Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл Засгийн газраас есдүгээр сарын 29-нд Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд дараах санал, дүгнэлтийг өгчээ:
Төсвийн хөрөнгө оруулалтад 2024 онд нийт 9.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 1,050 төсөл, арга хэмжээ тусгасан. 498 нь шинэ, 552 нь шилжих төсөл, арга хэмжээг хамруулжээ.
Шинэ 498 төсөл, арга хэмжээний 162 нь буюу 32 хувь нь Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан төсөл, арга хэмжээ байна . Нийт 552 шилжих төсөл, арга хэмжээ нь 2010-2023 оны хооронд эхэлсэн, төслүүдийн өртөг 3-аас 80 хүртэлх тэрбум төгрөгөөр өсөж, анхны нийт өртөг 3,892 тэрбумаас 5,122 тэрбум төгрөгт хүрсэн.
Дээрх байдлаас үзэхэд өмнөх жилүүдээс шилжин ирсэн төслүүдийн өртгийн өсөлт 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Сургууль, цэцэрлэгийн барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт нь зайлшгүй хийгдэх шаардлагатай боловч мөн л хэт өөдрөг төлөвлөлтөөс үүдэн шав тавих байдлаар бодлогогүй эхлүүлсэн ажил болж, төсөвт нэмэлт дарамт бий болгосон.
2024 онд эхлүүлэх шинэ төсөл, арга хэмжээний гуравны хоёр нь хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй нь анхаарал татна. Энэ талаар Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан төсвийн хэлэлцүүлэгт оролцогчид сонгуулийн зориулалттай эсвэл шав тавих маягаар хийж байгаа үйлдэл гэсэн юм.
Цаашид хэт өөдрөг төлөвлөлтийн нөлөөг хөрөнгө оруулалтын бодлогоос салгах, шинэ төсөл, арга хэмжээг хөгжлийн бодлоготой уялдуулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний байршил, зориулалт, сонголтод холбогдох тооцоо, судалгааг нарийн хийх, төслийн үр ашгийн мэдээллийг нийтэд ил болгох, судлаачид, олон нийтийн оролцоог зайлшгүй хангах шаардлагатай.
2023 оны ололтуудын нэг нь төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг кодчилох. Энэхүү дэвшилтэт арга хэрэгслийг улам төгөлдөржүүлж, ирэх жилээс тухайн батлагдсан төслийг кодоор нь шилэн дансанд байршуулж, тухайн төслийн явц, байдлыг нь фото зургаар харуулж, олон нийтээр хянуулах тогтолцоог бий болгох нь зүйтэй.