УИХ-ын гишүүн Д.Ганхуяг манай "Зочны цаг"-т оролцож байна.
-Та социалист системийн үед хөрөнгөтөн гэддэг байсан улсад боловсрол эзэмшсэн. Ийм боломж яаж олдов?
-Би 1984 онд Японд суралцахаар явсан. Улсын багшийн дээд сургуулийн математикийн ангийн хоёрдугаар курс төгсөх гэж байхдаа явсан юм. Тэр үед хүйтэн дайн, үзэл суртлын хуваагдлын үе байсан. Гэхдээ Монгол, Японы Засгийн газар хооронд соёлын харилцааны хэлэлцээр хийсэн үе байсан. Нөгөө нь тэр үед “Говь” комбинатыг барихтай холбоотой оюутан сургахаар болсон. Тэр үед МУИС, УБДС-ийн математикийн ангиас жилд хоёр хүүхэд явуулж байсан юм. Тэр дагуу явж сурсан.
-Анхных нь уу?
-Анхных нь биш ээ. Гурав дахь нь. Намайг очиход эхлээд очсон хүүхдүүд 2-р курст сурч байсан.
-Тантай хамт сурсан хүмүүсээс одоо ямар хүмүүс хаана ажиллаж байгаа бол?
-Одоо Японд элчин сайдаар ажиллаж байгаа Жигжид, Дорноговийн Засаг дарга Ганхуяг, УИХ-ын Сэдванчиг, Таванбогдын Баатарсайхан байна. 18 хүн хоёр хоёроороо явсан юм. Тэрнээс хойш жилд 50 гаруй хүн явах болсон. Хувиараа сурч байгааг оролцуулбал жилдээ 300-400 хүрч байна.
-Уг нь та математикийн багш болох сонирхолтой байжээ?
-Түүх их сонин л доо. Би Архангай аймгийн Тариат сумын 10 жилийг 1981 онд онц төгссөн. Тэр үед хүүхдүүд эмч, офицер болохыг их сонирхдог байж. Би Одессын цэргийн сургуулийн холбооны инженерийн ангид явахаар болж, 45 хоног карентинд байж байгаад дуусах үед барилдаан болсон. Тэгэхэд азгүй юм болж барилдаж байгаад гараа гэмтээчихсэн. Тэгээд цэргийн эмнэлэгт хэвтээд явж чадаагүй. Надад дараа жил дахиж элсэлтийн шалгалт өгөх эрхийн бичиг өгсөн. Тэгсэн ээж аав дахиж шалгалт өгөх гэж байхаар математикийн багш бол гээд, тэгээд л УБДС-ийн математикийн ангид орсон.
-Японд явуулахдаа ямар байдлаар шалгаруулж авч байв?
-Тэр үед сурлагын дүнг харж байгаад 4-6 хүн шалгалтад оруулаад хоёрыг нь сонгосон доо.
-Тантай хамт явсан хэн явж байсан бэ?
-Надтай хамт Үнэнбат гэдэг залуу явж байсан. Одоо бизнесийн салбарт ажиллаж байгаа.
-Ямар мэргэжлээр сурав. Төгсөж ирээд хаана ажиллаж байв?
-Нефть химийн мэргэжил эзэмшсэн. Тэр үед хувцасны будгийг нефтээс гаргадаг байсан. Одоо коксжих нүүрснээс ч гаргаж болдог болсон л доо. Төгсөж ирээд “Говь” комбинатад яг үйлдвэрлэлийн дамжлага дээр 1987 оноос 1991 оны сүүл хүртэл тэнд ажилласан.
-Зах зээлийн эхэн үед та “Бридж” компани байгуулж хувийн хэвшил рүү орсон. Анх яаж байгуулж байв?
-1990-91 оны үед Монголд олон талт бодлого , олон ургаль ч үзэл, ардчилал зах зээлийн эдийн засаг бий болж эхэлсэн. Социалист лагерь задарч, манайд үзүүлдэг тусламж зогсож эхэлсэн. Тэр үед дэлхийн хамтын нөхөрлөлийн орнууд, тэр дундаа Япон манайд тусламж үзүүлж эхэлсэн. Хамгийн эхний төсөл нь бол 4-р цахилгаан станцад хэрэгжсэн. Тэр үед 4-р цахилгаан станц зогсох дээрээ тулж, инженерийн мэргэжилтэн байхгүй болсон байсан үе. Гадаад харилцааны яам, Японы чиглэлээр ажилладаг дипломатууд, Японы мэргэжилтнүүд, таньдаг япончууд одоо та нар Японы зээл, техник технологийг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгээд л миний өмнө төгссөн, дараа төгссөн хоёр нөхөртэйгөө гурвуулаа нийлээд “Бридж” / “Оюун санааны гүүр” гэсэн утгатай юм л даа/ компани байгуулж, 1991-2004 онд захирлаар нь ажилласан. Тэр үед 4-р цахилгаан станц, Багануур, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр дээр хэрэгжсэн бүх том төслүүд дээр ажилласан.
-Тэгвэл улс төрд ямар зорилго тавьж орж ирсэн бэ?
-Миний улс төрд орж ирсэн гол зорилго бол бизнесийн орчныг сайжруулах, ил тод болгох. 2004-2008 онд хэд хэдэн гол хууль дээр ажиллалаа. Нэгдүгээрт татварын шинэтгэлийн бодлого байна. Монгол татварын ачаалал ихтэй орон байсан. Одоо бол татварын хувьд Азийн түвшиндээ бага талдаа болж, гадны хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой орон болсон. Хоёрдугаарт зах зээл, эрх зүйт төр хөгжсөн, ардчилсан орнуудад газар, ой, мод ус энэ бүхэн зохистой ашиглах хамгаалах хайрлах нь ард түмний мэдэлд байдаг. Үүнтэй холбоотой иргэн бүрт өрхийн зориулалтаар газар өмчлөх хуулийг санаачилж батлуулсан. Нэлээн юм болж байж батлагдсан даа. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн автор нь. Ийм хуульгүй 8-9 жил болсон байсан. Энэ хуулийн төслийг маш олон хэлэлцэж, их ч маргаж байж баталсан.
Ер нь жижиг дунд үйлдвэр гэдгийн үндсэн концепц нь баян хоосны ялгааг ихэсгэхгүй байх бодлого. Дээр нь үндэсний зүтгэгч том үйлдвэрүүд нь /Тоёото, Самсунг шиг/ гадны зах зээл дээр өрсөлдөх чадвартай байдаг. Тэрний туслан гүйцэтгэгч үйлдвэрүүд нь жижиг дунд үйлдвэрүүд байдаг. Германд машин үйлдвэрлэхэд 60-70 мянган төрлийн сэлбэг байна. Тэрнийг нь дандаа жижиг дунд үйлдвэрүүд үйлдвэрлэдэг. Япон, Солонгос, Сингапур зэрэг дэлхийд үйлдвэрлэлтээрээ оронд нийт аж ахуйн нэгжийн 96, ДНБ-ний 50, ажиллаж байгаа хүмүүсийн 60 орчим хувийг жижиг дунд үйлдвэрүүд авч явдаг. Одоо бизнесийн орчин сайжруулах шаардлагатай. Манайд зүтгэгч болох салбарын нэг нь мал аж ахуйн салбар байна. Ноолуур, хонины ноосыг боловсруулаад дотооддоо төдийгүй гадагшаа гаргах боломжтой. Шилэн хөвөнг цацраг идэвхт бодис ялгаруулдаг гээд дэлхий даяар хориглосон. Хөгжилтэй орнууд хүний эрүүл мэндийг хангах чанар стандарттай байдаг. Тиймээс дулаалгын материалд манай хонины ноосыг ашиглах боломжтой.
Сүүний хувьд асар их боломж байна. Харин бүтээгдэхүүнийг гадагш гаргахад үндэсний хэмжээний корпорацийн тогтолцоонд оруулах хэрэгтэй. Малчид нь хүртэл ороод доороосоо дээшээ пирамид хэлбэрээр ажиллах хэрэгтэй байгаа. Шинэ Зеландын нэг компани гэхэд дэлхийн сүүний зах зээлийн 18 хувийн эзэмшиж байна. Тэр компаний хувьцаа эзэмшигчид нь 13200 фермер байдаг. Нийт сүүний чиглэлийн фермерийн 87 хувь нь орчихсон байдаг. Өөрийн дотоодын зах зээлээ тэд хангаж, үндэсний хэмжээний корпораци нь гадагшаа экспортолдог. Үүнтэй адил мах, сүү, зэс, нүүрсний чиглэлээр ингэж ажиллавал их л боломжтой юм. Энэ жижиг зах зээл дээр гаднаас жаахан юм авчраад хувааж халааслах биш экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэрэнд нь төр дэмжлэг үзүүлэх , доор нь байгаа аж ахуй эрхлэгчид нь боолын хөдөлмөр эрхлэх биш бүгдээрээ жижиг дунд үйлдвэрийн эзэн байх бодлогыг хэрэгжүүлэх ёстой.
-Цаашдаа ямар хуулийн төсөл дээр ажиллах санаатай байна?
-Өнгөрсөн жилүүдийн хувьд иймэрхүү чиглэлд явж ирсэн. Санасанд хүрэхгүй л байна. Одоо нэлээн том хууль болох Өрсөлдөөний тухай хууль хэлэлцэж байна. Шударга өрсөлдөх, аж ахуйн нэгжүүд томрох, төр аж ахуйн нэгжид улс төржиж ялгавартай хандах асуудал таслан зогсоогдох ёстой. Зүй ёсны монополь бас байх ёстой. 100 хувийн төрийн өмчтэй, ганцаараа зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Жишээлбэл, Эрчим хүчний зохицуулах газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагууд. Тэд хамгийн бага зардлаар бүтээгдэхүүнээ нийлүүлэх ёстой. Ингэж байж зүй ёсны монополь болно. Харин хамгийн бага зардлаар нийлүүлж байна уу, эсвэл монополио далимдуулаад өндөр үнээр өгч удирдлагууд нь байшин бариад, машин аваад байна уу? гэдгийг хэрэглэгчид хянах ёстой.
-Одоо манай хэрэглэгчид хянаж чадах уу? Өөрсдөө л дур мэдээд үнээ нэмчихдэг юм биш үү?
-Хэрэглэгч бол өвөрмөц л дөө. Дан дангаараа бол юу ч болохгүй. Тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь төрөөс хараат бус байх боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ байгууллагууд хамтын удирдлагатай болгож байгаа. ХЭАХН, МҮХАҮТ, МҮЭ, төрийнхнөөс оролцсон, гаргасан шийдвэрийг авч хэлэлцдэг, аудит хийлгэдэг тогтолцоо руу оруулж байгаа. Ер нь төлөвлөж байгаа өөр асуудлууд бий. Манай бүх хуульд үндэсний болон олон улсын стандарт гээд заасан байдаг нь ойлгомжгүй. Тэрнээс болж Монгол Улс дэлхийн улс орны чанар муутай бүтээгдэхүүн, хүнсний зүйл, хүүхдийн тоглоомын үүр болоод байна . Худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой олон улсын стандартыг бий болгох асуудал чухал байна. Засгийн газар ч ингэж үзэж байгаа. Мөн хөрөнгийн зах зээл олон улсын санхүүгийн зах зээл чөлөөт бүс, эдийн засгийн бүс гээд урагшаа явдаггүй асуудлуудаар бусадтайгаа ажиллана.
-Та химийн мэргэжлийн хүний хувьд Монголд химийн үйлдвэр байгуулах боломж, ашигтай байх ямар боломж байна гэж харж байна вэ?
-Монгол нүүрсний нийт хэмжээгээр дэлхийд эхний тавд ордог. Ийм их баялаг улс орон бүрт байхгүй. Тэгэхээр нөөцийн хэмжээгээр ийм их юм чинь сайн ажиллах юм бол дэлхийн зах зээлд нөлөөлөх чадвартай гэсэн үг. Нөлөөлөх чадвар гэдэг бол дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээг тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл энэ тал дээр бидний үгийг сонс гэж хэлэх боломж байна. Энэ нь хэрхэн ажиллахаас хамаарах асуудал. Хэрхэн ажиллах вэ? гэдэг нь зах зээл рүүгээ зөв орох явдал. Жишээ нь, нүүрсийг бид түүхийгээр гаргаж байна. Тэр нь 50 ам.доллар хүрч байгаа юмуу, үгүй юмуу.
Угаагаад гаргахад 2.5 дахин илүү үнэ хүрнэ. Тэрний дараагийн дамжлаг бол коксжуулах. Коксоо бэлдээд төмрийн, гангийн үйлдвэр байгуулаад гангаа гаргавал илүү ашигтай. Нэг тонн угаасан нүүрсний 60 хувь нь кокс, 40 хувь нь цэвэр бензин, коксын хий, таар болдог. Үүнийг Герман Японы зэрэг юм хийдэг орнууд дахиад 100 хувь ашигладаг. Ингэхээр химийн үйлдвэр байгуулах бүрэн боломж бий. Манай зах зээл жижиг. Коксыг бол төмөрлөгийн үйлдвэртэй аль ч орон авна. Наад үлдэгдлээр нь химийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Үүн дээр бас л худалдан авагч хэрэгтэй болно. Иймээс хоёр хөрш, дээр нь гурав дахь улсын хөрөнгө оруулалтаар хийх хэрэгтэй. Үйлдвэр байгуулах бол асуудал биш болжээ. Харин яаж байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологиор хийх вэ гэдэг, нөгөө нэг чухал асуудал нь борлуулах явдал. Тиймээс худалдан авагч талыг оруулах нь хамгийн чухал. Энэ бол бизнесийн хууль. Нөгөө талаас түүхий эдийн үнэ маш их хэлбэлзэж байна. Эдийн засаг даяаршиж байна. Тиймээс өөрийн оронд хагас боловсруулсан эсвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засагт хэрэгтэй.
Зах зээлийн эдийн засаг гэдэг бол төсөв нь данхайдаг эдийн засгийг хэлдэггүй. Хүмүүс ажил эрхлэх боломж олгодог, нөгөө талаар өрхийн амьжиргааны түвшингийн өсөлтөөр илэрхийлдэг бодит эдийн засаг манайд маш чухал байгаа юм. Зэсийн баяжмал бол угаасан нүүрстэй нэг адил. Тухайн олборлож байгаа компанийн хувьд нүүрсээ угаагаад гаргах эсвэл зэсийг баяжмал болгоод гаргах нь ашигтай. Тэрний дараагийн боловсруулалт хийж нэмүү өртөг шингээх нь тухайн улс орны эдийн засагт ашигтай. Зэсийн баяжмалыг цэвэр зэс болгоод гаргавал нөгөө зэсээр хийдэг машины эд анги, мэдээллийн технологийн эд анги хийдэг компаниуд бүгд авна. Нэг тонн зэс 7000 мянган доллар байна. Тэрний тодорхой хувийг цэвэр зэс болгоод гаргавал Монголын эдийн засаг нийлбэр дүнгээр 70 мянган доллароор өснө. Гэхдээ бүх юмыг боловсруулж чадахгүй. Хүн ам газар нутгаас хамааралгүй нөөц баялгаараа том орон байна. Манайх бол тийм шүү дээ. Зэсээр бол Чилийн дараа хоёрт, нүүрсээр тавд, нэг хүнд ногдох зэс, нүүрсээр мэдээж тасархай. Ноолуур гэдэг бүтээгдэхүүн зөвхөн Монголд байдаг. Үнэхээр хөгжих боломжтой. Аль болох боловсруулах юм бол зах зээлийн үнийн савалгаанд орох нь бага. 2008 онд зэсийн үнэ унахад машины үнэ буухгүй байгаа биз дээ. Гар утасны үнэ ч унаагүй.
-Цаг үеийн асуудлаар таны бодлыг сонсоё. Тавантолгойг ашиглах талаар Засгийн газар саналаа оруулж ирээд байна. Таны бодлоор ямар байдлаар ашиглах нь дээр гэсэн байр суруьтай байгаа вэ?
-Миний тухайд бол нэгдүгээрт Үндсэн хууль, ашигт малтмалын хуулийн хүрээнд шийдэх гэж үзэж байна. Түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн болгоход анхаарах хэрэгтэй. Нүүрс гэхэд сүүлийн үед бензин ч болж магадгүй байна. Худалдан авагч аль болох түүхийгээр хямд авах сонирхолтой байгаа. Тэр хэмжээний угаасан нүүрс, тэр хэмжээний кокс, тэр хэмжээний төмөр нийлүүлье гэсэн төсөл тавих ёстой. Эцсийн зорилт нь Монгол улсын нийтлэг эрх ашгийг хангах ёстой. Худалдан авагч бол хамгийн чухал. Япон, Америк, Орос ч адилхан. Ерөөсөө ашигт малтмал суурилсан орон буруу явдаг асуудал байдаг. Тэр нь төр 100 хувь эзэмшээд явахаар ногдол ашиг 100 хувь төрд орно.
Тэгэнгүүт тэр нь улсын төсөв рүү орно. Тэгэхээр Засгийн газрын саналыг үндэслэн энд сууж байгаа гишүүд хуваарилна. Тэр бол хамгийн муу менежмент. Тэгэхээр стратегийн ордуудын хувьцааг ард түмэнд эзэмшүүлбэл ард түмэн ногдол ашгаа авна. Импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэтэл наад зах нь 10-аад жил хэрэгтэй. Гэтэл тэр болтол хэцүү байна. Гэхдээ ашигт малтмал төрийн мэдэлд байдаг ард түмний өмч юм бол хувьцааг ард түмэнд эзэмшүүлээд, ногдол ашиг өгөх хувилбар л надад харагдаад байна. Ногдол ашиг тогтмол ороод ихээр хэдүүлээ нийлээд ажил хийгээд явчих боломжтой. Монголын аж ахуйн нэгжүүд нэгдэх нь нэг чухал. Нөгөө нэг тал нь аль ч төсөл дээр худалдан авагч чухал шүү. Гадныхныг оруулахгүй, тэдэнд ашиггүй байх юм бол заавал Монголоос авах шаардлагагүй шүү дээ. Боомтууд дээр зэсийн баяжмал, кокс, нүүрс байж л байгаа. Тэндээс хэл амгүй чанараа шалгаад л гэрээлээд авч байх нь чухал. Тийм учраас УИХ Монголын аж ахуйн нэгжүүд болон бусад орны аж ахуйн нэгжүүд хамтарч орох нөхцөлийг гаргаж өгөх нь чухал. Ер нь ил тод хэлэлцэж байгаа учир боломжтой шийд гарах байх гэж бодож байна.
-Бас нэг анхаарал татсан асуудал бол төмөр зам. Хэд хэдэн хувилбар дээр маргаж байгаа. Таны хувьд аль хувилбарыг илүү гэж үзэж байна. Яагаад?
-Монголын яг өнөөдрийн гадаад худалдааны байдлын талаар гуравхан тоо хэлмээр байна. Нийт импортын 74-75 хувь, экспортын 51-52 хувь, ДНБ-ний 44-45 хувь нь ганц орноос хамааралтай байна. Энгийн жишээ хэлэхэд би нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байя, та ганц худалдаж авдаг байж. Өөр худалдан авагчгүй юм чинь дуртай үнээ л хэлж авна. Бид урд хөршөөсөө хамааралтай байна. Энэ бол урд хөршийн буруу биш. Монголчууд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, баялгаараа худалдан авагчдын дунд өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Тэр утгаараа ОХУ-аар гарах, Орос Хятадын дундуур Солонгосын хойг руу гаргах энэ төмөр замаа түрүүлж барих ёстой. Ноолуурыг хагас боловсруулаад гаргахад нэг тонн ноолуур 62500 ам. доллар болно. Цалин, эрчим хүчний гээд боловсруулахад гарсан бүх зардал Монголд үлдэнэ.
Түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх асар их зардал Монголд үлдэх хэрэгтэй. Өнөөдөр цалин, тэтгэвэр тэтгэмж гээд баахан юм ярьдаг. Нэг хүнд ногдох ДНБ 2000 хүрэхтэй үгүйтэй байгаа. Энэ тохиолдолд монгол хүний цалин 400 доллартай л байх болно. Тэгсэн мөртөө Германтай, Солонгостой адилхан амьдрах гэдэг. Солонгосын нэг хүнд ногдох ДНБ 19000, Германых 24000, Японых 42000 байна. Энэ нь үйлдвэрлэл хөгжүүлж чадсандаа л байгаа юм. Эхний ээлжинд хойд хөрш, Солонгосын хойгоор гаргах төмөр зам тавих, хоёрдугаар боловсруулах үйлдвэрийг дэлхийн том хөрөнгө оруулагчдыг оролцуулаад барих. Энэ бол юу юунаас ч чухал. Тэр үйлдвэрийг монголчууд өөрсдөө бариад, хүмүүс хүрч ирээд бүтээгдэхүүнийг нь авчих мэт боддог. Тэр бас тийм бишээ. Коксыг үйлдвэрлэх, ган боловсруулах, хими, зэсийн үйлдвэр байгуулахад гадны компаниуд орж ирэх боломжтой. Жишээ нь Хятадыг том том гангийн үйлдвэрүүд голдуу Японтой хамтарсан байдаг. Зарим нь Германых байдаг.
Монголоос түүхийгээр аваад Хятадад боловсруулаад бүтээгдэхүүн болгож авах сонирхолтой орон бас их байгаа. Хятад бол дэлхийн зах зээлийн /зөвхөн хүн амаар нь л бодоход / гурваны нэгийг эзэмшиж байгаа орон. Ийм оронтой харьцах сонирхолгүй улс орон гэж байхгүй. Иймээс худалдан авагчийн өрсөлдөөн бий болгох, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Тэгээд бодоход ОХУ-аар төмөр зам тавьж худалдан авагч бий болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
Ш.Эрдэнэчимэг