Дэлхийн шатрын холбооны шилдэг 12 эмэгтэй шатарчны Гран при тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй шатрын их мастер Б.Мөнгөнтуул болон түүний аав, дасгалжуулагч Д.Батхуяг нартай цөөн хором хөөрөлдлөө.
ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ:
-Дэлхийд чансаагаараа тэргүүлж буй 11 их мастертай оюунаа уралдуулах гэж байна. Урьд нь бүгдтэй нь тоглож байсан уу?
-Урьд нь бүгдтэй нь тоглож байсан. Хэн нь ямар тактикаар тоглодгийг ерөнхийд нь мэднэ. Харин Гүржийн Их мастер Майя Чибурданизетай л тоглож байгаагүй.
-Тэмцээн маргааш /өнөөдөр/ эхэлнэ. Бэлтгэлээ хийхдээ юуг голлон анхаарсан бэ?
-Хамгийн гол нь өрсөлдөгчдийнхөө өргийг үзээд, тоглох гараагаа бэлтгэсэн. Ер нь өрсөлдөх шатарчдын нэр тодорхой байсан болохоор гараагаа л их үзсэн. Шатарт гараа гэдэг маш чухал байдаг. Энэ том шатарчидтай зөв гараагаар тоглож чадвал хожихгүй гэх газаргүй.
-Эртнээс бэлдсэн үү?
-Тийм ч эртнээс бэлдээгүй ээ. Олон улсын тэмцээнүүд саяхан дууссан учраас эх орондоо ирээд л бэлтгэлээ базаасан. Сүүлийн хэд хоног сайн бэлдлээ.
-Дэлхийн шилдэг шатарчид манай улсад хүрэлцэн ирсэн байгаа. Уулзаж амжсан уу?
-Уулзаж амжаагүй л байна. Маргааш /өнөөдөр/ нээлтийн ёслол болно. Их тэнгэрт байрлана. Тэгэхдээ л уулзана даа.
-Эх орондоо энэ том тэмцээнд оролцох гэж байна. Монгол түмэн таныг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа байх. Хувийн зүгээс ямар зорилго тавьж байна?
-Гайгүй сайн тоглохыг л хичээж байна. Бэлтгэл сургуулилтаа идэвхтэй хийж байгаа.
-Их мастерууд учраас бүгд л хүчтэй өрсөлдөгч байх нь мэдээж. Гэхдээ тэр дундаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байх бол?
-Яг тэрийг нь илүү гэж хэлж чадахгүй. Бүгд л сайн шатарчид учраас одоо тааж хэлж чадахгүй нь. Гэхдээ урьдны тоглож байсан үзүүлэлтүүдийг нь харж байхад Татьяна Косинцева хамгийн сайн нь санагдсан. Яагаад гэвэл миний тоглосон цуврал тэмцээнд түрүүлж байсан. Ер нь бол бүгд л хүчтэй өрсөлдөгч байх нь мэдээж. 11 их мастерын дөрөв нь дэлхийн аварга шүү дээ.
-Гүржийн их мастертай урьд нь тоглож байгаагүй гэсэн. Тийм болохоор тоглолтын бичлэгийг нь л судалж байна уу?
-Бүх өргүүд нь интернэтэд байдаг. Мөн шатрын программд өрөг нь суусан байдаг юм. Тэндээс өргийг нь түүж үзээд судалсан. Их олон жил тоглосон болохоор туршлагатай шатарчин. Тоглолтын арга барил нь гэвэл ерөнхийдөө барьж тоглодог юм билээ.
-Та гадны олон оронд том тэмцээнд оролцож байсан. Гэхдээ энэ удаад эх оронд маань ийм том тэмцээн болох гэж байна. Сэтгэлзүйн хувьд нэлээд бэлтгэлтэй байгаа байх?
-Урьд нь манай улсад ийм том тэмцээн ерөөсөө болж байгаагүй. Тийм учраас энэ бол маш том аз, их хувь заяа. Яагаад гэвэл энэ олон шилдэг шатарчид манай оронд ирж байна гэдэг чинь бүх дэлхийн анхааралд Монгол Улс байна гэсэн үг. Мөн манай улсад шатрын спорт хөгжихөд нөлөөлөх байх гэж бодож байгаа. Мэдээж эх оронд маань болох гэж байгаа болохоор илүү ойр дотно санагдаж байгаа. Тийм болохоор айх юмгүй сайн тоглоно гэж бодож байна.
ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛЫН ААВ Д.БАТХУЯГ: ШАТАР БОЛ БҮХЭЛ БҮТЭН ШИНЖЛЭХ УХААН
-Дэлхийн шилдэг 12 их мастер өрсөлдөх гэж байна. Тэр дунд таны охин байгаа. Сэтгэгдэл ямар байна. Охиноо ямар амжилт гаргах байх гэж бодож байгаа вэ?
-Энэ тэмцээнд дэлхийн аварга дөрвөн шатарчин оролцохоор хүрэлцэн ирсэн. Мөн тэмцээнд оролцож байгаа бүх шатарчдын ес нь эрэгтэйчүүдийн Их мастер. Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Энэтхэгийн их шатарчин Конеру, Хятадын бүх шигшээ баг тэр чигээрээ ирсэн. Олимпийн наадамд оролцдог шигшээ нь шүү дээ. Б.Мөнгөнтуул энэ тэмцээнд оролцож байгаа бүх шатарчинтай урьд нь тоглож байсан. Өгөө аваатай л тоглож байсан. Ганцхан Чибурданизетай л тоглож үзээгүй байгаа. Тэр тамирчин бол дэлхийн таван удаагийн аварга, агуу шатарчин. Тийм болохоор гайгүй байх болов уу гэж бодож байна.
-Эх орны дэвжээ учраас сэтгэлзүй өндөртэй тоглох байх. Тиймээс хожих магадлал өндөрсөх юм биш үү?
-Тийм ээ. Хүн бүр л тэгж бодож байгаа. Саяхан "Моннис" групп ивээн тэтгэж Оросоос мундаг дасгалжуулагч хөлсөлсөн. Юрий Якович гэдэг хүнийг урьж ажиллуулсан юм. 12 хоног сайн дасгалжуулсан. Түүнээс гадна ХААН банк ингэж ивээн тэтгэж байгаад баяртай байна. Ер нь шатар бол оюуны том спорт. Бүхэл бүтэн шинжлэх ухаан гэж болно. Тэр утгаараа маш их бэлтгэл сургуулилт хэрэгтэй байдаг. Тэгэхийн тулд өндөр ур чадвартай дасгалжуулагч хэрэгтэй байдаг. Харин дэлхийн хэмжээний өндөр ур чадвартай дасгалжуулагч нар маш их үнэтэй. Тиймээс ивээн тэтгэгч хэрэгтэй.
-Та одоо охиноо дасгалжуулж байгаа юу. Таныг дор нь хождог болсон байлгүй?
-Шатар бол шинжлэх ухаан гэж хэлсэн шүү дээ. Та нар мэднэ дээ. Боксын дасгалжуулагч Банди байна. Хэрвээ Банди боксдвол хэнд ч нам цохиулна биз дээ. Гэхдээ дасгалжуулах болохоороо хэнийг ч бэлтгэж чадаж байгаа. Шатар түүнтэй л адил. Би өөрөө заагаад сүйд болохгүй. Номоос л заана. Гэхдээ юу заахаа би мэднэ. Түүнд учир нь байгаа юм.
-Та охиноо хэдэн настайгаас нь дасгалжуулсан юм бэ?
-Дөнгөж таван настайгаас нь эхлээд л шатар сургаж, дасгалжуулж эхэлсэн. Түүнээс хойш 20 шахам жил дасгалжуулж байна.
-Та өөрөө шатрын спортын зэрэгтэй юу?
-Би шатрын дэд мастер. Нэг их том тоглогч биш ээ.
Н.Пунцагболд