gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын гишүүн ТЭХ-ний сайд Б. Эрдэнэбат: Уурхайн ТУЗ-ийн саналыг үндэслэн нүүрсний үнийг шийдсэн

Улс төр
2007-08-31
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-08-31
Засгийн газрын хуралдаанаар нүүрсний үнэ нэмэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд уурхайчдаас тавьсан саналыг хүлээн зөвшөөрчээ. Харин хэрхэн ямар байдлаар нэмэгдсэн талаар УИХ-ын гишүүн, ТЭХ-ний сайд Б.Эрдэнэбатаас сонирхсон юм.

-Засгийн газрын хуралдаанаар уурхайчдаас тавьсан нүүрсний үнэ нэмэх асуудлыг шийдвэрлэлээ гэсэн. Чухам ямар шийд гаргасан бэ?
-Нүүрсний уурхайнууд дээр тулгамдсан санхүү хөрөнгө мөнгөний хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг бид олон жил ярьж байгаа шүү дээ. Засгийн газар, УИХ-ын хэмжээнд ч онцгой анхаарал татсан асуудал байсаар ирсэн. Үүнийг бид дэс дараалалтайгаар шийдэж хамгийн сүүлд 2005 онд эрчим хүч болон нүүрсний үнийг өөрчилсөн. Түүнээс хойш судалж байгаад энэ оны эхээр санхүү эдийн засгийн бүх тооцоо судалгааг хийж, нүүрсний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзээд өчигдөр албан ёсоор нэг тонн нүүрсний үнийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн шийдвэр гаргалаа. Яамны хувьд бол үнийн өсөлтийн аргачлалыг хянадаг газар. Энэ ч утгаараа холбогдох хүмүүс нь хянаж үзээд аргачлалыг нь уурхайнуудад хүргүүлсэн. Уурхайн бас нэг хүндрэлтэй асуудал нь хөрөнгө оруулалтын асуудал байдаг. Тухайлбал машин техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, 2007-2008 оны өвлийн бэлтгэлийг сайн хангах асуудал дээр хүндрэл байсан. үүнийг Засгийн газрын хуралдааны хүрээнд ярилцаад 7.5 тэрбум төгрөгийг бодит мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Ингэснээр уурхайд тулгамдаад байгаа санхүү эдийн засаг, техник технологийн хүндрэлтэй асуудлууд боломжийн хэмжээнд шийдэгдлээ гэж үзэж байгаа. Гэхдээ мэдээж уурхайн хүндрэлтэй асуудлыг үүгээр цэгцэлчихлээ гэж ойлгож болохгүй. Цаашид жил болгон нүүрс эрчим хучний үнийн зохицуулалтыг байнга тооцож цааш нь авч явах ёстой гэж үзэж байна.

-Нүүрсний үнийг яг хэдий хэмжээгээр нэмэх шийдвэр гаргачихав аа?
-Ер нь уурхайн төлөөлөн удирдах зөвлөлөөс албан ёсоор тавьсан саналыг хянаад түүгээр нь шийдвэрлэсэн гэж ойлгож болно. Компанийн хувьд ТУЗ нь шийдвэр гаргадаг. Тиймээс ТУЗ-ийнхнөөс тавьсан саналыг бид цөмөөрөө ярилцаад Монголын санхүү эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлаж тэдний тавьсан саналыг нааштайгаар шийдвэрлэх нь хамгийн зөв гарц юм аа гэж үзсэн.

-Нүүрсний үнийг яг хэдээр нэмсэн талаар та хариулсангүй. Тэд ямар санал тавиад тэрийг нь та бүхэн хэрхэн шийдсэн юм бэ?
-Бид аль болохоор эрчим хүчний үнийг хэрэглэгчдэд ачаалал багатай байхаар бодолцсон. Нүүрсний үнэ нэг тонн нь мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Энэ бол өнөөгийн зах зээл, иргэдийн амьжиргааны түвшин, худалдан авах чадвар зэргийг бодолцож үзээд гаргасан тоо. Нүүрсний үнэ нэмэгдсэнээр дулааны үнэ нэмэгдэхгүй. Харин цахилгааны төлбөрийн хувьд нэг киловольт нь хоёр төгрөг тавин хэдэн мөнгөөр нэмэгдэж байгаа. Маш их цахилгаан хэрэглэдэг байрны айлыг дунджаар сард 200 кв цахилгаан хэрэглэдэг гээд тооцоод үзвэл одоо төлдөг мөнгөн дээр нь 450 орчим төгрөг л нэмж гарахаар байгаа. Харин гэр хорооллынхны хувьд далаас ная орчим кв хэрэглэдэг юм билээ. Хэрэглээ өндөртэй айл нь сард дунджаар сард 130 кв цахилгаан хэрэглэдэг гээд үзвэл 300 орчим төгрөгөөр нэмэгдэх юм. Энэ бол иргэдэд нэг их хүндрэл учрахаагүй боломжийн гэж бид үзэж байгаа. Гэхдээ үнэ нэмэх асуудлыг бид шийддэггүй юм шүү дээ. Эрчим хүчний яамны хувьд хамгийн гол нь үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын хооронд зохицох аргачлалыг л гаргаж байгаа юм. Уурхайчдаас тавьсан саналын хувьд бүрэн хэмжээнд шийдвэрлэсэн гэж ойлгож болно. Хамгийн гол асуудал нь уурхайн хөрөнгө оруулалтын асуудал байсан шүүдээ. Шинэ тоног төхөөрөмж техник, эксковаторын сэлбэг запаасаа худалдаж авах эх үүсвэр хүндрэлтэй байна гэж байсан. Үүнийг нь худалдаж авахад 7.5 тэрбум төгрөг шийдлээ.

-Цаашид нүүрсний үнийг чөлөөлнө гэж яригдаад байгаа. Ийм байж болох уу?
-Нүүрсний үнэ гэдэг аль ч улсад төрийн мэдэлд тусгай зохицуулалтаар зохицуулагддаг асуудал. Манай хоёр хөрш болох Орос Хятад ер нь аль ч улсад нүүрсний уурхай нь зуун хувь төрийн мэдэлд байдаг. Монгол шиг Шивээ-Овоо, Багануур гээд бүгдийг нь хувьчилчихсан газар байдаггүй. Энэ бол улс орны тогтвортой эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын баталгаа байдаг учраас төр өөрсдийн эрх мэдэлд авч улс орныхоо гал голомтыг сахиж үнийг нь барьж байдаг. Бидч гэсэн монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Монгол улсын түлш эрчим хүчний салбарын бодлогын асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа.

-Уурхайчид өсдүгээр сарын нэгнээс ажил хаяна гэж мэдэгдээд байгаа. Тэгэхээр ТЭХ-ний яам болон Засгийн газраас тэдний тавьсан асуудлыг шийдсэн юм чинь ажил хаяхаа больжээ гэж ойлгож болох уу?
-Ажил хаяхгүй байх гэж би хувьдаа үзэж байна. Манай салбар 85 жилийнхээ түүхийн хугацаанд ч, зах зээлийн хүндрэл бэрхшээл тулгарч байсан сүүлийн хорь гаруй жилд ч ажил хаясан тохиолдол гараагүй. Гарах ч үгүй гэж бид үзэж байгаа. Энэ бол монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлын хамгийн онцгой салбар. Тийм учраас энэ салбарын хамт олон хамгийн хүнд ачааг үүрч монгол улсыг тогтвортой эдийн засгийн замд оруулах түүхэн үүргээ өнөөг хүртэл нэр төртэй гүйцэтгэсэн салбар. Тиймээс 85 жилийнхээ түүхийн энэ босгон дээр бүтээн байгуулалтаараа тэргүүлсэн жил болно гэж бид үзэж байгаа.

-Хөдөө орон нутгийг эрчим хүчээр хангах асуудал төлөвлөгдсөн хугацаанаасаа хойшилж тэр ч бүү хэл нэлээд будилаантай байгаа учраас таныг огцруулах асуудлыг ч хөндөхөд хүргэсэн. Одоо энэ асуудал ямар түвшинд байна вэ?
-Хөдөө орон нутгийг эрчим хүчээр хангах ажлын явц өнөөдрийн байдлаар 62 хувьтай байна. Сайдын зөвлөлийн зүгээс энэ бол боломжийн сайн үзүүлэлт гэж үзэж байгаа. Мэдээж анхаарах ёстой шугамууд бий. Энэ дээр 110 квт, 35 квт-ийн шугамууд дээр онцгой хяналт тавьж ажиллана. Ерөнхий сайдын дэргэд бүрэн эрхтэй ажлын хэсэг байгаа. Түүний адилаар түлш эрчим хүчний сайдын дэргэд ажлын хэсэг байгуулагдсан. Бүх обьектуудаар явж ажлын байдалтай шуурхай танилцан арга хэмжээ авч, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг нь цаг алдалгүй шийдэж байгаа. 2007 он бол манай салбарын хувьд их онцлогтой жил байгаа. Энэ жил манай Түлш эрчим хүчний салбарын үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой. Тиймээс их бүтээн байгуулалтын ажлаараа Засгийн газар УИХ-ын хэмжээнд тэргүүлсэн салбар болно гэж бид үзэж байгаа. Энэ арга хэмжээний хажуугаар нөгөө их хэл ам татлаад байсан Монгол улсынхаа нийт малчдыг “100 мянган нарны гэрэл хөтөлбөр”-ийн хүрээнд бүгдийг нь нарны зайн үүсгүүрээр хангана гэсэн төсөл арга хэмжээ хэрэгжиж эхлээд байна. Нарны гэрлүүдийн эхний ээлжийнх нь ороод ирсэн. Эдгээр гэрлүүдийг БНХАУ-д экспортлох тусгай зөвшөөрөл лицензтэй 12 аж ахуйн нэгжийн нэг болох “Бээжин хоол” гэдэг компани үйлдвэрлэн оруулж ирж байгаа. Чанарын хувьд нэлээд өндөр тувшинд сайн хийгдсэн нарны цахилгаан үүсгүүр гэж мэргэжлийн хүмүүс дүгнээд байгаа. 2004 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгогдсон нарны цахилгаан үүсгүүрээс дутуугүй чанарын түвшинд сайн хийгдсэн үүсгүүр байгаа.

-Малчдын гар дээр хэрхэн очих бол. Хүртээмж нь ямар байдаг юм бол?
-Бүх аймаг сумдад хангалттай хүрэлцэнэ. Үнийн хувьд Засгийн газрын зүгээс тавин хувь хөнгөлөөд 210 мянган төгрөгөөр малчдын гар дээр ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр хүрнэ. Цахилгаан үүсгүүрийг малчиддаа түгээхдээ шат дамжлага багатайгаар шууд гар дээр нь хүргэнэ. Эрх мэдэл албан тушаалаар дамжаад авчихдаг, дээр нь төлбөр төлөөгүй хүн авчихдаг гэх мэтийн урьд нь гарч байсан алдаагаа давтахааргүй аль болохоор ТЭХ-ний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэрэгжүүлэгч газраас малчдынхаа гар дээр шууд очих журмыг баталж сум болгонд цахилгаан үүсгүүрийг нь хүргэж өгөх журам боловсруулсан. Ингээд ирэх долоо хоногоос 21 аймаг 319 суманд хүргэхээр боллоо. Ес болон аравдугаар сард нарны цахилгаан үүсгүүрүүдийн ихэнх нь малчдын гар дээр оччихсон байх болов уу.

И. Цэвэлмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан