Үндэсний хэмжээний тэргүүлэгч банк ХААН Банк бүгдэд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээр зорьдгийн хувьд нийгмийн зорилтот бүлэг буюу хүүхэд, оюутан залуус, халамж, тэтгэврийн насны бүх харилцагчдадаа цахим банкны үйлчилгээг аливаа хураамжгүй, үнэ төлбөргүй үзүүлж ирсэн билээ.
ХААН Банкны нийт харилцагчдын гуравны нэг буюу 33 хувь нь данс хөтөлсний болон банк доторх цахимаар хийгдэж буй гүйлгээний хураамжаас чөлөөлөгддөг. Тэгвэл 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Khan Bank аппликэйшнээр ХААН Банкны данс хооронд хийх гүйлгээний хураамж 50 хувь буурсан бол 2023 оны 7-р сарын 2-ны өдрөөс эхлэн интернэт банкаар ХААН Банкны данс хооронд хийх гүйлгээний хураамж 50 хувиар тус тус буурлаа.
Дижитал шилжилтэд хөл нийлүүлж, харилцагчдадаа дэвшилтэт, ухаалаг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд сүүлийн жилүүдэд ХААН Банк онцгойлон анхаарч, мэдээллийн технологид тасралтгүй, тогтмол хөрөнгө оруулж, ирсний үр дүнд өнөөдөр нийт гүйлгээний 99 хувь нь цахим сувгаар дамжиж байна.

Тэр дундаа Интернэт банк, Khan Bank аппликэйшнээр хийж буй гүйлгээний тоо өндөр байгаа нь иргэд аль болох амар хялбар, зайнаас банкны үйлчилгээ авахыг эрмэлздэг болсонтой холбоотой. Технологи хөгжихийн хэрээр байнгын шинэчлэл сайжруулалт хийх, цахим аюулгүй байдлыг хангах, энэ чиглэлд илүү хөрөнгө оруулах, дэд бүтцээ улам бүр хөгжүүлэх шаардлага гарч байдаг нь цаанаа асар их зардал шаарддаг билээ.
Өнөөгийн энэ дэд бүтэц, ухаалаг хялбар үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд Монголдоо томд тооцогдох мэдээллийн технологийн баг ХААН Банканд ажилладгаас гадна өндөр өртөг бүхий олон улсын тусгай лицензтэй сүлжээний программ хангамж, техник тоног төхөөрөмжүүдийг тогтмол худалдан авч, шинэчлэл сайжруулалт хийдэг.
Мөн ажиллах хүчний цалин хөлс, орон даяар байршуулсан энэ олон АТМ, Киоск машины дохиолол, харуул хамгаалалт, үйлчилгээ засвар, гэрэл цахилгааны урсгал зардал гэхчлэн нүдэнд харагдахгүй өндөр өртөг гардаг бөгөөд үүний тодорхой хувийг нь харилцагчдаас авдаг үйлчилгээний шимтгэл, хураамжаар нөхдөг.
Хэдий тийм боловч бид харилцагчдадаа ээлтэй, амар хялбар, хүртээмжтэй үйлчилгээг улам бүр өргөжүүлэх, иргэдийн цахим хэрэглээг дэмжин цаашид ч харилцагчдынхаа хүсэлт хэрэгцээнд нийцүүлэн шимтгэл хураамжийг бага түвшинд байлгах зорилго тавин ажиллаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк