Белоруст өнгөрсөн амралтын өдөр ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Сонгуулийн дүнгээр өнөөгийн төрийн тэргүүн Александр Лукашенко 80 хувийн санал авч бусад өрсөлдөгчөө хол хаяв.
Мөн өдөр сөрөг хүчнийг дэмжигч иргэд сонгуулийн дүнг эсэргүүцэн нийслэл Минскийн тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулжээ.
Улиран ажиллахаар болсон ерөнхийлөгч АЛукашенко "СБ" сонинд ярилцлага өгсөн байна.
-Сонгуулийн дүнг ард түмэн эсэргүүцэж байна. Энэ бол таныг унагах гэсэн нэр дэвшигчдийн башир арга гэж бодож байна уу?
-Мэдээж тийм. Өөр хариулт байж таарахгүй. Григорий Костусев, Виталий Рымашевский болон Андрей Санников гэх мэт сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид намайг ялагдаж, шалдаа буухыг маань харахыг хүссэн. Гэвч хүссэнээр нь болсонгүй. Үүнд гоморхож аль болох олон иргэнийг хамруулсан жагсаал зохион байгуулж, миний засаглалыг нураах гэж зүтгэлээ. Би иргэдийнхээ итгэлийг хүлээсэн ерөнхийлөгч болох нь өнгөрсөн сонгуулийн дүнгээс харагдсан биз дээ.
-Хэрэв энэ жагсаал үргэлжилбэл?
-Белорусийн иргэдийн тун цөөхөн нь миний эсрэг байна. Энэ бол бусад улсад байдаг л зүйл. Аливаа юм бүхэн төгс байдаггүйг та мэднэ дээ. Харин жагсаал бүх нийтийг хамрахгүй гэдэгт итгэлтэй байна. Хэрэв бух нийтийг хамрах ёстой юм бол би өдийд ерөнхийлөгчөөр улиран ажиллах байсан нь эргэлзээтэй. Белоруст одоо хувьсгал хэрэггүй. Бид хийдгээ хийчихсэн.
-Нэр дэвшигчид сонгуулийн өмнө таны эсрэг суртал ухуулгыг чадварлаг хийлээ. Ингэхдээ таныг коммунист дарангуйлагч хэмээн тодорхойллоо?
-Владимир Некляев намайг ингэж тодорхойлсон байх аа. Белорус улс ардчиллын замд ороод олон жил боллоо. Би ерөнхийлөгч болохоосоо өмнө Белорусын Коммунист намд хүчин зүтгэж, даргаар нь хүртэл ажиллаж байсан. Энэ нь өнөөгийн сөрөг хүчний намайг түлхэх ганц хувилбар нь байхгүй юу. Үүгээр шантаажилж намайг коммунист дарангуйлагч мэтээр ойлгуулахыг зорьж байна. Ингэх нь сүүлийн жилүүдэд идэвхжсэн.
-Та үүний эсрэг юу хийж байна. Намуудыг өөртөө татах аргыг сүвэгчилж байна уу?
-Намуудыг татах нь миний зорилго биш. Тэд яг л үглээ эмгэн шиг. Хэрэгтэй үед дэмждэггүй. Улс орны хөгжлийн асуудал яригдаж байхад болохгүй талаас нь харж, дүгнэх нь тэдний ганц ажил болсон байна. Би ассамблейд (Белорусын парламентын) удаа дараа мэдэгдэл хийснийг та мэдэж байгаа. Харин одоо больсон. Намуудтай зууралдах нь миний ажил биш. Владимир Некляев, Ярослав Романчук нар үүнийг ойлгох цаг нь ирсэн.
-Гэхдээ Европын нөлөө бүхий улсууд таныг шинэ үеийн дарангуйлагч хэмээн тодорхойлсон хэвээр байна?
-Тэдний юу гэх нь надад болон Белоруст хамаагүй. Би олон хүнийг хэлмэгдүүлж, КГБ-гийн үйл ажиллагааг дээд түвшинд ажиллуулаагүй. Хүний эрхийг дээдэлж, ардчилсан Белорус улсыг дэлхий нийтэд тунхагласан. Мөн бид Европоос ширхэг тариа ч гуйгаагүй. Аль болох бие даах гэхээр коммунист гээд байдгийн учрыг олдоггүй. Яахав, Белорус ОХУ-тай хамгийн сайн харилцаатай зүүн Европын улс. БНХАУ-тай ах дүүгийн найрамдалт харилцаатай. Украинтай өнө эртний түүхэн харилцаа бий. Баруун европынхон манай улсад ирээд иргэдийн амьдрал ямар байгааг харвал гайхна. Бид евро бүсийн улсуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн. Тиймээс хамтран ажиллахад нээлттэй. Харин коммунист гэх мэт өмнөх үеийн ойлголтоор хандвал өөр хэрэг шүү.
-Та бол Оросын үе үеийн удирдагчидтай найрсаг харилцаатай байдаг. Тэгэхээр улс төрийн бодлогод чинь Оросын нөлөө орсон байдаг гэсэн. Үнэн үү?
-Үнэнийг хэлэхэд оросууд нөлөөгөө тогтоохдоо сайн. Тэдэнтэй түншлэхэд ч найдвартай. Харин өнөөгийн ОХУ хөрш улсынхаа улс төрийн амьдралд орооцолдоод байдаггүй. Тиймээс ч миний бодлого тэднийг түшиглээгүй. Яахав, хуучин коммунист засаглалын үед салшгүй холбоотой байсныг хүн бүр мэднэ. Харин одоо бид тусдаа улс.
-Та В.Путины багш гэхэд хилсдэхгүй гэж "Москва таймс" сонин нийтлэлдээ дурьдаж байлаа?
-Яагаад тэгж бичсэн юм бол мэдэхгүй байна. Би түүнд хэзээ ч хичээл зааж байгаагүй.
-Ингэхэд өвгөрсөн дөрөвдүгээр сард Ярослав Романчук таныг ОХУ-аас авч буй байгалийн хийн татвараас ихээхэн хэмжээний ам.долларыг хувьдаа завшсан хэмээн буруутгаж байсан. Минскийн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгов уу?
-Тийм ээ. Ярослав Романчукийн буруутгаад байсан үндэслэл нь шүүхээр тогтоогдоогүй. Иймээс байгалийн хийн асуудал эрхэлсэн газрын Махаил Зоморовск, татварын удирдах газрын Виктор Торбинский нарт ямар ч асуудал үүсээгүй. Тэднийг энэ хэрэгт холбогдуулж тагнуулын албаныхан шалгасан. Намайг ч шалгасан байх. Гэвч юу ч илрээгүй. Ярослав Романчук үндэслэлгүй гүтгэсэн нь тодорхой болсон.
-Таныг нам, улс төрийн бүлэглэлүүд буруутгахдаа авлига, мөнгө угаасан, хувьдаа завшсан мэтээр буруутгах нь олонтаа юм аа?
-Энэ ч үнэн шүү. Тэдэнд өөр шалтгаан олдохгүй байгаа юм. Энэ бол хэн бүхнийг буруутгаж, хардаж болох сэдэв. Дийлэнхдээ хов живнээс үүсдэг. Үүнийгээ шүүхийн өмнө нотлох гэж хичээнэ. Гэвч амжилт олохгүй.
Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/