gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Тулга: Ханги-Мандалын төмөр замыг холбох саналаа Хятадын талд тавьдаг ч өмнөх замуудаа холбоё гэдэг

Э.Энхмаа
Эдийн засаг
2023-10-29
24
Twitter logo

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, 2023 оны нэгдүгээр сард яамгүй хоёр сайдыг томилсон. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга томилогдон, сайдын албан тушаал хашиж байна. Тэрбээр 2023 оны дөрөвдүгээр сард томилогдсон бөгөөд ажлаа хүлээн авснаас хойш Монгол Улсынхаа хилийн боомтуудыг бүтэн тойрч, боомтуудыг боомийг тайлахын тулд хийж хэрэгжүүлэх ажлаа шуурхайлжээ.  

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг гурав дахин тэлэх зорилт тавьж, үүний тулд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр зам болон авто замаар холбох ажлыг эхлүүлсэн. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь манай улсын гол зорилт бөгөөд аль болох олон боомт нээх, түүгээр нэвтрэх бараа эргэлтийн хэмжээ өсөх нь боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хийх үндсэн ажил юм. 

Сайд Б.Тулга, Боомт бол хоёр улсын худалдааг нэвтрүүлэх, тэр бүс нутгийг тэтгэх эдийн засгийн агуулга бүхий ашгийн төлөө байх ёстой. Боомтууд, боомттой аймгууд хоорондоо өрсөлдөх ёстой. Хэн хамгийн хүндрэл, ачаалал багатай нэвтрүүлнэ, илүү ашиг олно. Олсон ашгаас тухайн боомтын сум, орон нутгаа хөгжүүлэхэд зориулна. Тиймээс боомтын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулж, магадгүй хувийн хэвшлийнхэн дийлэнхийг авч явдаг стратеги руу шилжүүлэхээр төлөвлөлтийг зурж байна. Монгол Улсад боомтын менежментийг хувийн хэвшил авч яваа туршлага бий. “Чингис хаан” нисэх буудалд Японы аж ахуйн нэгж хөрөнгөө оруулан  хөгжүүлж, 15-20 жилийн гэрээтэй боомтын менежментийг хэрэгжүүлж байна гэлээ.

Монгол Улс хилийн 39 боомтоор урд, хойд хоёр хөрштэй хиллэдэг бөгөөд 17 боомтоор БНХАУ-тай, 16 боомтоор ОХУ-тай хиллэж байна. ОХУ-тай хиллэдэг зургаан боомт одоогоор ажиллагаагүй байна. Хятадтай хиллэдэг 17 боомтоос 6-7 нь эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортолдог гол боомтууд ба үүн дээр Боомтын сэргэлтийн хүрээнд гурван боомтыг нэмэх тухай хоёр талаас ярилцаж байна. Үүнд,

  • Ханги -Мандалын төмөр замын боомтыг шинээр байгуулах яриа хэлэлцээр үргэлжилж байна.
  • Цагаандэл уул, Өлзий боомтыг нээх асуудлыг Хятадын талаас тавьсаар ирсэн ба энэ асуудал өмнөх Засгийн газар, Ерөнхийлөгчийн түвшинд яригдаж байсан. Хятадын тал хөрөнгө оруулалтаа хийж, боомтоо хөгжүүлсэн боловч манай тал Засгийн газар тогтворгүй болон бусад шалтгааны улмаас юу ч хийгээгүй аж.

Яг энэ гацаанаас болж Монголтой харьцаж байсан Хятадын зарим албан тушаалтан “улсын мөнгийг үргүй зарцуулсан” хэрэгт унаж, шоронд орсон тухай мэдээлж байжээ. Манай улс боомтын төлөвлөлтийг хийхдээ Хятадын төлөвлөлттэй уялдуулаагүйгээс гарсан алдаа, гашуун сургамж болох цариг зөрсөн төмөр зам өнөөг хүртэл хөгжлийн түгжээ болон хэвтэж байна.

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбохоос гадна үндэсний төмөр замын сүлжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-ын холбосон гурван төмөр замтай болох зорилт тавьсан. Гурван төмөр зам зургаан боомтоор  холбоно гэсэн үг.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 50 ГАРУЙ ХУВИЙГ ГАШУУНСУХАЙТ БООМТООР ГАРГАЖ БАЙНА

Одоогийн байдлаар Алтанбулаг-Зам-Үүд боомт төмөр замаар холбогдсон байна. Дээр нь Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн коридор нь 750 км урттай төмөр зам болно. Мөн Завханы Арц суурь боомтыг Өмнөговийн Шивээхүрэнтэй холбох баруун төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. ЗТХЯ, Монголын төмөр зам компаниас тендер зарлаж, бүтээн байгуулах компаниуд шалгарч хөрөнгөө оруулаад ажлаа эхлээд байна.

Мөн Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх ажил эхэлжээ. Засгийн газар Алтанбулагаас Дархан руу дөрвөн эгнээ зам барих концессийн гэрээний тендерийг шалгаруулсан. Налайхаас Замын-Үүд хүрэх дөрвөн эгнээ, хоёр урсгалтай зам барих төслүүдийн тендер зарласан байна.  

-Төмөр замуудын хил холболтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Манай улс саяхныг хүртэл 1000 км урттай Алтанбулагаас Замын-Үүдийг холбосон 70-80 жилийн настай төмөр замтай байв. Үүн дээр уул уурхайн зориулалтаар Ханги-Мандал, Гашуунсухайт боомтууд руу хөндлөн төмөр зам байгуулсан. Эдгээр төмөр замыг ажиллагаанд оруулахын тулд Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай төмөр замуудыг яаралтай холбох ажлыг ярьж байна. 

Гашуунсухайт-Ганцмодны цариг зөрсөн хилийн хоёр талд хоорондоо 17 км зайтай байх төмөр замыг яаралтай ашиглалтад оруулахаар тохиролцсон. 

Гашуунсухайт-Ганцмодны цариг зөрсөн хилийн хоёр талд хоорондоо 17 км зайтай байх төмөр замыг яаралтай ашиглалтад оруулахаар тохиролцсон. Ирэх оны эхээр ашиглалтад оруулбал Тавантолгой, Гашуунсухайтын бүлэг ордоос зөвхөн автомашинаар биш төмөр замаар 20 сая тонн бараа тээвэрлэн борлуулах боломж нээгдэнэ.

Дараа нь Шивээхүрэн-Сэхэ төмөр замыг холбох асуудлыг Хятадын талтай дипломат шугамаар тохиролцсон. Энэ ажлыг урагшлуулахаар ажиллаж байна. Гурав дахь нь Сүхбаатар аймгийн Бичигт-Зүүн хатавч боомтыг төмөр замаар холбох ажил. Энэ нь манай талд Бичигт боомтоор хойшоо Эрээнцаваар ОХУ-ын Соловьевскийн төмөр замтай холбох бүтээн байгуулалт юм.

Ханги-Мандалын 226.9 км төмөр замыг хувийн компани наймхан сарын хугацаанд барьсан боловч Хятадын тал өмнө нь тавьсан гурван төмөр замаа холбосны дараа Ханги-Мандалын төмөр замыг холбоно гэсэн нөхцөл тавьсан. Тиймээс өмнөх замуудаа холбох ажлыг урагшлуулах, ялангуяа Гашуунсухайт-Ганцмод төмөр замын холболтын асуудлыг энэ жилдээ шийдэж, ирэх жил бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. 

-Ханги-Мандалын төмөр замыг одоо хэрхэн ашиглаж байна вэ?
-Хил хүртэл вагоноор, хилээс цааш машинаар зөөж байна. Шилжүүлэн ачих терминал удахгүй ашиглалтад орвол автоматаар зөөж, үйл ажиллагаа хурдан болно. Ханги-Мандалд төмөр замаас машин руу шилжүүлэн ачих терминал, жолоочгүй тээврийн системийг нэвтрүүлнэ. Тус боомтыг нээе гэхэд эхний замуудаа холбосны дараа болъё гэдэг ч манай талаас яаравчлах тухай яриа хэлэлцээр хийсээр байна.

-Гашуунсухайт боомтыг олон улсын статустай болгох уу?
-Гашуунсухайт боомтыг олон улсын статустай болгох асуудлыг ЗТХЯ хариуцан Хятадын талд байнга тавьдаг. Төмөр зам нь холбогдоогүй учир урд хөрш хойрго хандаж байгаа. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг Гашуунсухайт боомтоор экспортолж байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтод чингэлэг тээврийн терминал байгуулж байна. Мөн Шивээхүрэн боомтод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар чингэлэг тээврийн терминал байгуулсан, аравдугаар сардаа ашиглалтад орно, жолоочгүй автомашин ажилуулахаар болсон. Дээр нь төмөр замаас авто зам руу шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт хийсэн.

ЗАМЫН-ҮҮДИЙН АЧАА ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛЫН ХЭСГИЙГ 24 ЦАГААР АЖИЛЛУУЛНА

Төрөөс боомтуудад анхаарал маш сул тавьж ирсэн бөгөөд ихэнх боомтыг хувийн компани болон хандиваар барьсан байдаг аж. Боомтуудаа хөгжүүлэх нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж Засгийн газар стратегиа гаргасан тул боомтуудыг ус, дулаан, интернэт зэрэг дэд бүтцийг шийдэж, бие даасан байдлыг хангахыг зорьжээ. Говийн бүс дэх ихэнх боомтын эрчим хүч, ундны усны асуудал шийдэгдээгүй. Засгийн газар усны асуудлыг шийдэхийн тулд хөрөнгө оруулах, усны хайгуул хийх, худгуудыг гаргахаар ажиллаж буйг Боомтын сайд дурьдав.

Замын-Үүд боомтын бүтээн байгуулалтын ажлын эхнийх болох зорчигч тээврийн хэсэг ашиглалтад орсон. Ачаа тээврийн терминалын хэсгийг энэ сарын 13-ны өдөр улсын комисс хүлээн авсан бөгөөд ирэх сард нээхээр төлөвлөжээ.

Замын-Үүдийн ачаа тээврийн терминалын хэсгийг 24 цагаар ажиллах шийдвэрийг дээд түвшиндээ тохирсон байна. Хэрэгжүүлэх бэлтгэл хангах хүрээнд хоёр талаас судалгаа хийх, туршилт эхлүүлэх гэж байна. 

Замын-Үүд боомтын Ачаа тээврийн терминалын хэсгийг ирэх сард нээхээр төлөвлөжээ.

Боомтын сайд Б.Тулга ажлаа хүлээн авснаас хойш урд хөрш рүү дөрвөн удаа томилолтоор явахдаа энэ асуудлыг хөндөн ярилцжээ. БНХАУ нийт 317 боомттой. Үүнээс 87 боомт нь далайн, 80 орчим агаарын, 180 орчим нь авто замын боомт. Монгол Улстай 17 боомтоор холбогддог. Эх газраар холбогддог 180 боомт дотор 24 цагаар ажилладаг боомт одоогоор байхгүй бөгөөд энэ бол Монголоос Хятадтай хийж буй томоохон хэлэлцээр хэмээн онцлов.

Замын-Үүдийг яагаад 24 цагийн ажиллагаатай болгох гэж? Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон энэ төмөр замын транзит тээврийн нэвтрүүлэх хүчин чадал муугаас болж Тяньжинаас татах чингэлэг тээвэр дээд цэгтээ түгжирдэг. Бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, тасалддагийн шалтгаан нь энэ түгжрэл юм. Ачаа тээврийн терминалыг 24 цагаар  ажиллуулбал түгжрэлийг арилгана, ачааны урсгалыг нэмэгдэнэ. Энэ асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцох “Бүс ба зам ” дээд түвшний уулзалтын үеэр дахин ярилцахаар төлөвлөж байна гэсэн юм. 

2023 оны есдүгээр сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тонн буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ба оны эцэст 52 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд БНХАУ-д айлчилж, тус улсын төрийн тэргүүнтэй уулзахдаа хоёр улсын боомтуудаар нэвтрүүлэх бараа эргэлтийг 70 сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Энэ зорилт руу тун дөхсөн бөгөөд ирэх 2024 онд 60 сая тонн бараа нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 2028, 2030 онд энэ тоог 80, 95 сая тоннд  хүргэхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд одоогоор зургаан боомтод бүтээн байгуулалтын ажил гүйцэтгээд байгаа бол ирэх онд ачаа эргэлт хамгийн сайтай 3-4 боомтыг Азийн хөгжлийн банкны зээлээр өргөтгөхөөр төлөвлөжээ. Баруун босоо тэнхлэгийн дагуух Булган, Цагааннуур боомт, зүүн талд Дорнодын Хавирга боомтын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зээлийн гэрээ хэлэлцээр хийж байгааг Боомтын сайд Б.Тулга дуулгасан юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан