Төмөр замын тээврийн тухай хуулийг энэ сарын 7-нд буюу УИХ-ын хаврын чуулганыг хаахаас өмнө баталсан. Хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сард өргөн барьсан юм.
Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд анх баталжээ. Үүнээс хойш энэ салбарт гарсан олон өөрчлөлттэй холбоотойгоор уг хуулийг үндсээр өөрчлөх шаардлага үүссэн байна.
Сүүлийн арав гаруй жилд төмөр замын тээвэрт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 онд суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг (УБТЗ) байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болжээ.
2022 онд үндэсний төмөр замын сүлжээний урт 2964 километр болж, 40 гаруй хувиар нэмэгдсэн. Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876 километр төмөр замын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гуравдагч гарцуудтай болсон.
Төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч биш байхаар задалснаар өрсөлдөөнийг бий болгоно гэж үзэж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоёрыг тусдаа аж ахуйн нэгж байхаар тусгасан.
Цаашид ч зүүн болон баруун, босоо тэнхлэгийн төмөр замуудыг барьж, төмөр замын сүлжээ өргөжих төлөвтэй байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 11 бүлэг, 49 зүйлтэй. ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 10 гаруй орны төмөр замын тээврийн хуулийг харьцуулан судалж, ЗТХЯ боловсруулжээ. Хуулийн төслийн гол зорилт нь төмөр замын тээврийн суурь бүтцийг шинээр барих, өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.
Хуулийг баталснаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болно. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн тэгш оролцоог хангаж, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Сайд С.Бямбацогт хуулийн төслийг хэлэлцэх үеэр дараах мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгсөн юм.
-Монгол Улс ганцхан төмөр замтай байсан. Орос, Монголын тал 50, 50 хувийг эзэмшдэг бөгөөд 1100 километр зам дээр үйл ажиллагаа явуулдаг. “Улаанбаатар төмөр зам” 1949 онд байгуулагдсан цагаасаа монополь байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон төмөр замтай болсон. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол дөрөв болсон. Салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон. Төмөр зам дагасан тээвэр нэмэгдлээ.
Төрөөс олон төмөр зам барих бодлогыг барьж байгаа учир төмөр замын эрх зүйн харилцааг тодорхой болгох шаардлага үүссэн. Төмөр зам олон суурь эзэмшигчтэй болсон, хийж байгаа тээвэртэй холбоотой олон харилцааг нэгдсэн нэг хуулиар, бодлогоор зохицуулах юм. “Улаанбаатар төмөр зам” суурь бүтэц эзэмшигч бас тээвэрлэгч. Хуулийн төсөлд төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч биш байхаар задалснаар өрсөлдөөнийг бий болгоно гэж үзэж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоёрыг тусдаа аж ахуйн нэгж байхаар тусгасан.
Мухар төмөр замуудын тухайд хэлэхэд, бид төмөр зам хурдан барих нь чухал гэж үзээд Гашуун сухайт, Ханги мандалын төмөр замыг байгуулсан. Төмөр замаа барих явцад хөрш орныхтой холбох асуудлыг зэрэгцэн шийдэх ёстой байсан. Үүнийг зэрэгцүүлж яваагүй учраас өнөөдөр экспортод бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна. Энэ асуудлыг Засгийн газар яаралтай шийдэхээр ажиллаж байна. Энэ жил бид холболтын төмөр замуудыг барихаар БНХАУ-ын талтай хэлэлцэж байна.
“Улаанбаатар төмөр зам”-ын хүчин чадлыг нэмэх тал дээр ОХУ-ын талтай ажиллаж байна. “Богд хаан” төмөр замыг барьж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахаас гадна “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмнэ.
Төмөр замын тээврийн тухай хуулийн онцлох заалтууд
- Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцааг тодорхой, оновчтой зохицуулна.
- Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, тээврийн үр ашиг нэмэгдэнэ.
- Төмөр замын ажилтны нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажиллах боломж бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах асуудлыг илүү тодорхой зохицуулна.
- Төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.