Манай эриний XV зууны сүүл үе XVI зууны эхээр баруун Европын орнуудын нийгмийн амьдралд шинэ залуу хөрөнгөтнүүд төрөн гарч, ертөнцийг үзэх үзлээ дэлгэрүүлж байлаа. Үеэ өнгөрөөсөн феодалын нийгмийг өөрчлөхөд хөрөнгөтнүүд улс төр-эдийн засгийн хувьд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний үзэл санаа нь мөн шинжлэх ухаанд янз бүрийн нээлт, соёлд шашины үзэл санаанаас чөлөөтэй шинэ үзэл нэвтрүүлсэн юм.
Энэ үед шинжлэх ухаан, шашны нөлөөнөөс чөлөөлөгдөн Коперник, Бруно нарын сургаал дэлхий ертөнцийн тухай хүмүүсийн төсөөллийг өргөн болгож, ном хэвлэх явдал өргөжиж эхэлсэн нь шинэ дэвшилттэй үзэл санаа түгэн тараахын нөхцөл болов. Шинэ залуу хөрөнгөтнүүдийн тавьсан анхны шаардлага бол сүм хийд шашны оролцоогүйгээр улс орноо удирдах улс төрийн шаардлага байв.
Хүний авьяас чадал хүн бололцоонд итгэн, түүнийг өндөрт өргөн магтаж байсан шинэ залуу сэхээтнүүд өөрсдийгөө гуманистууд (хүнлэг үзэлтэнгүүд) гэж нэрлэж байсан нь шашны үзэл санаанаас чөлөөтэй тэр үеийнхээ шинэ соёл урлагийн онцлогийг илтгэж байлаа. Гуманистууд мэдлэгийн агуу их хүчийг өндөр үнэлж байснаас ч эртний соёлыг сэргээхийг эрхэмлэн Платон, Аристотель, Архимед, Лукреций нарын болоод бусад эрдэмтдийн сургаал эртний урлагийн бүтээлүүдийг цуглуулан суралцах болов.
Италийн сэргэн мандалтын төв нь Флоренц хот болж, хөгжлөөр өвөрмөц онцлогтой байсан нь Европын бусад хотуудаас түрүүнд хөрөнгөтний мануфактурын үйлдвэрлэл, худалдаа, банк их хөгжиж төрийн эрх шинэ залуу хөрөнгөтнүүдийн гарт шилжсэнтэй холбоотой юм.
Хүмүүсийн үзэл санаанд өөрчлөлт гарч гуманистуудын эрүүл үзэл санаа түгэн тархаж шашны үгүйсгэгч үзэлтэй тэмцэлдэж байсан. Тэмцлийн үед бүтээгдсэн зохиол бүтээлүүдэд нь шашны нөлөө байсан боловч энэ бүгд амьдралын шимээр баяжин эр зоригтой, сайн сайханд тэмүүлсэн хүний дүр, амьдралын бодит байдал, уран сэтгэмжийн баяжилтаар арвин ажээ. Сэргэн мандалтын эхэн үеийн Италийн зураачдын бүтээлүүд нь дундат зууны үеийн зураачдын орон зайг тодорхой гаргаагүй тоймчилсон ерөнхий дүрслэлийг бодвол байгаль, барилга, хүмүүсийг бодитой, хувцасны үрчлээ нугалааг хүртэл үнэн зөв зурах аргаар онцлог болов. Хамгийн гол өөрчлөлт нь дүрслэгдэж байгаа хүмүүс гуманистуудын хүсэн мөрөөдөж байсан хувь заяандаа эзэн болж яваа, орчин тойрноо танин мэдэж, эзэмшихийг хүссэн тэмүүллээр дүүрэн байв. Энэ нь хувь хүний дүр, сэргэн мандалтын үеийн гоо зүйн хамгийн гол асуудал болсон юм. Сэргэн мандалтын үеийн урлагт хүнийг магтан дуулахдаа эртний соёл урлагаас жишээ авдаг байв. Гэхдээ эртний урлагийг зүгээр хуулбарлан дууриагаагүй түүнийг баяжуулан сэргэн мандалтын шинэ хэлбэр, маягийг буй болгов. Энэ нь тэр үед ихээхэн хөгжиж байсан төрөл бүрийн шинжлэх ухаантай нягт холбоотой юм.
Үүний зэрэгцээ хүний зан аашийн буй болж байгаа шалтгааныг олохыг янз бүрийн аргаар оролдож байсан сэргэн мандалтын үеийн томоохон төлөөлөгчид Леонардо Да Винчи, Рафаэль, Микеланжело нарын бүтээлд хүний сайхан шинж чанар, хүч чадлыг хүндэтгэлтэйгээр урьд хожимд байгаагүй урнаар дүрслэн үзүүлж байсан нь хүмүүсийг амьдрал, байгалийн сайханд дурлахыг уриалан дуудаж байлаа. Уран зураачид хүний биеийн судлал, археологи, тооны ухааныг судалж түүнийхээ үндсэн дээр агаарын болон шугамын алслалыг батлав. Сэргэн мандалтын үеийн ихэнх зураачид нь зөвхөн зураач төдийгүй олон талын боловсролтой эрдэмтэн хүмүүс юм.
Бэлтгэсэн Д.Наран