Нидерландын 41 настай иргэн, эр бэлгийн эсийн донор дэлхий даяар 550-600 орчим хүүхэдтэй болсон байх магадлалтай тул түүний үйлчилгээг авсан өрхүүдийн хүсэлтээр шүүхээс донор байх эрхийг нь хассан байна.
Жонатан гэх энэ эрэгтэй хоригийг зөрчиж, эмнэлгүүдэд эсвэл эцэг эхчүүдэд үрийн шингэнээ өгсөн тохиолдолд 100 мянган еврогийн торгууль төлөх юм. Голландын шүүхээс 2017 онд түүнийг эмнэлгүүдтэй хамтарч ажиллахыг нь хориглосон бөгөөд тухайн үед тэрээр 100 гаруй хүүхдийн эцэг болоод байжээ. Гэвч энэ үйл ажиллагаагаа зогсоохын оронд Жонатан дэлхийн өнцөг булан бүрд үйлчлүүлэгчидтэй Данийн эмнэлэг рүү эр бэлгийн эсээ илгээж, интернэтээр түгээх болжээ.
Голландын эрүүл мэндийн журмаар нэг донор 12 гэр бүлийн 25 хүртэлх хүүхдийн эцэг болох боломжтой байдаг аж. Учир нь энэ нь цус ойртолт үүсэх эрсдэлээс сэргийлж буй арга хэмжээ юм.
Жонатан 2007 оноос эр бэлгийн эсийн донор болсон бөгөөд одоогоор 550-600 хүүхэд төрсөн байх магадлалтай гэнэ. Энэ тоо нэмэгдэх хандлагатай тул Гааг дахь шүүхээс донор байх эрхийг нь хасаж, үлдсэн үрийн шингэнийг устгахын тулд хамтран ажиллаж байсан эмнэлгүүдийн жагсаалтаа өгөхийг шаардсан байна.
Жонатанд мөн өөрийнхөө үйлчилгээг сурталчилж, доноруудыг үйлчлүүлэгчдэд зуучилдаг байгууллагуудтай холбогдохыг нь хоригложээ.
Түүний эсрэг донорын хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллага болон түүний эсээр хүүхэдтэй болсон нэгэн эмэгтэй шүүхэд хандсан байна. Шүүгч Тера Хесселикийн хэлснээр шүүхэд хандсан эцэг эхчүүд хүүхдүүд нь олон арван ах дүүтэй, ургийн томоохон холбоо сүлбээтэй болсноо мэджээ. Энэ нь хүүхдүүдэд нь нийгэм сэтгэл зүйн сөрөг үр дагавар авчрах магадлалтай гэж үзсэн байна.
Эх сурвалж: ВВС