Дарьгангын байгалийн цогцолбор газрын биологийн төрөл зүйл болох аргаль хонь, саарал чоно, монгол тарваганы дошинд хөдөлгөөн мэдрэгч байршуулжээ.
Дарьгангын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа судалгаа шинжилгээний ажлаа хөдөлгөөн мэдрэгч камераар баталгаажуулж буй аж.
Судалгааны явцад есөн монгол тарвага, 500 гаруй цагаан зээрийн сүрэгтэй таарч дата мэдээллийг бүртгэсэн байна. Мөн Тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Онцгой байдлын албатай хамтран түймрийн эрсдэл бүхий газруудад тавдугаар сар хүртэл байнгын пост ажиллуулж эхэлжээ.
Энэ ажлын хүрээнд Шилийн богд уулын ойр орчимд нутаглаж буй 64 малчин өрхийн 224 иргэн, 132 аялагч, зорчигчид зорчигчид хээрийн түймрээс сэргийлэх мэдээлэл зөвлөмж өгч, 600 гаруй гарын авлага тараасан байна.