gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Тарьсан модны тоо, суулгац, үрийн нөөц 6 дахин нэмэгдсэн

Б.Азбаяр
Нийгэм
2023-10-04
73
Twitter logo

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр намрын мод тарих өдрүүд албан ёсоор эхэллээ. ХУД–ийн 14-р хороо, Түргэний гол дагуух цэцэрлэгт хүрээлэнд ЕТГ болон Ойн газар хамтран өнөөдөр мод тарив. Энэ намар уг цэцэрлэгт 5000 ширхэг мод, сөөг таригдах төлөвлөгөөтэй байна.

2021 оноос хойш арав гаруй зүйлийн 13300 ширхэг мод, сөөг уг цэцэрлэгт хүрээлэнд суулгажээ. Энэ оны намрын тооллогоор 93 хувь буюу 12369 мод, сөөг ургасан байна.

Эл талбайг Зэвсэгт хүчний 326-р анги арчлан хамгаалж ажилладаг. Тэд хоёр худаг гарган, найман тонны даацтай хоёр усны банк ажиллуулж, жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааг дотоодын боловсон хүчний нөөцөө ашиглан тогтмол хийжжээ.

Мод, сөөгийг тогтмол арчилж, эзэнтэй байлгаснаар тус талбайн ургамлууд анх суулгаснаас 93 хувь нь амжилттай ургаж байна. 

ТЭРБУМ МОД ТАРИХ СТРАТЕГИ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВЖ БАЙНА

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү “Манай улс байгаль орчин хамгаалах чиглэлд онцгойлон анхаарч байна. Үүний жишээ нь Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2010 оноос эхэлсэн хавар, намрын улиралд орон даяар мод тарих өдрийг зохион байгуулдаг.

Байгаль цаг уурын нөхцөлөөс хамааруулаад орон даяар намрын мод тариалалтын хуваарийг гаргасан. Өнөөдрөөс энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

Нийслэлийн эргэн тойронд нийт есөн байршилд мод тарих талбар бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүд бий. Эдгээрт төрийн захиргаа, ААН-үүд зэрэг нийт 420 гаруй байгууллагынхан мод тарьж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга буюу “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2021 оноос эрчимтэй мод тарилаа. Тарьсан модыг услах, тордох арчлалтыг зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байна. Мэдээж мод тарихын тулд суулгацыг нь бэлдэх ёстой. Тиймээс сайн чанарын бэлдэц, суулгацыг бойжуулж, шилжүүлэн тарьснаар мод өсөн ургах бололцоо нөхцөл нь бүрддэг. Энэ хэмжээнд анхааран ажиллаж байна.

Одоогоор манай улсын хэмжээнд том, бага янз бүрийн хэмжээтэй бут үржүүлгийн ААН-үүд, бүх төрлийн хэвшлийн 430 гаруй мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт төрөл, насаараа ялгаатай 62 сая орчим тарьц бойжуулсан.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлж байсан үеийг өнөөтэй харьцуулахад тарьсан модны тоо, суулгац, модлог ургамлын үрийн нөөц 6-7 дахин нэмэгдсэн. Энэ нь үндэсний хөдөлгөөний бэлтгэл шатанд чамлахааргүй том амжилт юм. Мэдээж энэ ажлыг илүү идэвхжүүлж, эрчимжүүлэх шаардлага бий. Тэрбум мод тарих стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явж байна” гэв.

ХАШААНДАА МОД ТАРИВАЛ ҮНЭР ДАРАХ УУ, ҮЗЭМЖ НЭМЭХ ҮҮ ГЭДЭГ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ ШААРДЛАГАТАЙ

Ойн газрын, ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Намрын энэ өдрүүдэд мод нахиа зангидах буюу унтаж, ичээндээ ордог. Өөрөөр хэлбэл энэ үедээ тайван байдалд орно. Газар хөлдөхөөс өмнө мод унтсан үеийг тохилдуулан мод тарихад хамгийн тохиромжтой. Ингэснээр суулгасан мод маань стресстэхгүй, хавар нахиагаа хөөж, ургах магадлал маш өндөр учраас намар мод тарих нь чухал байдаг.
Нийслэлийн хэмжээнд найман байршилд тод тарих цэцэрлэгт хүрээлэн бий. Харин заавал эдгээр байршилд ирж мод барих боломжгүй байгаа иргэд өөрийн оршин суух хорооны сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж болон хашаандаа мод тарьж иргэнийхээ үүргийг биелүүлээрэй гэж уриалъя.

Иймд иргэд маань амралтын өдрүүдээр буюу энэ сарын долоон, найман, 14, 15-ны өдрүүдэд мод таривал хамгийн тааламжтай цаг үе. 

Хэрэв хашаандаа мод тарих гэж байгаа бол эхлээд зорилгоо тодорхойлох шаардлагатай. Хашаагаа үзэмжтэй болгох, жимс ургуулах, эвгүй үнэр дарах, шороо, тоосноос хамгаалж хашлага, хайс үүсгэх  гэж байна уу гэдгээс шалтгаалж модны төрлийг сонгоно.

Гэхийн цонхны дор тарих модыг нэг метрээс өндөр болдоггүй бутлаг, сөөгөнцөр ургамал тарихыг зөвлөж байна. Хашааны хайс, хамгаалалтын дагуу хэлбэржүүлж болох цэцэгт ургамал, голт бор, буйлс, гүйлс гэх зэрэг модыг тарих нь зүйтэй. Ариун цэврийн байгууламж болон бусад орчимдоо өндөр болдог монос буюу цэцэглэдэг жимстэй, шилмүүст модыг тарих хамгийн зохимжтой. Иймд өөрийн амьдарч байгаа орчны нөхцөл байдалтай нийцүүлж мод тарих ёстой гэж ойлгож болно.

Мод таръя гэвэл хаана ч ургана. Байгальд хадан дээр хүртэл ургаж байдаг. Хэрэв хашааны хөрс нь чулуулаг бол сайн сийрүүлж, ухаж тухайн модонд хэрэгтэй шим тэжээлийн бодистой хөрсний холимогыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэхэд ургах боломжтой. Тэгээд ч ургахгүй байвал нэн тэргүүнд хурдан ургадаг хайлаас эсвэл улиас мод тарьж, томорсны дараа жимсний болон шилмүүст модыг тарьж болно” гэлээ.
Тэгвэл эл цэцэрлэгт хүрээлэнд зургаан цэрэг ургамлын өсөлтийн үеэр буюу хавраас намрын хооронд тогтмол ажиллаж байна. Тэд ангидаа зарим үед очиж энгийн өдрийн дэглэмээ гүйцэтгэдэг бөгөөд ихэнх цагтаа цэцэрлэгт хүрээлэндээ мод тарих, арчлах ажлыг гүйцэтгэж байна. Зөвхөн мод гэлгүй энэ зуны туршид 40 мянга гаруй мандлын цэцэг ургуулжээ. Ургуулсан цэцгээ Жажин штабын ангиуд болон яам, агентлагуудад шилжүүлэн суулгажээ.

Тэд энд байх хугацаандаа ямар нэгэн цэрэгжилтийн дүрэм мөрдөхгүй цэцэрлэгч болоход суралцаж буй нь энэ юм. Мөн хоолоо ч өөрсдөө ээлжлэн хийх бөгөөд аж ахуйн олон зүйлийг зэрэг сурдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн зуны хугацаанд цэцэрлэгт хүрээлэнд суралцаж, бусад үед нь цэрэг эрийн сурах ёстой бүх зүйлийг ангидаа эзэмшдэг. Тиймээс олон зүйл сурч буйдаа баяртай байдаг ажээ.

Цаашид уг талбайн мод, сөөгийн нөхөн тарилт, цэцэрлэгийг өргөтгөх ба мод үржүүлгийн талбайдаа

  • Тарваган хайлаас /Ulmus pumila/
  • Нохойн хүшуу /Rosa acicularis/
  • Шар хуайс /Caragana arborences /
  • Голт бор /Syringa josicaea/
  • Үхрийн нүд / Ribes nigrum/
  • Сибирь гүйлс / Arimenca sibirica/
  • Хуурамч таван дохиурт бургас / Salix pseudopentandra/ зэрэг найман зүйлийн навчит мод, сөөгийг үр мөчрөөр үржүүлэн 500 мянга гаруй тарьц ургуулах ажээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ойгоор бүрхэгдсэн талбай нийтдээ 908 мянган га-аар буюу 0.6 хувиар буурчээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх хамгийн шилдэг арга нь ердөө л мод тарьж, орчноо аль болох ногооруулах юм. Иймд та бүхэн заавал мод тарьж үр хүүхдийнхээ эрүүл саруул амьдрах орчныг өөрийн гараар бүтээгээрэй. Хашаанд амьдарч байгаа өрх бүр ганцхан ширхэг мод тарихад л бидний хот ногоорох юм.

Мод тарих байршил

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
  • Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”
  • Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”
  • Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”
  • Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам
  • Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан