“Амттай” 12 дугаар сар эхлэлээ. Хүн бүхний хүсэн хүлээдэг, хүслийн сардаа шинэ жилийн баярын ширээгээ чимэх, Амт чанарын дээд Улаанбаатар гурилаар хийх амттаны жорыг эзэгтэй танд хүргэж байна. Санаа аваад баярын ширээгээ чимээрэй.
Цасан хүний хэлбэртэй пиццаны жор:
Жорын бичлэг үзэх: https://www.facebook.com/reel/2345280195657534
- Бүлээн ус - 270 гр
- Хуурай исгэгч – 10гр буюу нэг цайны халбага
- Давс болон элсэн чихэр – тус бүр 1 цайны халбага
- Улаанбаатар нэгдүгээр гурил (шигшсэн) – 2 аяга /370гр/
- Өндөг – 1 ширхэг
- Чидун жимсний (ургамлын) тос – 2 хоолны халбага
Зуурмагаа бэлтгэхдээ: Бүлээн усандаа элсэн чихэр, хуурай исгэгч, давсаа хийж уусгана. Гурилаа шигшинэ. Шигшсэн гурилынхаа талыг цацах маягаар хийж хутгаад дээр нь өндгөө нэмж сайтар холино. Дараа нь үлдсэн гурил болон тосоо хийж, сайтар холиод зуурмаг бэлэн болно. Зуурмагаа шаардлагатай тохиолдолд хуурай гурил цацан нимгэн элдэнэ. Листээ тослон элдсэн зуурмагаа дэвсэж өгнө.
Хачир бэлтгэхдээ: Бэлэн болсон гурил дээрээ эхлээд улаан лоолийн соус эсвэл дурын соусаа түрхэнэ. Жинхэнэ улаан лоолиор хийдэг, амтлаг, өтгөн Heinz тохиромжтой байдгийг сануулъя. Дараа нь ямар төрлийн пицца хийхээс шалтгаалаад өөрийн хүссэнээр амталгаагаа хийнэ. Жишээлбэл: Гахайн махтай пицца хийх гэж байгаа бол соусаа түрхсэний дараа урьдчилан бэлдсэн гахайн махаа тавина, дээр нь илүү зөөлөн сайхан амттай болгохын тулд бяслагаа үрж хийгээрэй.
Ийнхүү дараа нь өргөст хэмх, чинжүү брокли ч юм уу өөрийн хүссэн хачраа нэмж болно. Ингээд хамгийн сүүлд үрсэн бяслагаа жигд тарааж, 300 хэмийн урьдчилан халаасан шарах шүүгээндээ 25-30 минут болгоно.
Шинэ жилийн чимэглэлтэй жигнэмгийн жор:
Жорын бичлэг үзэх: https://www.facebook.com/reel/709015227839550
Орц:
- Гурил-192гр
- Хөөлгөгч-1/4 ц/х
- Давсгүй масло-113гр
- Элсэн чихэр-150гр
- Ванилийн экстракт-1 ц/х
- Өндөг-1ш
- Өндөгний цагаантай түрхлэг
- Өндөгний цагаан-1ш
- Сахрын нунтаг-250гр
- Крахмал-0,5 ц/х
- Лимоны шүүс- бага зэрэг
Хийх арга:
Хийх арга: Жигнэмгээ хийхдээ эхлээд масло, элсэн чихэр, ванилийн сахраа цагаартал нь хольж өгнө, үүний дараа өндгөө нэмээд сайтар холино.
Хөөлгөгч болон гурилаа шигшээд, хусуур ашиглан зуурмагаа холиод 2 хуваана хөлдөөгчид 1 цаг амраана. Амраасан зуурмагаа хэт нимгэн биш элдээд дурын хэвээр хэвлэн 180 градуст 8-10 мин жигнэнэ. Үзүүрээрээ шаргал болгоно.
Өндөгний цагаантай түрхлэгээ хийхдээ, нунтаг сахраа болон крахмалаа шигшээд дээр нь өндөгний цагаанаа өндөр хурдаар 5 минут хөөсөртөл хольсны дараа, лимоноо дусаагаад дундаж хурд дээр 3 минут холино.
Бэлэн болсон түрхлэг чинь нэлээн барьцалдсан байх ёстой. Ингээд хувааж өгөөд өнгө оруулна. Ус бага зэрэг хийж өгнө. Хэт шингэн биш бага зэрэг өтгөн байна.
Хөрсөн жигнэмэг дээрээ эхлээд хүрээ хийж өгөөд тэгээд дараа нь түрхлэгээ бүрэн хийж өгнө. Хүссэнээрээ чимэглээд. Сайн хатаах хэрэгтэй шүү. Илүү олон амттай жорын мэдээлэл авахыг хүсвэл "Улаанбаатар гурил” хуудсанд лайк дарж нэгдсэнээр амттай 12 дугаар сарыг чимэх сонирхолтой хоолны жор мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Та бүхэн удахгүй болох шинэ жилийн баярын ширээгээ дээрх амттанаар чимэглэж, хайртай хүмүүсээ баярлуулаарай. Танд шинэ оны мэнд хүргэе