Монголд жилд 7000 гаруй хүн хорт хавдраар оношлогдож байгаагийн 70 гаруй хувь нь эмчлэгдэх боломжгүй буюу хожуу шатандаа оношлогдож байна. Хожуу шатандаа оношлогдож “эмчилгээгүй” гэх хариу сонссон хүмүүсийн амьдрах насыг уртасгах шинэ эмчилгээг өндөр хөгжилтэй орнуудад хийж эхэлжээ. Энэхүү дархлаа эмчилгээг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж буй бөгөөд өвчлөл, нас баралтаараа тэргүүлж буй элэгний хорт хавдартай өвчтөнүүдэд энэхүү эмчилгээг хийх эхлүүлэх гэж байна. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч, элэг цөс нойр булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр Г.Үнэнбатаас Монгол Улсад шинээр нэвтрүүлэх гэж буй эмчилгээний талаар тодрууллаа.
-Манай улсад хорт хавдрын өвчлөл ямар түвшинд байна вэ?
-Дэлхий нийтэд жил бүр 20 гаруй сая хүн хорт хавдраар өвчилж, түүний 50 хувь нь энэ өвчний улмаас нас барж байна. Монголд жилд 7000 гаруй хүн хорт хавдраар оношлогдож байгаагийн 70 гаруй хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Эмчлэгдэх боломжгүй хожуу шатандаа оношлогдож байгаагаас жил бүр 4500 гаруй хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Монголд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын нэгдүгээрт элэгний хорт хавдар орох бөгөөд нийт хорт хавдрын 36 хувийг дангаараа эзэлж байна. Араас нь ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолой, бүдүүн шулуун гэдас, нойр булчирхайн хорт хавдрууд орж байна.
2022 оны байдлаар Монголд элэгний хорт хавдраар 1700 гаруй хүн нас барсан нь хорт хавдрын нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Монголчууд элэгний хорт хавдар өвчнөөр хорвоог орхиж байгааг энэ тоо баримт харуулж буй юм. Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь эмгэнэлтэй.
Манай улсын хувьд элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт хамгийн өндөр байгаа учир дархлаа эмчилгээг элэгний хорт хавдартай өвчтөнүүдээс эхлэн нэвтрүүлж буй юм.
-Монголд элэгний хорт хавдрын өвчлөл ийм элбэг байгаагийн шалтгаан юу вэ?
-Монголчуудын дунд элэгний В, С вирусийн халдварын тархалт маш өндөр. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд судалгаа хийхэд Монголд элэгний вирусийн халдвартай 400 мянга гаруй хүн байна гэсэн дүн гарсан.
Элэгний хорт хавдар үүсгэж буй үндсэн шалтгаан нь элэгний В, С, Д вирус. Үүн дээр амьдралын хэв маяг, архи, тамхины хэрэглээ, таргалалт, буруу хооллолт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
-Элэгний хорт хавдар өвчнийг Монголд хэрхэн оношилж байна вэ?
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн хөтөлбөрт хамрагдсанаар илрүүлж байна. ЭХО оношилгоо хийж, элэгний хэмжээг хянахаас гадна ямар нэг үүсгэгчтэй байвал элэгний В, С вирусийн шинжилгээ хийнэ. Мөн хэвлийн тодосгогчтой ЭХО, MRI зэрэг дүрс оношилгоог хийж, ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ. Хавдрын мэргэжлийн эмч нар зөвлөлдөж хавдар мөн эсэх, элгэн дээр байгаа үүсгүүр хортой, хоргүй гэх мэтээр ялган оношилдог.
ШВЕЙЦАРИЙН РОШ КОМПАНИ ТЕЦЕНТРИК ЭМИЙГ ЗӨВХӨН МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ДООД ҮНЭЭР НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
-Элэгний хорт хавдраар оношлогдвол эмчилгээний ямар ямар арга байдаг вэ?
-Элэгний хорт хавдраар оношлогдвол Монгол Улсад мэс заслын цогц эмчилгээ хийж байна. Ангиографийн эмч нар элэгний эрт үеийн хавдрыг түлэх эмчилгээ хийдэг. Хавдрыг түлэх хэмжээнээс арай том болсон байвал хавдартэй хэсгийг тайрах мэс засал хийнэ. Хорт хавдрыг тайрах мэс засал нь төгс эмчилгээний арга. Хэсэг газрын хавдрыг тайрах, элэг шилжүүлэн суулгах зэрэг мэс засал нь элэгний хорт хавдрын эмчилгээний хамгийн сайн арга. Харьцангуй эрт үедээ оношлогдсон тохиолдолд хорт хавдрыг төгс эмчлэх бүрэн боломжтой.
Гэтэл манай улсад нийт хорт хавдрын 70 гаруй хувь өвчнийхөө хожуу шатанд оношлогдож байгаа учир бүрэн эмчлэгдэх боломж ховор байдаг. Элэгний хавдар хожуу шатандаа оношлогдон томорч өөр эрхтэн рүү үсэрхийлэх, хэвлий дотроо хагарах зэрэг эрсдэлээс сэргийлэх зорилгоор хавдрыг тэжээгч судсыг бөглөх, ард түмний хэлж заншсанаар боох эмчилгээ хийдэг. Харин өөр эрхтэн рүү үсэрхийлсэн, мэс засал хийх боломжгүй том хэмжээний хавдартай, элэгний үйл ажиллагаа алдагдалтай байвал мэс засал болон судас бөглөх эмчилгээ хийх боломжгүй байна гэсэн хариу өгдөг.
Эрдэмтэн Жэймэс Аллисон, Тасуку Хонжо нар 2018 онд хорт хавдрын үеийн дархлаа тогтолцооны механизмын талаарх судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн.
Гэтэл 2018 оноос хойш дэлхий дээр элэгний хорт хавдартай өвчтөнд зориулсан эмийн цоо шинэ эмчилгээний клиникийн судалгаанууд нэвтэрсэн. Үүний нэг жишээ нь Швейцарийн Рош /Roche/ компани хавдар нь хожуу үе шатандаа илэрсэн өвчтөнд системийн бай эмчилгээг дархлаа эмчилгээтэй хослуулан хүний биеийн өөрийн дархлаа хорт хавдрыг таньж устгадаг эмчилгээг нэвтрүүлсэн. Бай эмчилгээг дархлаа эмчилгээтэй хавсран хийвэл өндөр үр дүнтэй нь 2018 оноос хойшхи олон судалгаагаар батлагдсан.
Энэ эмчилгээг дэлхийн олон орны хавдрын толгой байгууллагууд тухайлбал Европын хорт хавдрын нийгэмлэг, Америкийн хавдрын нийгэмлэг, Азийн хавдрын нийгэмлэгүүд судалгаа шинжилгээ хийж, мэс заслын эмчилгээ хийх боломжгүй хожуу үе шатандаа орсон өвчтөнүүдэд дархлаа эмчилгээтэй хавсран хийж байна. Үр дүнд нь хүний амьдралын тавиланг нэг жилээр уртасгаж байна, өвчтөнд илрэх гаж нөлөө бага байгаа нь олон судалгаагаар батлагдсан. Монголд энэ эмчилгээг хийх боломжгүй байсан тул элэгний хорт хавдартай өвчтөнүүд гадаад руу явдаг байсан.
-Энэ эмчилгээ хорт хавдартай өвчтөнд яаж нөлөөлөх талаар тайлбарлаж өгнө үү?
-Энэ нь Атезолизумаб буюу Тецентрик нэртэй тариа юм. Эрдэмтэн Жэймэс Аллисон, Тасуку Хонжо нар 2018 онд хорт хавдрын үеийн дархлаа тогтолцооны механизмын талаарх судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн.
Улмаар хүн төрөлхтөн дархлаа тогтолцоо ба хорт хавдрын эсүүд хоорондын харилцах механизмыг илүү нарийн судалж мэдсэн. Эмчлэхэд төвөгтэй энэ аюулт өвчний эмчилгээнд “дархлаа эмчилгээ” хэмээх гайхамшигтэй эмчилгээний төрөл 2018 оноос хойш хүч түрэн орж ирсэн.
Биед ургасан хорт хавдрын эсүүдтэй тулалдахад дархлааны эсүүдийг дэмжих замаар хавдрын эсийг устгах эмчилгээ юм. Дархлаа эмчилгээнд Пембролизумаб, Атезолизумаб, Ипилимумаб зэрэг эмийг зонхилон тохиолдох олон байрлалын хорт хавдрын эрт болон хожуу үе шатанд дэлхий нийтээр өргөн хэрэглэж байна. Энэ эмчилгээ Монголд шинээр нэвтэрч буй учир эмчилгээний протокол нь бичигдэж байна. Өвчний явц болон өвчтөний биеийн байдлаас шалтгаалан өөр өөр тунгаар хийнэ.
-Элэгний хорт хавдрын хожуу шатандаа орсон өвчтөнд дархлаа эмчилгээг хийнэ гэсэн үг үү?
-Зөвхөн элэг биш, уущги, улаан хоолой, хөх, ходоодны хорт хавдрын хожуу шатанд орсон тохиолдолд дархлаа эмчилгээг хийж, үр дүнд хүрсэн сайн жишээ маш олон бий. Манай улсын хувьд элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт хамгийн өндөр байгаа учир дархлаа эмчилгээг элэгний хорт хавдартай өвчтөнүүдээс эхлэн нэвтрүүлж буй юм.
Монголчууд энэ эмчилгээг хийлгэхээр ихэнхдээ Солонгос руу явдаг. Нэг өвчтөн ар гэрийнхний хамт 2-3-уулаа явж, дунджаар зургаан сар эмчлүүлдэг маш өндөр өртөгтэй эмчилгээ юм. Рош компани Монгол Улсад тусгай нөхцөл гаргаж өгсөн. Манай улсын Эрүүл мэндийн яам, ХСҮТ, Швейцарийн Рош компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, энэ жилээс эхлэн Атезолизумаб буюу Тецентрик эмийг зөвхөн Монгол Улсад хамгийн доод үнээр нийлүүлэхээр боллоо. Манай улсын Засгийн газраас энэ саналыг тавьж, “Бүх эмийг нэг үнээр нийлүүлэх” төслийн хүрээнд бэлтгэл ажил, судалгаануудыг хийснээр хэрэгжиж эхлэхэд бэлэн болж байна.
Швейцарын Рош компанийн удирдлагууд 2023 оны 12-р сарын 5-нд Монгол Улсад ирж, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах гэж байгааг дуулгахад таатай байна. Монгол Улсад 2024 оноос эхлэн мэс засал эмчилгээ хийх боломжгүй хожуу шатандаа оношлогдсон элэгний хорт хавдартай өвчтөнүүдэд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамруулж, маш хямд үнээр энэ эмчилгээг нэвтрүүлэх боломжийг ЭМЯ, ЭМДЕГ, ХСҮТ хамтран оруулж ирж байгаад би эмч хүний хувьд маш их баярлаж байна.
Монголчууд энэ эмчилгээг хийлгэхээр ихэнхдээ Солонгос руу явдаг. Нэг өвчтөн ар гэрийнхний хамт 2-3-уулаа явж, дунджаар зургаан сар эмчлүүлдэг маш өндөр өртөгтэй эмчилгээ юм.
-Шинэ эмчилгээ нэвтрүүлж байгаа учир эмч нараа сургах уу?
-Энэ чиглэлээр бид 2023 оны наймдугаар сарын 5-8-ны өдрүүдэд Монголын элэг, цөс, нойр булчирхайн эмч нар “Элэгний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний орчин үеийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх нь” сэдвээр долоо хоногийн хурал хийсэн.
Энэ хурлыг Монголын элэг цөс, нойр булчирхайн эмч нар болон ХСҮТ-өөс зохион байгуулсан. Рош компанийн эрдэмтэд Монголд ирж, манай эмч нарт сургалт явуулсан. ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасаг, Дархлаа эмчилгээг хариуцан хийх манай Хими эмчилгээний тасгийн эмч нар сургалтад түлхүү оролцож байна. Цаашид сургалтууд болон эмчилгээний протокол, бичиг баримтууд манай төв дээр боловсруулагдаж байна.
-Тэгэхээр Монгол хавдрын шинэ эмчилгээг нэвтрүүлэх эрхзүйн орчин бүрдсэн гэсэн үг үү?
-Тийм ээ, бид 2024 оноос элэгний хорт хавдрын хожуу шатанд оношлогдож байгаа өвчтөнүүдэд шинэ төрлийн эмчилгээг санал болгож байна. Элэгний хорт хавдрын хожуу шатандаа орж өвчний улмаас шаналж байгаа мянга мянган хүнд эмчилгээний шийдэл гаргаж байна.
Дархлааны эмчилгээ хийлгэхээр гадаад руу зорих мөнгөн урсгалыг бууруулах, нэгэнт хавдрын хожуу шатандаа орсон өвчтөний үлдсэн багахан сар, жилийг гадаадад биш эх орондоо, гэр бүлийнхнийгээ дэргэд байж эмчлүүлэх боломжийг бүрдүүлж буй энэ эмчилгээний давуу тал юм. Өвчтөн санхүүгийн дарамтгүйгээр эмчлүүлэх олон давуу талтай учир “Монголд зайлшгүй нэвтрүүлэх эмчилгээ” гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ төслийг дэмжсэний үр дүнд одоо иргэдэд тусламж үзүүлэхэд бэлэн болж байна.