Өмнөд Солонгосын шигшээ баг урьд шөнө Бельгийн шигшээ багт ялагдал хүлээснээр энэ удаагийн ДАШТ-нийг өндөрлүүлсэн билээ. Харин дасгалжуулагч Хон Мён Бо энэхүү бурууг 100% өөр дээрээ хүлээхийг хүсчээ.
Хон Мён Бо: “Бид илүү довтлож тоглосон ч сөрөг довтлогооноор гоол алдлаа. Бид чадаагүй.
Тоглогчид бүгд өөрсдийн чадах бүхний хийсэн. Шүүмжлэх ёстой хүн нь тэд биш зөвхөн би.”
“Солонгос тамирчид залуу, ирээдүй гэрэлтэй байна. Тэднийг илүү хөгжинө гэдэгт би найдаж байна. Энэ ДАШТ маш сайн туршлага боллоо” хэмээн хэлсэн байна.
Өмнөд Солонгосын шигшээ баг Бельгийн шигшээ багт хожигдсоноор хэсгээс шалгарах найдвараа алдсан юм.