"Одоохондоо Орост биш л бол хаана ч амьдарсан яах вэ дээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт эх орондоо буцаж очно гэсэн найдлага тээж явна. Учир нь миний гэр бүл, найз нөхөд маань тэнд үлдсэн шүү дээ. Эх орондоо ажиллаж, эрүүл, аюулгүй, сайхан амьдрах баталгаагүй болохоор бүгд гадагшаа ажиллаж, амьдрахыг хүсэх болсон юм шиг санагддаг" хэмээн Игорь хэлэв.
Тэрбээр өнгөрсөн жил ОХУ-аас бүрмөсөн явах шийдвэр гаргажээ. Игорь эхнэрийн хамт эхэндээ Европын орнууд руу гарах гэж зүтгэсэн ч хэд хэдэн удаагийн оролдлогоор Шенгенийн виз авч чадсангүй. Үүний дараа тэд Мексикийн хилээр дамжин орогнол хүсэх статусаар АНУ руу нэвтрэх шийдвэр гаргасан байна. Игорийн гэр бүл Америкийн Нью-Йорк хотод суурьшаад өдгөө нэг жил гаруйн хугацааг үджээ.
Орос, Украины дайн тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулна хэмээн мэдэгдсэний дараа Оросоос АНУ, Европын холбооны орнууд руу урьд өмнө байгаагүй цагаачлалын урсгал эхэлсэн.
Өнгөрсөн таван сарын хугацаанд Оросын 36 мянган иргэн АНУ-ын өмнөд хилээр нэвтэрсэн гэж тус улсын хилийн албанаас гаргасан мэдээлэлд дурджээ. Орос, Украинд дайн болохоос өмнөх жилүүдэд АНУ-ын өмнөд хуурай газрын хилээр нэвтэрсэн оросуудын тоо жилд 500-1000 хэтэрдэггүй байсан бол 2022 онд энэ тоо гэрлийн хурдаар нэмэгдсэн юм. Тодруулбал 2020 оны санхүүгийн жилд АНУ-ын өмнөд хилээр нэвтэрсэн оросуудын тоо 467 байсан бол өнгөрсөн 2022 онд 25,763 болсон.
АМЕРИКИЙН ХИЛИЙГ ХЭРХЭН НЭВТЭРСЭН БЭ?
Игорь Москва хотод төрж өссөн, жижиг дунд бизнес эрхэлдэг тогооч залуу. Эхэндээ тэрбээр Ази эсвэл Европын орнууд руу нүүх талаар бодож байсан хэдий ч түүний эхнэр Америкт амьдрах туйлын хүсэлтэй байв.
Америк мөрөөдөл... Америк бол мөрөөдлөө биелүүлэх хамгийн боломжтой орон хэмээн дэлхий даяар шуугьдаг. Америк бол авьяастай, шургуу хөдөлмөрч хүн амжилтад хүрэхэд хамгийн таатай орон хэмээн ярьдаг. Америкийг зорьж очсон цагаачид Америкт амжилтад хүрсэн олон жишээ ч бий.
Ийнхүү Игорийн гэр бүл Америк мөрөөдлийн зүг амаргүй бөгөөд урт хугацааны "аяллаа эхлүүлнэ".
2022 оны есдүгээр сар. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлав. Төд удалгүй мөн оны аравдугаар сарын эхээр Игорь, түүний ах цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авлаа. "Гэр бүлээрээ Австрийн виз авахаар материалаа бүрдүүлээд өгчихсөн хариугаа хүлээж байсан үе. Гэвч Орост удах тусам тэндээ бүрмөсөн үлдэх, цэргийн дайчилгаанд хамрагдахаас өөр сонголтгүй болох эрсдэл өндөр байсан. Иймээс эхний ээлжид ахтайгаа хамт Казахстанд очих шийдвэр гаргасан" гэж Игорь хэлэв.
Хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа залуус хамгийн тохиромжтой аль нэг гадаад улсыг сонгон хэдхэн цагийн дотор зугтах шийдвэр гаргаж байсан. Энэ үед Оростой харьцангуй нээлттэй хилтэй Гүрж, Казахстан залуусын эхний сонголт байв. Тоо баримт сөхвөл, дайчилгааны мэдэгдлээс 14 хоногийн дараа Гүрж руу 80 мянга, Казахстан руу 300 мянган орос иргэн нэвтэрсэн байна.
Эдгээр залуусын нэгэн адил Игорь ахын хамт Москва-Горно-Алтайск-Барнаул-Кулунда гэсэн маршрутаар явж, Казахстаны хил дээр очиход тэдний адил хэдэн зуун залуус өдөр шөнөгүй дараалалд зогсож байв. Хоёр хоног дараалалд зогссоны дараа Казахстаны хилийг нэвтэрчээ.
Игорь Казахстанд хоёр сар амьдрах хугацаандаа эхнэр хүүхдээ татаж, Австрийн виз авах хүсэлт гаргасан ч дахин татгалзсан хариу авлаа. "Казахстанд амьдрах хугацаандаа орон нутгийн ресторанд тогоочоор ажиллахаас гадна Мексикээр дамжин Америкийн хилийг хэрхэн нэвтрэх, орогнол хэрхэн хүсэх, боломжийн үнээр сайн хуульч олох зэргийг сайтар судалсан" гэв.
Хоёр сарын дараа Игорийн гэр бүл Турк-Мексик гэсэн маршрутаар замд гарлаа. Мексикээр дамжин Америкийн хил нэвтрэх гэсэн цагаачдын дийлэнх нь Мексикийн Тихуана хотод очдог. Мексикийн баруун эрэгт орших энэ хот АНУ-ын Сан Диего хотоос 30 км-ийн зайд оршдог.
Мексикт ирсэн даруйдаа Verita, Bridge гэсэн сангуудаар дамжуулан Америкаас цагаачлалын статус хүсэхээр болж, дээрх байгууллагуудад ихээхэн хэмжээний мөнгө төлжээ. Дараалал ихтэйгээс гадна Игорийн гэр бүлийн хүсэлтийг хэзээ авч үзэх нь тодорхойгүй байсан ч тэдэнд үүнээс өөр сонголт байсангүй.
Энэ талаар дурсахдаа Игорь "Тихуана хотод бараг хоёр сар амьдарсан. Зочид буудал, өдөр тутмын хэрэглээний зардлаас гадна Америкийн хилээр нэвтрэхэд туслалцаа үзүүлнэ гэсэн хоёр байгууллагад багагүй мөнгө төлсөн. Америкт шинэ амьдрал эхлүүлэхэд хэрэглэнэ гэж бодсон мөнгө маань дуусах тийшээ хандлаа. Тодорхойгүй байдал сэтгэл санааны маш их дарамтад оруулж байв. Гэхдээ эхнэр бид хоёр охиныхоо төлөө өөдрөг байхыг хичээсэн" гэв.
Энэ хугацаанд АНУ-ын засгийн газраас CBP One аппликэйшныг нэвтрүүлэв. Игорийн гэр бүл CBP One аппликэйшныг бөглөн, хил гарахаар болов.
CBP One гэдэг нь АНУ-аас орогнол хүссэн хүмүүст тус улс руу нэвтрэхэд хялбар, хүртээмжтэй байх боломжийг олгох зорилготой програм. Мексикт байгаа аль ч улсын иргэн энэ программыг утсандаа татаж аваад өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ тухай мэдээлэл бүхий намтар маягтыг бөглөх ёстой. Бүртгүүлсний дараа тухайн иргэн АНУ-д нэвтрэхээр сонгосон хилийн шалган нэвтрүүлэх боомтдоо цагаачлалын албаны ажилтантай уулзах цаг товлох юм. Цаг товлох хугацаа нь цагаачлалын ачаалал, АНУ-д ирж буй хүмүүсийн тооноос хамаарна.
"Хэрэв танд орогнол хүсэх даацтай, хангалттай шалтгаан байхгүй бол энэ замыг сонгохгүй байхыг зөвлөж байна. Хүсэлт гаргасны дараа таныг цагаачлалын шүүхэд дуудна. Үүний тулд нэгдүгээрт, таныг өмгөөлөх өмгөөлөгч хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрэв орогнол авах эрхтэй гэдгээ баталж, прокурорыг итгүүлж чадаагүй тохиолдолд таныг албадан гаргах шийдвэр гарч болзошгүй. Энэ нь ирээдүйд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй. Шүүхэд ялагдвал Америк руу нэвтрэх эрхийг 10 жилээр хориглоно. Иймээс бидэнд алдаа гаргах, шүүхэд ялагдах эрх байсангүй. Бүх мөнгөө шавхаад ч хамаагүй хамгийн сайн өмгөөлөгчийг хөлсөлж, орогнол хүсэх баримтаа бүрдүүлж эхэлсэн".
05:30 цаг. Америкийн хилээр явган нэвтрэхийн тулд дараалалд зогсохоор эхнэр хүүхдийн хамт зочид буудлаас гарлаа.
06:15 цагт хилийн шалганд CBP One аппликэйшнээ шалгуулаад тусгайлан бэлдсэн майханд хүлээх үүрэг авлаа. Таван цаг хүлээсний эцэст хурууны хээгээ уншуулж, бичиг баримтаа үзүүлсний дараа бидэнд байршил тогтоох бугуйвч зүүв. Мөн орогнол хүсэх шүүх хуралдааны эхний товыг товлолоо.
Ийнхүү бидний Америк дахь шинэ амьдрал эхэлсэн. Америк хүрэх зам амаргүй байлаа.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр 2023 оны санхүүгийн жилд тус улсад оршин суух орогнол хүссэн орос иргэдийн 63 хувь нь эерэг хариу авчээ. Энэ нь Венесуэл (38 хувь), Мексик (5 хувь) зэрэг бусад орны иргэдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм.