gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Дэлхийн түүхэнд монголчуудыг Чингис хааны тасралтгүй залгамж гэдгийг нотлох баримт бол Цогт тайжийн хадны бичиг”

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-12-28
499
Twitter logo
Л.Амарцэцэг
499
Twitter logo
Нийгэм
2023-12-28
“Дэлхийн түүхэнд монголчуудыг Чингис хааны тасралтгүй залгамж гэдгийг нотлох баримт бол Цогт тайжийн хадны бичиг” Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг бүртгүүлсэн батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээний үеэр холбогдох байгууллагуудын төлөөлөлд олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг гардуулав. Ингэснээр тус байгууллагууд тус хадны бичээсийг хамгаалан авч үлдэх менежментийн төлөвлөгөө гаргах аж.

Энэхүү бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17-р зууны Монголын хосгүй бүтээлд тооцдог. Энэ оны Парис хотноо ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн хурлаар гишүүн орнуудын нэр дэвшүүлсэн 64 хосгүй үнэт бүтээлийг баримтат өвийн жагсаалтад бүртгэжээ.  

"Монгол болон дэлхийн түүхэнд монголчууд Чингис хааны тасралтгүй залгамж гэдгийг нотлох баримт бол уг хадны бичээс" хэмээн Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун арга хэмжээний үеэр хэлэв.

Тэрээр “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО бүртгэж авсан нь Монголын бичиг үсгийн соёлыг хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрүүлэн баталгаажуулж байгаа явдал. 17-р зууны эхэн хагаст Чингис хааны сүүлийн угсаа болох Лигдэн хаан төр барьж байсан ба Монголын нийгмийн хамгийн ээдрээтэй цаг үе.

Дуутын хадны бичээсийг шүтлэг бишрэлээр хамгаалж ирсэн.

Монголчууд орших уу, эс орших уу гэх түүхэн цаг үед бид эрт дээр үеэс энэ бичиг үсгийг хэрэглэж байсан гэж нотлох түүхэн дурсгал бол Цогт тайжийн хадны бичээс шүү дээ. Үе үеийн монголчууд энэхүү Дуутын хадны бичээсийг шүтлэг бишрэлээр хамгаалж ирсэн. Тухайлбал, энэ хаданд гар хүрэх юм бол тэнгэр муухайрч хилэгнэдэг гэж үздэг байв. Мөн Монгол Улсад гадаадын нэртэй эрдэмтэд ирэн Цогтын хадны бичээсийг судалж онцгойлон анхаарсан. 

Монгол болон дэлхийн түүхэнд монголчууд Чингис хааны тасралтгүй залгамж гэдгийг нотлох баримт бол уг хадны бичээс. Зарим хүмүүс уг бичгийг Цогт тайж эгчдээ зориулж бичсэн гэж ойлгодог. Цаад агуулгаараа агуу том түүхэн баримтыг хадгалж үлдээсэн. Цогт тайж бол тухайн үеийн түүхэн үйл явдалд тэргүүлэн оролцогч, шашны шинэчлэгч хүн байсан” гэлээ.

Соёлын дэд сайд М.Батбаяр “Дэлхий дахинд байдаг баримтат өвүүд эргэн нөхөгдөхгүй устаад байгаа учир хамгаалах  зорилгоор ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөр 1992 онд байгуулагдсан. Түүнээс хойш гишүүн орнуудын баримтат өвүүдийг бүртгэх, хадгалж хамгаалах үйл ажиллагаа явуулж байна.

“Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс” эдүгээ Төв аймгийн Дэлгэр хаан сумын нутагт оршдог. Энэ дурсгалын 400 жилийн ой ирэх онд болно. Үүнтэй холбоотой 2024 оныг Үндэсний бичиг үсгийн жил болгон зарлах Засгийн газрын тогтоол гарсан.

Дэлхийн өвд бүртгэгдэнэ гэдэг манай улсын холбогдох байгууллагууд менежментийн төлөвлөгөө гарган хамгаалах юм. Нөгөө талаараа энэ дурсгалын ач холбогдлын сурталчлах, таниулах шаардлага үүсэж байна” гэлээ.

Өвөг дээдсийн бидэнд үлдээсэн соёлын өвүүдийг хайрлан хамгаалж, судлан шинжилж, ирээдүй хойч үедээ сурталчлан мэдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн тус арга хэмжээний үеэр уриалсан юм.

Гэрэл зургуудыг: Т.Бархас

Гэрэл зургуудыг: Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан