БНХАУ-ын нүүрсний импорт наймдугаар сард шинэ дээд түвшинд хүрлээ. Тухайн сард БНХАУ нийт 44.3 гаруй сая тонн нүүрс импортолсныг “SXCoal” мэдээлэв. Энэ нь өмнөх сараасаа 12.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 51 орчим хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Тус улсын импорт өсөхөд зах зээлд нүүрсний үнэ хямд байсан төдийгүй компаниудын худалдан авалт өндөр байсан нь нэг хүчин зүйл болсныг “SXCoal” онцолж байна. Тухайлбал: БНХАУ-ын Монгол Улсаас худалдан авч буй нүүрсний үнэ буурах хандлагатай байгааг “Bloomberg”-ийн дата мэдээлэл харуулж байна. Тодруулбал: сүүлийн таван сар дараалан унасан байгаа юм.
Цаашлаад БНХАУ Австралиас импортлох нүүрсний хоригоо цуцалсан нь мөн худалдан авалт өсөхөд түлхэц болжээ. Хэрвээ БНХАУ-ын импорт энэ эрчээ хадгалж чадвал энэ онд нүүрсний импортын нийт хэмжээ нь 400 сая тонн болж, 2013 оны түүхэн дээд хэмжээгээ давахаар байгаа аж.
Үүний зэрэгцээ он гарсаар наймдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс 23 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээг давуулаад байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм.
М.Эрхэс