Монголынх хэмээн дэлхийд гайхуулах олон бахархлын нэг бол зэрэглээ нь мяралзаж, элс нь алтран, тэмээн сүрэг бэлчсэн говь бөлгөө.
Өдөр алгасахгүй шахам бороо цутгах хотоос халуу төөнөх өмнийн их говьд очно гэхээс сэтгэл яарна. Ийн явах замдаа хайлуулах шахам шарах нар, цайвар гандуу тал, цэлдэн хөх тэмээд, алтан шаргал элсээр говь нутгийг төс өөлж байсан минь эндүүрэл байж.
Энэ жил говьд хур бороо ихтэй, зуншлага сайхан байгаа нь илт. Ногоорч харагдах говийн их тал энэ нутгийн талаарх төсөөллийг минь өөрчлөв. Нийслэлчүүдийг уйдтал орж буй бороо говийг тойроогүй тул хангайгаас ялгаагүй ногоорон харагдана.
Хотоос оройхондоо гарсан бид зам зуур ярилцаж явсаар 560 км-ийг хэдийнэ ардаа орхижээ.
Өмнөговь аймгийн төвд үүрээр очиход говийн тэнгэр хураар угтлаа. Тавдугаар сарын сүүлчээр анхны бороо оржээ. Хүрэх газар минь өмнийн цэнхэр говийн хамгийн алслагдсан сумын нэг Гурвантэс байсан учир Өмнөговь аймгийн төвд хэсэг амраад цааш хөдлөв.
Тус аймгийн Нутгийн удирдлагын ордон, эмнэлэг, соёлын төв болон цэргийн анги нь юун түрүүнд нүдэнд туслаа. Гурвантэс сум аймгийнхаа төвөөс 320 км. 200-гаад км яваад уул нуруу, говь, тал хосолсон газар харагдсан нь Ноён сум аж. Тус сум баруун талаараа Гурвантэс, хойд талаараа Сэврэй, зүүн талаараа Баяндалай, урд талаараа БНХАУ-тай хиллэдэг.
Энд чихэр өвс, тэмээн хөх , цулхир зэрэг ховор ургамал их ургадаг гэсэн. “Терра энержи” гэх уул уурхайн компани хэдийнэ олборлолт хийж эхэлжээ.
Түүнчлэн “Зэлмэ” компани 2012 оноос хойш хайгуул хийж байгаа гэнэ. Хөгшөө, Шугшаа уулсын дунд орших энэ сумын эргэн тойронд уул уурхайн компаниуд бууриа засчээ.
Цааш 100 гаруй км яваад үдийн алдад зорьсон газартаа ирлээ. Гоёот, Урт, Баясах, зэрэг дөрвөн багтай, 4500 гаруй хүн амтай. Баг бүрт ажил нь эхэлсэн, эхлээгүй уул уурхайн компани байдаг аж. Уул уурхай, хилийн боомт гээд энэ суманд хөл хөдөлгөөн их. Эдгээр компанийнхан говийн хөрсийг ухаж сэндийчиж дуусаагүй байтал энэ нутгаас улаан өнгөтэй чулуу олдож, хэсэг газрын хөрсийг эргүүлжээ.
Улаан хас чулуу гарсан газрыг хамгаалалтад авч, нөхөн сэргээлт хийжээ
Өвөг дээдсээс минь үлдээсэн арвин их баялаг өнөө бидний бахархал, хөгжлийн эх булаг болоод байгаа билээ. Гэвч баялагийнхаа хэрээр эх болсон байгаль дэлхийгээ сүйтгэж байна.
Монголын гэх тодотголтой түүх, соёлын үнэт зүйлсийн зарим нь харийн улсад хадгалагдаж буй. Гурвантэс сумын Эхэн гүн хэмээх газарт өнгөрсөн жилийн наадмын дараагаас нутгийн иргэд газар сэндийчиж, чулуу түүж эхэлжээ.
Иргэдийн ярьснаар тус сумын уугуул Б гэгч анх улаан чулуу байгаа газрыг мэдэж, трактороор газар ухаж, чулуу түүн БНХАУ руу гаргаж эхэлсэн гэнэ. Үүнээс хойш сум орон нутгийн иргэд тэр чулууг олборлож байсан ч энэ оны хоёрдугаар сараас Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон Улаанбаатар хотоос олон хүн цугларч, хөл хөдөлгөн эрс ихэсжээ.
Энэ газарт өмнө нь ББДЛ гэх компани хайгуул хийж байсан гэнэ. Уул уурхайн олон компани эдийн засгийн хямралаас үүдэн ажилчдаа халж, хаалгаа барьсан нь иргэдийг энэ чулуу руу хошуурахад нөлөөлсөн аж.
Нутгийн иргэд энэ чулууг улаан хас хэмээн нэрлэж байгаа ч эцэслэн тогтоогоогүй гэсэн.
Тус сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхбаяртай өглөө эрт сумын төвөөс 16 км-ийн зайд орших Эхэн гүн хэмээх газарт очив.
20 МЕТР УРТ ХОНГИЛ
Нинжа нар өргөөшөө 100 метр, уртаараа нэг км үргэлжлэх газрыг сүйтгэчихэж. Байгаль хамгаалагч, байцаагч, сумын цагдаа гээд 5-7 хүн тэр хэсгийг манаж байна лээ. Өнгөрсөн тавдугаар сараас хамгаалалтад авч, нөхөн сэргээлт хийсэн аж.
Хамгаалж буй иргэдийн гэрийн гадаа 2-3 кг орчим бүдэг өнгөтэй улаан чулуу харагдав. Юун чулуу болох талаар Гурвантэс сумын төлөөлөгч С.Бямбадэлгэрээс тодруулахад “Энэ чулууг түүсэн хүмүүс нь асгачихаад явсан юм. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Хамгаалалтад авснаас хойш хүмүүс багассан” гэлээ.
Чулууны ачаар олон иргэний амьдрал дээшилсэн нь үнэн. Энэ олон уул уурхайн компанид өчнөөн га газар өгчихөөд яагаад иргэддээ нэг га газар өгч болохгүй гэж. Тэртээ тэргүй удахгүй аль нэг компанийн өмч болох юм билээ. Яагаад зөвхөн эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй нь сайн сайхан бүхнийг эзэмших ёстой гэж.
Таван метр гүн, дотор нь 20 метр урт хонгил ухсан байгаа аж. Учир нь өнгөн хэсгийн чулуу үнэд хүрдэггүй, доошлох тусам илүү гялалзсан чулуу гарч ирдэгээс тэр гэнэ. Улаан хас чулууны ачаар Гурвантэсийнхэн нэлээд хөлжсөн юм байх. Зарим нь 300 саяын ашиг олж, бүр хотод хоёр өрөө байр хүртэл авсан гэлцэх юм билээ.
Баясах, Урт багийн иргэдтэй уулзахад “Уул уурхай хөгжсөн ч иргэдийн амьдрал сайжирсангүй. Бид нүүрсээ хүртэл худалдаж авдаг. Уул уурхайн компанийн эзэд танай сумын иргэдээс ажилуулна гэдэг ч үнэн хэрэгтээ үг үйлдэл хоёр нь зөрдөг. Хотоос эсвэл өөр аймаг, сумаас хүн ажиллуулчихсан байдаг. Чулууны ачаар олон иргэний амьдрал дээшилсэн нь үнэн. Энэ олон уул уурхайн компанид өчнөөн га газар өгчихөөд яагаад иргэддээ нэг га газар өгч болохгүй гэж. Тэртээ тэргүй удахгүй аль нэг компанийн өмч болох юм билээ. Яагаад зөвхөн эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй нь сайн сайхан бүхнийг эзэмших ёстой гэж. Бид чинь энэ нутгийн уугуул иргэн шүү дээ. Манай суманд цахилгааны асуудал хүнд байдаг. Хятадаас эрчим хүч авдаг болохоор тэд биднээр үнэндээ “тоглодог”. Дуртай үедээ цахилгаанаа тасалчихдаг юм.” гэв.
Харин тус сумын орлогч дарга Ж.Мөнхбаяр “Юун учиртай ямар чулуу болох талаар сайн мэдэхгүй. Мэргэжлийн байгууллага ч эцэслэн тогтоогоогүй. Өмнө нь тэр газарт нэг компани хайгуул хийж байсан. Нэг хэсэг олон хүн цуглаж байдал хурцадсан. Гэвч бид чадах ядахаараа арга хэмжээ авч ажиллаж байна” гэсэн юм.
ХЯТАДУУД НЭГ КГ УЛААН ЧУЛУУГ 5000-300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВДАГ ГЭНЭ
Гурвантэс сумын нутгаас олдсон энэ чулуугаар ихэвчлэн гоёл чимэглэлийн зүйл хийдэг гэнэ. Хятадын Улаан хадад ийм чулуу үнэтэй байдаг аж. Тиймээс тэд монголчуудаас арай хямд үнээр худалдаж авах сонирхолтой байдаг бололтой. Аваад ирэх юм бол хэдэн саяар нь худалдаж авъя гэдэг гэсэн.
Хилээр гарч Сэхэ боомт руу оруут “Чулуу байна уу, өндөр үнээр худалдаж авна шүү” гэх өвөрмонгол, хятад иргэд цөөнгүй байдаг ажээ. Далайн хөвөөс цаашлах тусмаа бүр илүү үнэд хүрдэг гэлцэх юм билээ. Тэд жижиг чулууг нэг кг-ыг нь 5000, өндөг, зангидсан шиг гар шиг хэмжээтэйг нь 8000-10000 төгрөг, бүр том чулууг кг-ыг нь 300 мянган төгрөгөөр ч худалдаж авдаг аж. Далайн хөвд улаан чулуугаар хэлхсэн хүзүүний зүүлт 5000, ээмэг 1000-2500, бөгж 1500-1800, бэлэг дурсгалын зүйл 8000-30000 мянган юанийн үнэтэй гэнэ.
НОМИН ЦЭНХЭР ГОВЬ МИНЬ УХАЖ СЭНДИЙЧСЭН ГАЗАР БОЛОХ ВИЙ
Хамгаалалт гарахаас өмнө өдөрт бараг 700- 800-гаад хүн машин, мотоцикль, техниктэйгээ цугларч чулуу олборлодог байжээ. Үүнээс болж гуравдугаар сарын сүүлчээр нэг хүн нурангид дарагдан амиа алдаж, тавдугаар сард хоёр ч хүн бэртсэн гэнэ.
Гурвантэс сумын Цагдаагийн тасгийн дарга Н.Төрбат “Тэд эхэндээ үгэнд ороод буцдаг байсан. Сүүлдээ байдал хурцдаж, дийлдэхгүй болсон. Бүр цагдаагийн машины цонхыг хагалж, чулуу шидэж хөөсөн. Бид тагнуул, гаалийнхантай хамтран улсын хилээр гаргах гэж байсан хэд хэдэн тохиолдлыг илрүүллээ. Эхэн гүнд хууль бусаар олборлосон 1.2 тонн шахам улаан чулуу хурааж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрынханд хүлээлгэж өгсөн. Одоогоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Эхэн гүн хэмээх газрыг хамгаалалтад авсан. Хэдийгээр хамгаалалтад авсан ч оройн цагаар хүмүүс мэр сэр ирсээр байгаа” гэв.
Хамгийн аюултай нь хамгаалалт гарснаас хойш нутгийн болон явуулын иргэд чулуу гарсан газрын ойр орчмоор эргэлдэж, чулуу гарчих газрыг хайж, хаа сайгүй ухаж, сэндийчэн байгаль орчныг сүйтгэж буй.
Хүмүүсийн түүж буй тэр улаан чулуу хэдийнэ үнэгүйджээ. Хэдхэн сар, хоногийн өмнө хэдэн зуун мянгаар үнэлэгдэж байсан өнөөх чулууны үнэ навс унасан гэнэ. Шивээ хүрэн боомтод очоод уулзах хүнээ хүлээн хэсэг зогсох зуур хэдэн залуу “Урд хэрэг алга. Чулууны үнэ унасан байна. Нэлээд хэдэн кг чулуутай гарсан, байхгүй шүү. Өвөрмонгол бүү хэл хятадууд авахгүй байна. Арай гэж зарлаа. Хэсэгтээ азнаж байгаад үнэ нь нэмэгдвэл гаръя” хэмээн ярилцаж буй нь сонсогдов.
Гэвч нутгийн иргэд хамгаалалт хэзээ буухыг хүлээн суусаар. Хамгийн аюултай нь хамгаалалт гарснаас хойш нутгийн болон явуулын иргэд чулуу гарсан газрын ойр орчмоор эргэлдэж, чулуу гарчих газрыг хайж, хаа сайгүй ухаж, сэндийчэн байгаль орчныг сүйтгэж буй.
Шивээ хүрэн боомтын Гаалийн газрын орлогч дарга Ж.Батсайхантай уулзлаа. Тус газрынхан гуравдугаар сард “Чулуу” хэмээх арга хэмжээ зохион байгуулж улсын хилээр гаргах гэж байсан 200 гаруй кг чулуу хураажээ. Иргэд эхэндээ ачаа бараандаа нууж гаргахыг оролддог байж. Сүүлдээ арга нь нарийсч эмэгтэйчүүд нь хөхөвч, эрчүүд оймс, нурууны даруулгадаа нууж, гарахыг завдах болсон тухай хэлсэн. Номин цэнхэр говь минь үзэсгэлэнт байгаль, баялагт нь шунасан иргэдийн гарт үрэгдэж, байгаль орчин сүйдэж, ухаж сэндийчсэн газар болж үлдэх вий.
Д.Батсүрэн