Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Дондогийн булаг хэмээх газарт наймдугаар сарын 12-13-ны өдөр Айраг фестивалийг 14 дэх жилдээ зохион байгуулжээ.
Хөхүүрийн айраг исгэх уламжлалт арга технологийг сурталчлах, айраг дагасан өв соёлыг дэлгэрүүлж соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах уг арга хэмжээний нэг зорилго.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Welcome to Mongolia-Event2023” олон улсын арга хэмжээний хуанлийг боловсруулж, 22 арга хэмжээ зохион байгуулахаар тусгажээ. Тэдгээрийн нэг нь Булган аймагт 2008 оноос эхлэн зохион байгуулсан “Айраг фестиваль” юм.
Фестивалийн үеэр дэмбээ тоглож, хурдан морьд уралдуулж, сурын харваа, айраг уух, хос морьтон шалгаруулах тэмцээн, Шагайн харваа, Эмнэг сургах тэмцээн, Аirag day соёлын хөтөлбөр, Хүчит бөхийн барилдаан, Шилдэг хөхүүр шалгаруулах зэрэг олон уралдаан тэмцээн зохион байгуулжээ.
Мөн орон нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд бүтээгдэхүүн, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, соёлын хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын 30 мянга гаруй жуулчин үзэж сонирхсон байна.