gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Найман аймагт дулааны станц барина

Эдийн засаг
2014-05-23
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2014-05-23
Найман аймагт дулааны станц барина

Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын 80-аад хувийг төр хийжээ.

Одоогийн байдлаар 329 сумын 314-ийг нь дотоодын эх үүсвэрээр хангаж байгааг тэрбээр дуулгасан юм. Үлдсэн сумдын 11-ийг нь импортоор, дөрвийг нь сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байгаа аж.

Харин одоо хувийн хэвшлийнхэн, гадаадын түншүүддээ энэ ачааг үүрүүлэх нь зөв гэдгийг өчигдөр эхэлсэн “Монголын эрчим хүч-2014” олон улсын хурлын оролцогчид ярилаа. Тооцоолж буйгаар 2030 он хүртэлх хугацаанд энэ салбарт доод тал нь найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. “Бүтээн байгуулалт-шинэ боломж” уриан дор болж буй, хоёр дахь удаагийн уг хурлын үеэр Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “Цахилгаан станцууд насжилт өндөр, элэгдэл ихтэй тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг тултал нь ашиглаж байгаа. Импортын хэмжээ жил бүр нэмэгдсээр байна” гэв.

Одоогийн байдлаар 329 сумын 314-ийг нь дотоодын эх үүсвэрээр хангаж байгааг тэрбээр дуулгасан юм. Үлдсэн сумдын 11-ийг нь импортоор, дөрвийг нь сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар манай улсын нэг хүнд ногдох эрчим хүчний хэмжээ 1889 кВт/ цаг байжээ. Энэ нь аж үйлдвэрлэл хөгжөөг үй болохыг баталсан, дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм. Гэхдээ 2030 он гэхэд дээрх тоог 7989 кВт/цагт хүргэх боломж бий гэсэн.

Харин эрчим хүч дамжуулалт, түгээлтийн алдагдал их байгаа аж. Тодруулбал, үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ дөрөвний гурвыг л хэрэглэгчдэд нийлүүлж байгаа нь үр ашиг бага гэдгийг харуулж буй хэрэг юм. Үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх эрчим хүчний нэгжийн өртөг өмнөх оны гүйцэтгэлээр 116 төгрөг/кВт.цаг байхад хэрэглэгчдэд дунджаар 95 төгрөг/ кВт.цаг-аар нийлүүлжээ. Түүнчлэн дулааны хувьд үйлдвэрлэсэн зардлаасаа бага үнээр хэрэглэгчдэд хүргэж буй гэнэ. Манай улс сэргээгдэх эх үүсвэрийн арвин нөөцтэй.

 Говьд л гэхэд салхинаас 1100 ГВт эрчим хүч гарган авах боломж бий аж. Гэтэл нар, салхинаас эрчим хүчнийхээ зургаан хувийг л үйлдвэрлэж байгаа гэнэ. Иймээс ч хүрээлэн буй орчинд ээлтэй эх үүсвэрийг дэмжин ажиллахаа салбарын яамны удирдлагууд мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар салхинаас эрчим хүч гарган авах төсөл хэрэгжүүлэх компаниудад 500 гаруй МВт-ын цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж. Монгол Улс сэргээгдэх эх үүсвэрээ ашиглан, бүс нутагтаа өрсөлдөхүйц хямд өртгөөр эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох ажлын хүрээнд “Азийн эрчмийн супер сүлжээ” төсөлд оролцохоор болоод буй. Уг төсөлтэй холбоотой хурлыг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

ДУЛААНЫ СТАНЦУУДЫГ 2015-2016 ОНД БАРЬЖ ДУУСГАНА

Манай улсын эрчим хүчний салбарт бага болон дунд хэмжээний төслүүд амжилттай хэрэгжсэн Дөргөн, Тайширын усан цахилгаан станц байдаг гэнэ.

Аймгийн төвүүдийн дулаан хангамжийг сайжруулахын тулд найман аймгийн төвд дулааны станц барих болсон билээ. “Монголын эрчим хүч-2014” хурлын үеэр Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт дулааны станц барих гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурлаа. Үүнд нийт 160 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах бөгөөд улсын төсвөөс 24 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэнэ.

Дээрх найман дулааны станцыг Монголын компаниуд барих юм байна. Хэнтий аймагт “Хасу мегаватт” компанийнхан дулааны станц барихаар болжээ. Тус компанийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш “Хэнтий аймагт 30-35 МВт-ын дулааны станц барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу хэрэгжүүлнэ.

Дээрх дулааны станцуудыг нэг зургаар, нэг төсвөөр, нэг ТЭЗҮ-ээр барих юм. Нэг дулааны станц барих өртгийг дунджаар 20 тэрбум төгрөг гэж тооцоолоод байгаа. Гурван тэрбум төгрөгийг нь төрөөс олгоно. Үлдэх хөрөнгийг компаниуд өөрсдөө гарган, дулааны станцыг 2015-2016 оны өвлийн улиралд багтаан ашиглалтад оруулах ёстой” хэмээн ярилаа. Хэдийгээр нэг төрлийн зургаар барина гэж байгаа ч орон нутгийн онцлогоос шалтгаалан байгууламж, зуух зэрэг нь өөр байх гэнэ. Дашрамд дуулгахад, 33 сумыг төвлөрсөн халаалттай болгохоор төлөвлөж буй бөгөөд үүнд хувийн хэвшлийнхэн түлхүү оролцох юм билээ.

2035 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТЭЙ БОЛНО

Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг салбарын яамны мэргэжилтнүүд нь боловсруулж буй гэнэ. Эрчим хүчний яамны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж “Энэхүү бодлогын баримт бичигт 2015-2035 он хүртэл баримтлах бодлогыг тусгана. УИХ-ын намрын чуулганаар уг бодлогын баримт бичгээ өргөн барихаар төлөвлөж байгаа.

Үүнээс өмнө ирэх саруудад мэргэжилтнүүдийн саналыг хүлээн авна. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дээрх бодлогын баримт бичигтэй хамт өргөн барихаар төлөвлөсөн” хэмээн ярилаа. Уг бодлогын баримт бичигт аюулгүй байдал, эдийн засгийн үр ашиг, байгаль орчин гэсэн үндсэн хүчин зүйлд анхаарч тулгуур зарчмаа тодорхойлж буй юм байна. Монгол Улс 2020 он гэхэд үйлдвэрлэх эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авахыг төлөвлөж байгаа.

 Тэгвэл 2030 он гэхэд дээрх тоог 30 хувьд хүргэх, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлсэн байх зэрэг үр дүн гарна хэмээн дээрх бодлогыг боловсруулагчид тооцжээ. Үүгээр зогсохгүй Азийн нэгдсэн сүлжээнд холбогдож, бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлэхээс гадна экспортолно гэж тооцоолсон юм байна. Энэхүү бодлогын баримт бичиг нь ирэх долдугаар сарын 1-ний дотор батлахаар төлөвлөж буй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуультай уялдаж байгаа аж.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ ХЭЦҮҮ ГЭВ

Манай улсын эрчим хүчний салбарт бага болон дунд хэмжээний төслүүд амжилттай хэрэгжсэн (Дөргөн, Тайширын усан цахилгаан станц) байдаг гэнэ. Харин томоохон буюу мега (ТЭЗҮ-ийг нь боловсруулахад л 1-2 жил шаардлагатай) төслүүд хэрэгжиж чадаагүйг П.Товуудорж өгүүлсэн. Үүнийг тэрбээр Засгийн газрын тогтолцоо дөрөв, дөрвөн жилээр солигддог, эрчим хүчний салбарт баримтлах бодлогогүй байгаатай холбон тайлбарласан юм.

Тэгвэл “Тавантолгой цахилгаан станц” төслийн захирал М.Энхсайхан “Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг татахын тулд зөв бодлого, зөв зохицуулалт шаардлагатай. Хялбар олдох хөрөнгө оруулалт байхгүй” хэмээн ярилаа. Дэлхийн дулааралтай холбоотойгоор АНУ гэхэд нүүрснээс эрчим хүч гарган авах төсөлд хөрөнгө оруулахгүй байх бодлого барьж эхэлжээ. Эрчим хүчийг уул уурхайн бүтээгдэхүүн шиг агуулахад хадгална гэж байхгүй, үйлдвэрлэсэн л бол тухайн үед нь ашиглах ёстой болдог билээ. Эрчим хүчний салбарт ирэх жилүүдэд найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг өмнө нь дурдсан. Тэгвэл үүний 80 хувь нь хувийн хэвшлийнхэнд ногдохоос өөр замгүй хэмээн М.Энхсайхан ярьсан юм.

Үнэ тарифыг чөлөөлөх, нэмэгдүүлэх, зохистой ухаалаг хэрэглээнд шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авна.

Тэрбээр “Үр ашгаа дээшлүүлэхийн тулд технологид анхаарах хэрэгтэй. Концессийн гэрээгээр хэрэгжиж буй төслүүдийн 75 хувь нь санхүүжилт босгож чаддаггүй. Том төслүүдийг хэрэгж үүлье гэвэл олон улсын жишгийн дагуу Төслийн нэгжийг зайлшгүй байгуулах шаардлагатай” гэв. Уг нэгж нь хөрөнгө оруулагч тал болон Засгийн газрын сонирхлыг тэнцвэрж үүлдгээрээ давуу талтай аж. Дашрамд дурдахад, гаднын орнуудад эрчим хүчний оргил ачааллын үед компаниудад Засгийн газраас нь урамшуулал олгох зэрэг арга хэмжээ авдаг байна.

Их Британид төвтэй “KPMG International Cooperation” байгууллагаас 2012 онд анх удаа дэлхийн улс орнуудын эрчим хүчний өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 146 орныг хамруулан гаргажээ. Тэдгээр орноос Монгол Улс 36.7 оноогоор 107 дугаарт байрт жагссан аж. Манай улсын хувьд эрчим хүчний холимогийн чанар (олон төрлийн эх үүсвэр), байгаль орчинд нөлөөл өх байдал, хөрөнгө оруулалтын орчин зэрэг үзүүлэлт дэлхийн дунджаас доогуур байгаа хэмээн дүгнэжээ. Өрсөлд өх чадварынхаа байрыг урагшлуулахад бидэнд хөр өнг ө оруулалт зайлшгүй шаардлагатай юм.

ТАТААСТАЙ САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХҮСЭЛТЭЙ ХҮН БАЙХГҮЙ

Эрчим хүчний хямд тариф нь хөрөнгө оруулагчдыг татахад саад болж байгааг хэд хэдэн оролцогч ярилаа. Нөгөөтэйгүүр, 2010-2011 оныг эс тооцвол 2004 оноос хойш эрчим хүчний салбарынхан алдагдалтай ажиллаж иржээ. Эдийн засаг өсөж, шинэ суурьшлын бүсүүд бий болж байгаа энэ үед салбарын алдагдлыг бууруулах зайлшгүй шаардлага бий болсон байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр “Эрчим хүний тарифын шинэтгэлийг хэрэгж үүлэхээр төлөвлөж байгаа. Үнэ чөлөөлвөл орлого 170 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Үгүй бол энэ онд гэхэд 110 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээх урьдчилсан тооцоо гарсан” хэмээн ярьсан юм. Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр барих компаниуд одоогоор нэг кВт/ цаг эрчим хүчийг хямд буюу 5.5 центээр борлуулах болдог байна. Энэ үнэ тэдний сонирхлыг татахгүй байгаа нь мэдээж.

Харин дээрх тоог багаар бодоход есөн цент (170 орчим төгрөг) болгохоор төлөвлөж байгааг С.Отгонбаяр дуулгасан юм. Хэрэв энэхүү шийдвэр гарвал гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг хөшүүрэг болох учиртай. Түүнээс эрчим хүчний үнийг хэзээнээс чөлөөлөх талаар тодруулахад “Яг өнөөдөр хэлэхэд хэцүү байна. Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөх тогтоол гарсан. Одоогоор Ажлын хэсэг ажиллаж байгаа. Үнэ тарифыг чөлөөлөх, нэмэгдүүлэх, зохистой ухаалаг хэрэглээнд шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авна. Яг өнөөдөр төд болно гэж хэлэх боломжгүй. Үнэ чөлөөлөх юм уу, үнэ нэмэгдүүлэх юм уу, үгүй бол ухаалаг хэрэглээнд шилжүүлэх үү гэдгийг одоогоор хэлэх бололцоогүй байна” гэлээ.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, “Эрчим” корпорацын хамтран зохион байгуулж буй “Монголын эрчим хүч-2014” хурал өнөөдөр үргэлжилнэ. ОХУ, БНХАУ, Франц, Их Британи, АНУ, БНСУ, Япон, Бельги зэрэг 13 орны төлөөлөл энэхүү хуралд оролцож байна. Тодруулбал, дотоод, гадаадын 200 орчим төлөөлөл хуралд оролцож байгаа юм. Үүнээс гадна өнөөдөр, маргааш Чингисийн талбайд үзэсгэлэн гаргах аж. Эрчим хүчний салбарын төрийн өмчит болон хувийн компаниуд уг үзэсгэлэнд оролцон, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, техник төхөөрөмж, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх юм байна.

Ц.Болормаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан