Сүүлийн жилүүдэд Хараа голын бохирдолт хүний биед муугаар нөлөөлж түүнийг дагаад янз бүрийн өвчин эмгэг ихсэх болж. Мандал сумын орчимд гэхэд Хараа голын дагуу төмс, хүнсний ногоо тарьж амьдралаа залгуулдаг айл өрхийн гар худаг 30-50 см-ээр доошилсон байна. Хамгийн гол нь эдгээр айл өрхийн худагнаас шинжилгээ авахад 90 хувь нь ундны зориулалтаар хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гарчээ. Голын бохирдолтын талаар нутгийн иргэн, сэтгүүлч, судлаач Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Хараа голын бохирдолт ямар төвшинд хүрээд байна вэ?
-Нүүдэлчин Монголчуудын соёл иргэншил, ус нутагтайгаа хүйн холбоотой байхдаа хүчирхэг хөгжсөнийг түүх гэрчилнэ. Аль ч үе шатанд Монгол Улсын оршин тогтнохын үндэс суурь нь энэ. Гэтэл өнөөдөр энэ хүйн холбоог уландаа гишгэх хүн хаа сайгүй болж. Зөвхөн 2007 оны усны тооллогоор гадаргын ус буюу 14430 гол булаг шандаас 3129 нь ширгэсэн байна. Хараа гол гэхэд сүүлийн 20 жилд ундарга нь хоног хоногоор шавхагдаж, усны төвшин 1-1.5 метр доошилж, үр хүүхэд, ирээдүй хойч маань цангаж ундааших аюулын ирмэг тулж ирээд байна.
Уг нь Хараа гол хамгийн цэвэр, цэнгэг устай байсан шүү дээ. Хатан Хараа ч гэж дээдэлдэг. Түүхээс үзэхэд Хатан цолыг зөвхөн Туул, Хараа голд л өгсөн байдаг, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ гэсэн гурван аймгийн Батсүмбэр, Хонгор, Сайхан, Мандал, Баянгол зэрэг нийт найман сумын нутгаар дайрч 210 мянган хүн, 300 мянган мал ундаалж, 200 гаруй га талбайг тэжээж, 291 км замыг туулан Орхон голтой нийлж Байгаль нуурт цутгадаг. Энэ утгаараа Хараа гол суурин болон нүүдлийн соёл иргэншлийн амин судас, амьдрал тэтгэх баталгаа болдог юм.
Бохирдолтын шалтгааныг олон талаас тайлбарлаж болно. Ялангуяа сүүлийн жилүүдэд бохирдолт эрс ихэссэн. Мандал сумын хэмжээнд гэхэд аж ахуйн нэгж, хувь хүмүүс амралт сувиллын газар нэлээд хэмжээгээр авсан. Тэр хэрээр Хараа голыг дагаад хог хаягдал ихэссэн. Мөн Мандал сум 24 модны аж ахуйтай. Айл өрх нь ч мод, бургасыг түлшиндээ хэрэглэж байгаа нь усны түвшинг бууруулах нэг гол хүчин зүйл болдог. 20 жилийн өмнө Хараа голын усны төвшин морины ташаан толгой цохиж байсан тул зөвхөн гарамтай газраар гардаг байв. Харин өнөөдөр дугуй, мотоцикльтой хүн бүхэн л дуртай газраараа гардаг болж. Нөгөө талаар элс хайргыг нь барилгын материалд их хэмжээгээр ашигладаг. Тэр байтугай зүлгийг нь хүртэл хуулж авч ашигладаг. Дээрх зүй бус үйлдлийг хянадаг, шалгадаг газар байхгүй болж, Баянгол сумаас Салхит төмөр замын өртөө хүртэлх Хараагийн бургас хортон шавьжид идэгдэж хатаж устсан. Бороо, Хараа голын уулзвар орчмоос Орхон голын цутгал хүртэлх нутаг малын бэлчээрээр талхлагдаж хөрсний эвдрэлд орж, элсний нүүдэлд автагдах үйл явц асар хурдацтай явж байна.
-Нөхөн сэргээлт хэр хийдэг бол...?
-Яахав, нөхөн сэргээлт гэж хийдэг л юм. Гэхдээ тэр нь 20-30 мод тарих төдийхнөөр л хэмжигдэнэ. Гэвч түүнийг нь мал идчихдэг болохоор тодорхой үр дүн өгдөггүй. Би хувиараа судалгаа хийхэд Сэлэнгэ аймгийн 500 гаруй гол горхиос 190 нь алтны уурхайгаас болж ширгэсэн байна билээ. Мөн улсын хэмжээнд 14 мянган гол горхиос дөрвөн мянга орчим нь ширгэсэн байсан.
"Ус бузартвал цус бузартана" гэдэг. Хараа гол өнөөдөр тийм л байдалд очсон. Усны хангамж, хүрэлцээ, чанарын аюулгүй байдал, усны орчмын бохирдолттой холбоотой цусан суулга, сальмонеллёз, булчин задрах тахал, хамуу, гепатит, шар зэрэг халдварт өвчин тархахад нөлөөлдөг. Ус бохирдсоноос ирээдүй маань ингэж өвчилж байна.
Мандал сумын орчимд Хараа голын дагуу төмс, хүнсний ногоо тарьж амьдралаа залгуулдаг айл өрхийн гар худаг 30-50 см-ээр доошилсон. Хамгийн гол нь улсын биохимийн лаборатори эдгээр айл өрхийн худагнаас шинжилгээ авахад 90 хувь нь хүний ундаанд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Энэ чинь түгшүүрийн харанга биш гэж үү.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын хэдхэн хүн хятад иргэдтэй нийлэн алтыг мөнгөн ус, цианит натриар угааж Хараа голыг хордуулснаас хүн малын урагт нөлөөлж гурван жилийн хугацаанд үр зулбах, эрхтэн дутуу төрөх, биеэр нь хордлого туурах, хамуурах ээрэг өвчний голомт болсон эмгэнэлт түүх бий. Энэ гашуун түүх дахин хаана давтагдахыг хэн ч урьдчилан харж чадахгүй.
-Нутгийн иргэд, засаг захиргаанаас гол горхио хамгаалах хүрээнд хийж хэрэгжүүлсэн бодитой ажил байна уу?
-Хийж, хэрэгжүүлсэн нь хуруу дарамхан. Өөрөөр хэлбэл, хэдэн тарьц мод суулгах төдийгөөс өөр бодит үр дүн өгөхөөр ажил санаачлаагүй. Иймээс амьд организм бүрийн оршин тогтнох үндэс нь хүрээлэн буй орчин гэдгийг иш үндэс болгож Хараа голоо хамгаалах ажлыг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийнхан дорвитой хийхгүй бол ширгэх аюул тулаад байна. Юуны түрүүнд голын дэргэд алт угаах, хайрга элсийг зөөж, барилгын материал болгох, бургас түлшинд хэрэглэхийг таслан зогсоох шийдвэрийг холбогдох газрууд гаргаж биелэлтэд нь хатуу хяналт тавих ёстой.
Засгийн газар орон нутгийн ажлыг дүгнэхдээ байгаль орчныг хамгаалах талаар юу хийж бүтээсэн, хүрсэн бодит үр дунг эхэлж тооцвол энэ талд ахиц гарна шүү дээ. Хараа голынхоо төлөө зүрх сэтгэлээ зориулсан иргэн олон бий байх. Иймээс бүгдээрээ хүч, сэтгэлээ нэгтгэж голоо хамгаалахын төлөө тэмцэх цаг болсон. Усны нөлөөллийн судалгааг дэлхий нийтээрээ хийж байна.
Тухайлбал, 2025 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёр нь цэнгэг усаар гачигдсан нөхцөлд амьдарна гэсэн байдаг, Мөн бохирдсон уснаас болж 1.2 тэрбум хүн өвчилж жилд дунджаар 15 сая хүүхэд эндэнэ гэсэн тоо бий.
Ж.Сүрэн