Хүйтний эрч чангарч, утаа униар нэмэгдэхийн хэрээр ханиад томуу тэр дундаа бага насны хүүхдүүдийн уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байна. Мөн тусаад хоёр л хоног болоод шууд хатгалгаа болж хүндэрч байгаа ханиад их байгааг мэргэжлийн эмч хэлж байна.
Сая гаруй хүн амтай хотод улсын тодотголтой хүүхдийн эмнэлэг алга дарам цөөн. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар 286 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний гуравны нэг нь Баянгол дүүргийн харьяалалтай. Учир нь Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүйгээс тус дүүргийн 19 хорооны хүүхэд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг аж. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас 75 хүүхдийн эвхдэг ор дэлгэн хонгилдоо хүлээн авч эмчилж байна.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 80 ортой ч том хүний тасгийнхаа нэг жигүүрийг суллаж, өнөөдрийн байдлаар 186 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. /Дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу/
/Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр авсан тоон мэдээлэл/
Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд | Хүүхдийн тасгийн орны тоо |
хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо |
Харьяаллын хүүхдийн тоо |
Сонгинохайрхан | 165 ортой | 287 хүүхэд | 120 мянга |
Сүхбаатар | 125 ортой | 242 хүүхэд | 70 мянга |
Чингэлтэй | 75 ортой | 160 хүүхэд | 85 мянга |
Баянзүрх | 130 ортой | 212 хүүхэд | 98 мянга |
Хан-Уул | 82 ортой | 186 хүүхэд | 54 мянга |
Хатгалгаа, ханиадтай хүүхдүүд ор сулартал үүдний хонгилын хүйтэн шалан дээр эсвэл ширээ, сандал гээд хэвтэж болохоор юу л байна түүн дээр хэвтэнэ. Өвчиндөө шаналсан бяцхан хүүхдүүдийг тав тухтай, “сэлүүхэн” эмнэлгээр хангаж чадахгүй байгаа нь харамсмаар. Өвчтэй хүүхдээ эдгээж л байвал хаана ч байсан яах вэ гэж бодон томчууд үрсээ тэврэн аргагүйн эрхэнд газраар зулж хэвтэж байна.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн эмч Б.Хэрлэнчимэг:
-Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо манай эмнэлгийн орны тооноос хэтэрсэн. Өнөөдөр /өчигдөр/ гэхэд 28 хүүхэд эмнэлгээс гарч байхад зөрөөд 30 гаруй хүүхэд нэмэгдэж ирэх жишээний байна. Манай тасагт өмнө нь шөнө нэг жижүүр эмч ажилладаг байсан бол ханиад томууны оргил үе, ачаалалтай энэ үед хоёр эмч хонож байна. Арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо огцом нэмэгдсэн. Оройдоо ирсэн хүүхдүүдээ гудас, эвхдэг орон дээр үүдний хэсэгтээ хонуулаад, маргааш өглөө нь ор сулрахаар тасагт оруулж байна. Ингэхээс өөр арга алга даа гэсэн юм.
Энэхүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сахиур ээж н.Цэрэнханд:
-Хүүхэд маань уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор энд ирсэн. Үүдэнд нэг хоноод өглөө ор сулрахаар нь өрөөнд орлоо. Утаа униар их болохоор өвлийн улиралд хүүхэд маань ханиаднаас салахгүй юм. Эрүүл мэндийн яам болон холбогдох эрх мэдэлт хүмүүс хүүхдийн эмнэлгийг даруй олноор нь барьж өгөөсэй гэж хүсэж байна гэсэн юм.
Бидний ирээдүй болсон үр хүүхдүүд гамшгийн гэж тодорхойлоход ч багадмаар утаатай агаараар амьсгалж, түүнээсээ болж амьсгалын замын өвчин тусч, өвдсөнөөсөө болж “бөгс ч эргэх зайгүй” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгө зарцуулахын оронд төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгийн тоог олноор нэмэгдүүлээсэй.