"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлэх талаар албаныхан мэдээллээ.
Иргэн та хэдэн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэхийг хүсвэл эхлээд хувьцааны тоогоо мэдэх хэрэгтэй. Та хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа ЭНД дарж нэвтрэн регистрийн дугаараа кириллээр бичин шалгах боломжтой. Мөн өөрөөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим сайтад нэвтэрч ЭНД дарж, регистрийн дугаараа бичиж шалгана уу.
Ингээд хувьцааны тоог 108.7 төгрөгөөр үржихэд таны авах мөнгөн дүн гарах юм. Үүнээс ХХОАТ-ын 10 хувийн татвар суутгахыг анхаараарай. Жишээ нь:
- Иргэн Б 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа тул 116 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Гэхдээ ХХОАТ-ын 10 хувийг суутгаад иргэний дансанд очих мөнгөн дүн нь 104 мянга болох юм.
- Иргэн Г 750 ширхэг хувьцаатай. Нэгж хувьцааг 108.7 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 81,525 төгрөг болж байна. Үүнээс татварын 10 хувийг суутгаснаар иргэн Г-ийн дансанд 73 мянган төгрөг шилжих нь.
- Иргэн А “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 222 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Түүний эзэмшиж буй 222 ширхэг хувьцааг нэгж хувьцааны үнэ болох 108.7 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 24,131 төгрөг болж байна. Үүнээс 10 хувийн татвар суутгаад иргэн А-ийн дансанд 21,718 төгрөг шилжих юм.
- Иргэн Д 5 ширхэг хувьцаа эзэмшиж байна (сургалтын төлбөрт суутгуулсан, Засгийн газарт худалдсан тул). Тэр 5435 төгрөгийн ногдол ашиг авна. Үүнээс 10 хувийн татвар суутгуулаад 4892 төгрөг дансанд нь шилжих юм.
- Иргэн Ж хувьцаа эзэмшдэггүй. Тиймээс тэр хувьцааны ногдол ашиг авахгүй.