бий. Нэгдүгээрт, од, сараар баримжаалдаг, хоёрдугаарт, генетикийн ху­вьд удамшсан байдаг, гурав­дугаарт, өндөр уулс бараадан нүүх боломж­той гэсэн таамаг гаргадаг байна. Эдгээрээс хамгийн боломжтой байх нөх­цөл нь од эрхсээр барим­жаалдаг нь байж болох гэнэ. Учир нь шувууд ихэвчлэн бүрэн­хийгээр нүүдэллэдэг нь дээрх таамаг үнэн байж болох талтай.

Шувууд тодорхой замаар нүүдэг

Шувууд нүүхдээ хаа дур­тай газраараа нүүгээд хүссэн газартаа оччихдоггүй юм байна. Дэлхий дээр шувууны нүүдлийн хэд хэдэн зам бай­даг бөгөөд гол замуудыг дурдвал, Австрали-Азийн зам, Ази-Энэтхэгийн зам, Азиас-Америк руу чиглэсэн зам гэж байдаг. Харин Монгол орны хувьд нүүдлийн гурван зам байна гэж үздэг. Энэ нь баруун, төв, зүүн гэж хуваагд­даг. Зүүн бүсийн замд Халх, Нөмрөг, Хэрлэн, Онон голын савын зүүн талын нуу­рууд багтдаг бол төвийн зам нь Туул, Орхон, Сэлэнгэ голын дагуу нүүдэг байна. Харин баруун бүс нутгийн нүүдлийн зам нь Их нууруудын хотгор, Увс нуур чиглэлтэй нүү­дэл­лэдэг гэнэ. Энэ гурван үндсэн замаас ажиглахад шувууд ихэвчлэн голын хөндийн сав даган нүүдэг байна.

Зарим шувуу нүүхээ больжээ

Нүүдлийн гэсэн тодот­голтой хэрнээ нүүлгүй өвөлж­дөг шувууд манай оронд нэлээд байдаг байна. Үүнд хун, ангир, алаг шунгаач зэрэг олон зүйл шувуу багтах бол­жээ. Тэд яагаад нүүхгүй бай­гаа шалт­гаан нь мөн л нарийн судлаг­даагүй хэрнээ суд­лаачдын таамаглаж байгаа­гаар сүү­лийн жилүүдийн цаг уурын дулааралтай холбоо­той гэнэ. Дулаарал манай орны зарим нуур, голд нө­лөөлж өвөл задгай ус энд тэнд үүсэх болсон байна. Үүний нэг ба­тал­гаа нь Улаанбаатар хотын орчимд жил бүр 600 шахам ангир өвөлждөг нь тогтоогдсон байна. Үүнд судалгаа хийж үзэхэд тэр орчмын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус өвөл +17 хэм байдаг, зах­руугаа +3-аас +5 хэм байдаг бөгөөд энэ нь шувуудын өвөлждөгтэй холбоотой болох нь батлагджээ. Үүнээс гадна том голын харз дагаж ту­хайлбал, Ховдын Чоно ха­райхын гол, Хар ус нуур, Хяргас нуур даган өвөлжих шувууд элбэгшжээ. Түүнчлэн идлэг шон­хорыг нүүдлийн шувуу гэж үздэг атал энэ нь судалгаагаар эргэлзээтэй болсон гэнэ. Жишээ нь, тухайн жил төрсөн залуу шувуу Хятадын Хөх нуур орж өвөлждөг бол бие гүйцсэн, идэш тэжээлээ ба­рих чадвартай идлэг шонхор эндээ өвөлждөг байна.

Шувуу нүүж байгааг яаж мэддэг вэ?

Манайхаас нүүсэн шу­вууд хаашаа очдог болохыг олж мэдэх олон арга байдаг байна. Жишээ нь хүзүү, хөлд нь бөгж зүүх, далавчинд нь тэмдэг тавих, сансрын дамжуулагч тавьснаар мэдэх боломжтой. Тухайлбал, Улз голд бөгжлөгдсөн цэн тогоруу Хятад, Японд очсоныг олж тогтоосон байна.

Д.Цогзолмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан